Shadow is my rainbow

457 58 44
                                        

Ялааны нисэх чимээ цуурайтам урт коридорын захад Soobin хэн нэгнийг хүлээн сууна. Коридорын яг захаасаа хоёр дахь чийдэн цахилгааны саатлаас болоод ч тэр үү зогсолтгүй анивчих бөгөөд тусгал нь нүдэнд дэндүү чийртэй. 

"Өнөөдөр ажил ихтэй байгаа юм байх даа..." хэмээн хошуугаа унжуулсхийн амандаа бувтнах үед нь коридорын нөгөө захаас хэн нэгэн түүнийг дуудах сонсогдов. 

"Хөөе хүүхдээ, түр нааш ирээд туслахгүй биз!" 

Soobin тусламж эрсэн хүнд хэзээ ч татгалзаж үзээгүй. Татгалзах ч гүй. Арга ядсан хүнд бол тэр коридор дэндүү урт, харин Soobin-ы хувьд бол ядах юмгүй очоод л тусалчхаж болох газар. 

"За, би яаж туслах билээ?" хэмээн асуухад өнөөх хүүхэд нь 

"Би бие даалтаа хийж байгаа юм. Цүнхээ тэр буланд  тавьчих. Тэгээд, чи доошоо ороод намайг дохио өгөнгүүт улаан утсыг нь салгах юм шүү. Би тохиргоо хийж байгаа юм. Аан гэхдээ, ногоон утаснаас нь хол байгаарай. Салгачихвал, би бүр эхнээс нь програмчлах болно" 

Тусламжийн гар сунгахаас хэзээ ч татгалзаж үзээгүй Soobin тэр үед бага зэрэг тээнэгэлзэж эхлэв. Духнаас нь хүйтэн хөлс цуваад, яах ийхээ мэдэхгүй хэсэг мэдэн будлиж зогслоо.

"Яасан бэ? Доошоо орохгүй юм уу?" гэж нөгөө хүүхдийг хэлэхэд сандарсандаа шууд л зөвшөөрөөд доошоо орчхов. 

-

"Яаж байгаа юм бэ? Ногоон утсыг нь салгачихлаа шүү дээ!" гэж нөгөө хүүг орилох чимээнээр сая нэг ухаан оров. Үнэхээр ногоон утас нь салчихсан бололтой дэлгэц нь хов хоосон байлаа. Юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй сандраад "Уучлаарай, санаандгүй хөндчихлөө" гээд нүүр лүү нь ч эгцлэхгүй бөхийх зуур дахин нөгөө захаас өөр хэн нэгэн дуудав.

"Soobin-ah" гэх цангинасан нарийхан хоолой түүний ээжийн дуу байлаа. "Үнэхээр уучлаарай!" гэж хэд хэд бөхийгөөд цүнхээ шүүрч авсаар ээж лүүгээ гүйн очив. "Ээжийн хүү ядарсан уу?" гэх мэт хайр татам яриа өрнүүлж байгаагаас нь харвал үнэхээр дотно бололтой. 

"Soobin... Нөгөө зургийг зурсан хүүхэд байх нээ?" гэж хамаг ажлаа Soobin-ий гарт будаа болгосон хүү бодож зогсов. Хэдэн хоногийн өмнө цайны газар луу яаран гүйж байсан түүнийг уран зургийн ангийн гадна өлгөөтэй байсан нэгэн зураг зогсоож дөнгөж л дээ. Бусад зургаас дэндүү өөр байсан болоод ч тэр үү, хоорондоо зохицоод байгаа ч юм шиг үгүй ч юм шиг гаж байсных ч юм уу түүнийг анхаарлыг дэндүү ихээр татсан аж. 

Kamu telah mencapai bab terakhir yang dipublikasikan.

⏰ Terakhir diperbarui: Jan 04, 2020 ⏰

Tambahkan cerita ini ke Perpustakaan untuk mendapatkan notifikasi saat ada bab baru!

Shadow is my rainbowTempat cerita menjadi hidup. Temukan sekarang