12"‹Өнгөрсөнд›"

3.7K 363 40
                                    

Хаын сэргэлгүй 7 хоносон байв.

Бэкхён хэдий Ёнуг тамруу нь тонилгосон ч гэлээ бухимдаж байв.

Түүний бяцхан охин сэргэхгүй байна!

Залуус Хаыныг эргэж тойрч байсан ч Бэкхён бараг л хоол идэж,унталгүй 168 цаг болсон байв.

Жунин,Жаёонтой ирж Хаыны хажууд суулаа.

Жаёон Бэкхён руу санаа зовон хараад:Чи унтаж амарч,хоол идэх хэрэгтэй Жунин авчирснаа түүнд өг!гэв.

Жунин санасан бололтой үүргэвчнээсээ халуун савтай хоол гаргаж ирэн Бэкхёны урд тавьлаа.

Бэкхён хоол руу хялам ч хийлгүй :Идэхгүйэ,Баярлалаа гэв.

Жаёон Бэкхёны хажууд очиж суугаад:Ямар чиний төлөө хоол хийсэн юмуу!Хаын босч ирээд чамайг хараад санаа нь зовно мэдэв үү!Хаын хэлдэггүй л болохоос эргэн тойрныхондоо байнга санаа нь зовдог.Ямар сайндаа аавыгаа бодож ээждээ зодуулд--.Кхм ямартай ч хоолоо иднж байж чи эрүүл байна.Эрүүл байж л Хаыныг эрүүл болох хүртэл нь асрана биздээ?

Жунин:Тиймээ ид!Жаёоны зөв.

Бэкхён тэдний шахалтаар хоолыг идэж дуусгалаа.

Жаёон Бэкхёныг буйдан дээр хэвт гэж шахаад бүүвэйлэх нь холгүй унтуулав.

Бэкхён унтсаны дараа Жунин хошуугаа унжуулаад:Хайраа чи намайг ингээ,байгаагүйшд.

Жаёон:Гэртээ очоод зөндөө тэгнээ.Чи Хаыны бага насыг мэдэж байгаа шдээ.
Тэр яаж зовлоо!Түүний хайртай зүйлсийг хайрлах л ёстой.

Жунин:Миний хайр ямар сайхан сэтгэлтэй юм бэ?

Жаёон:Хаыныг хэзээ ч гүйцэхгүй.Хаыныг өрөвдөхөө больсон ч одоо хүртэл санаа зовж байна!

...

"Хаыны зүүд"

Хаын ээжийгээ явж байх үеийг зүүдэлж байв.

Ээж нь түүний хацар дээр нь нэг сайн үнэрлэж аваад хайрласан харцаар бус яг л ямар нэг зүйлд донтсон хүн шиг түүн рүү ширтэх аж.

Хаын:Ээжээ ээжээ ээжээ ээжээ битгий намайг орхи лдоо.Аав бид хоёрыг битгий орхи лдоо.Ээжээ гэсээр цурхиран уйлах аж.

Харин түүний ээж хүйтнээр инээмсэглэн:Сайн хүнтэй суугаарай.Баян,царайлаг,соёлтой.Тэгж байж л ээж нь чамд санаа зоволгүй сайхан амьдарна. Гэж хэлээд агарт замхрах мэт уусан явлаа.

Хаын ээжийнхээ араас гүйхыг хүссэн ч түүний аав нь нулимсаа бхрин түүнийг тэврэн үлдлээ.

Ийнхүү зүүдлэхдээ түүний нүднээс аньсыг нь даган нулимс урсах ба дотроо хэдэн мянга үхэж байлаа.

Харин удалгүй түүний зүүдэнд хойд эх нь охинтойгоо ирдэг өдөр тусав.

Аавынх нь хажууд түүнтэй яг л өөрийн охин мэт харьцаж өөрийн охиноосоо хүртэл тоглоомыг нь авч өгдөг байсан тэр хүнийг Хаын сахиусан тэнгэр гэж боддог байсан билээ.

Харин тэр зөвхөн ганц талыг нь харж дүгнэсэн дүгнэлт байлаа.

Хэтэрхий эрт.

Харин тэр өдрийн дараанаас аав нь их ажилд дарагдан хааяа гэртээ ч ирж хонодоггүй болсон юм.

Хаын сахиусан тэнгэр мэт шинэ ээж мөн хөөрхөн эгчтэй болсондоо баярласан боловч бас л хэтэрхий эртдэх дүгнэлт байв.

Аавыг нь байхгүйд нохойноос ч дор үзэж ар гэрийн ажилд зүгээр ч нэг зарахгүй айж,нулимс дуслуулах бүрийд нь зодож тамлаж халуун халбага шанага түүнрүү шидэлдэг байлаа.

Мэдээж түүний охин ч бас түүнийг үүэн ядаж үргэлж л түүнийг яаж хорлохоо боддог нэгэн болж өссөн юм.

Тэр бүхий л амьдралаа зүүдэлж аньсаараа нулимсаа урсгаж байв.

Үүнийг харсан Жаёон болон Жунин айж сандарч байв.

Үнэндээ Хаын үргэлж л хүчтэй дүр төрхөөрөө Жаёон болон Жунинд харагдсан.

Хааяа нэг уйлдаг байхдаа хүртэл Жаёон,Жунинаас нуухыг оролддог байсан юм.

Жаёон найзыгаа уйлж байгааг тэр бүр хардаггүй учир улам л сэтгэл нь зовно.

Зүрхний аппаратны нэгэн хэвийн дугаралт хүн бүрийг айлгаж Жунин эмч дуудахаар хамаг хурдаараа алга боловХарин Жаёон чангаар уйлж найздаа"Бос,сэр,яагаад айлгаад байгаа юм!"хэмээн зандран чангаар цурхирана.

Энэ бүх дуу чимээнээс болж сэрсэн Бэкхён таг гацав.

Түүний...бяцхан...охины...зүрх..үхжиж байна!

Түүний охин тэнгэр лү хэзээ ч түүнтэй уулзахгүйгээр явах нь байна.

Бэкхёны нүднээс нулимс урсаж харахад ч хэцүү болгов.

Эмч нар яаран сандран өрөөрүү орж ирэн орыг түрсээр авч гарав.

Жаёон газар суун уйлж эхлэхэд л Бэкхён ухаан орж Жүнмён руу залгаг дэлхийн хамгийн чадвартай эмчийг авчрахыг хүсээд хагалгаа болж буй өрөөний гадна суулаа.

Үхэхдээ хүртэл гай тарьсан Ёнуг буруутгах уу?эсвэл өөрийн бяцхан охиноо хамгаалж чадаагүй өөрийгөө буруутгах уу?гэдгээ мэдэхгүй байв.

Одоо Бэкхён хэзээ ч айж байгаагүйгээрэй их айж байлаа.

[Жаргах болоогүй байнаа хүмүүсээ.Одоо хэдэн зовлон үзчээд нэг мөсөн жаргуулаад зохиол дууснаа гэж!👿👿👿]

Бас би өнөөдөр завгүй байсан ч цайныхаа цагаар бичиж суусныг минь үнэлээд уншсан бол вотэ дараарай~

ỮŇ VΞŁŁΔg€ |벡현| [MGL]/ДУУССАН/Där berättelser lever. Upptäck nu