Chapter-9 Анхны болзоо

3.3K 285 17
                                    

Бурхан минь, би анх удаа болзоонд явах гэж байна. Сэүнд хэлтэл энэ уулзалтыг болзоо гэж хэлсэн юм. Тэгээд Сэүний хэлснээр анхны болзоонд үнэхээр их гангалж очих гэж байна л даа. Хамгийн гол нь энэ У Сэүн зөв юм хэлсэн үү л гэдэг байна. Би уг нь зүгээр энгийн хувцастай явчихъя гэсэн чинь энэ нэг юм чинь чи эмэгтэй хүн гэсээр байгаад даашинз өсгийтэй гутал өмсгөчихлөө шт. Ингэж айхтар гангалснаа бодохоор л газарт нүх ухаад орчихмоор байна шүү.

Тэгээд товлосон цаг болж, Бэкхёныг залгахад нь түүнийг гэрийн гадаа ирснийг мэдлээ. Үнэхээр их сандраад, гарын алга хөлөөд бөөн юм болж байхад хажууд энэ Сэүн тэнэгтээд намайг шоолоод байх юм аа. Энэ тэнэгийг яая даа байз. Навс зодъё гэхээр гараа хөдөлгөөд л өөрөө зодуулчихна. Эмэгтэй хүн байх үнэхээр тэнэг байна аа. Болзоонд явах гэхээр заавал хөөрхөн болох ёстой, эрэгтэй хүнийг хэвтэрт ортол нь зодъё гэхээр бас чадахгүй. Тэгчхээд сар болгон өөрөөсөө цус алдуулаад ёстой нэг. Эрэгтэй болох байсан юм айшш!

Сэүн: өнгө зүс орчхоод юундаа ярвайгаад байгаа юм?

Би муухай харсаар: амаа тат, муу эргүү хар бөгсний нүх минь! хэмээн түүнийг хараатал Сэүн нүдээ томруулж харснаа миний үсийг янзлах нь тэр. Миний уур хүрээд байсан болохоор шууд л гарыг нь цохиж орхилоо.

Би: би явлаа гэчхээд гарахдаа үүдэнд байсан намхан ултай гутлаа шүүрч аваад өнөөх гуталтайгаа  сольж, өсгийтөө хаашаа ч юм нэг газар руу шидчихэв. Энийг Сэүн л авчирсан. Өөрөө хайж олно биз гахх!

Уг нь хөөрхий зайлуул, сэтгэл нь сайхан юм даа.

Бэкхён машиндаа сууж байх агаад намайг харчхаад машинаасаа бууж ирээд шууд амаа дарах нь тэр. Тэгэхэд би чимээгүйхэн л түүний зүг очсон ч уурласан хэвээрээ байсан юм. Бэкхён намайг өөртөө ойртуулан тэвэрч, миний газарт хүртэл унжсан уруулан дээр үнсэв.

Бэкхён: яагаад ийм хөөрхөн болчхоод ууртай байгаа юм, baby? хэмээн хэлэх зуураа машиныхаа хаалгыг онгойлгож өгөв.

Би: зүгээр л өлсөөд байна гэсний дараагаар Бэкхён чангаар инээгээд миний гарнаас атгалаа.

Бэкхён: тэгвэл би охиныхоо уурыг гаргая даа.

Замд явж байх хооронд миний уур гарч, Бэкхёны ярьсан бүхэнд инээж явсан юм. Бэкхён ойр ойрхон миний гаран дээр үнсэж би түүнийг ширтэж байлаа. Тэгэхээр би үнэхээр ийм царайлаг найз залуутай болчихож байгаа юм уу? Би уг нь их сургуульд ороод л найз залуутай болъё доо гэж бодсон юм. Тэгэхдээ машинтайг гээд бодчихсон байсан л даа. Өвөлд алхах дургүй болохоор яахав хүргүүлж авахуулж байя л гэж бодсон юм кк.

 Teen Dating | completedWhere stories live. Discover now