Chapter-15 Чи миний охиныг доромжилсон!

Start from the beginning
                                    

Би: чи яагаад өнөөдөр ийм халуухан харагдаад байгаа юм? хэмээн чихэнд нь шивнэн хэлэхэд Бэкхён над руу нүдээ бүлтийлгэн харлаа.

Бэкхён: яасан? арай энд дарж авах гээд байгаа юм биш биз дээ? Тэсээрэй, хоёулаа гэрт очно гээд миний хацар дээр үнсэхэд би мушилзаад Бэкхён руу хачин харлаа.

Би: үгүй ээ, зүгээр өнөөдрийн чиний үс засалт, хослол, түрхсэн сүрчиг чинь үнэхээр намайг байж ядуулаад байна. Хэлэхгүй бол болохгүй нь.

Бэкхён одоо ч инээсээр байх агаад бэлхүүсэн дээр байсан гар нь шаламгай хөдлөөд намайг өөртөө бүр нааж орхилоо. Тэгээд хүзүү рүү минь тэмүүлэх үед би яг л чихэр авах гэж байгаа бяцхан охин шиг догдлов. Тэр миний хүзүүн дээр өөрийн тэмдгээ үлдээчхээд надаас холдоход би ялалтын царай гаргаж орхилоо.

Бэкхён: битгий том охин шиг аашлаад бай. Би чамайг яачихаж ч магадгүй шүү гээд эрүүгээ дээш нь өргөхөд би инээмсэглэв.

 Би чамайг яачихаж ч магадгүй шүү гээд эрүүгээ дээш нь өргөхөд би инээмсэглэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ххх: хөөх ямар сайхан үзэгдэл дунд ороод ирэв ээ?

Бэкхёны харц ширүүсч, намайг өөрийнхөө ардуур оруулах гэв.

Бэкхён: тонил цаашаа!

Хёнжүн: oops! Ямар ууртай юм бэ, Бэкхён минь. Чиний муужгай үнэхээр халуухан харагдаж байна. Чи ч жаргадаг байх даа хэмээн атаархаж байгаа царай гарган хэлэхэд Бэкхёны царай улам барайх аж.

Бэкхён: харамсахаасаа өмнө чимээгүй болсон чинь дээр шүү! Түүний тухай олон юм чалчих юм бол би чамайг ална гэж мэдээрэй!

Хёнжүн айсан царай гаргаад: тийм үү? чи яах юм? Харин би чамаас айх юм шиг байна уу? Бацаанууд яасан олон үгтэй болчихсон юм? Энэ сургуульд яг юу заагаад байгаа юм. Чиний бяцхан хараал идсэн өлөгчинг юу ч гэж хэлсэн яадаг юм айн?

Бэкхён шуудхан Хёнжүнийг заамдаж авахад би дэмий л яахыг нь харан зогсож байлаа. Цаанаас Каи Лэе Сэүн гурав хүрч ирэхэд би тэднээс Бэкхёныг болиулахыг гуйв. Тэд миний хэлснийг тоолгүй Бэкхён болон Хёнжүнийг харан зогсох агаад бүр миний хажуугийн сандал дээр эгнээд суучих нь тэр.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now