!! Үхлийн тоглоом !!

1.6K 60 6
                                    

АНХААРУУЛГА !! Энэ өгүүлгэн гарах бүх үйл явдал зохиомол болно !!

______________________________________

Толгой эргэж байна ... Нүдний зовхи хүнд оргиод нүдээ нээхэд ч хэцүү байгаад байх юм ... Би зүүдлээд байгаа юм болов уу ?? Тэгвэл яагаад сэрж чадахгүй байгаа юм бэ ?? Бага зэрэг даарч байна ... Энэ бүхэн үнэхээр зүүд гэж үү ... Би хамгийн сүүлд юу хийж байлаа ??... Би яагаад санахгүй байгаа юм бол оо ... Толгой өвдөж байна ... Хүлээгээрэй нээрээ гэр ... Тиймээ би гэр лүүгээ явж байсан !! Хичээлээ тараад гэр лүүгээ явж байсан ... Тэгээд хүмүүс гарч ирсэн тэд олуулаа байсан ... Намайг хар машинд суулгасан ... Тэгэхээр би !!!

Ухаан орон нүдээ нээгээд эргэн тойрноо харвал би хоосон өрөөнд ганцаараа байна !! Энэ яг хаанах юм бол ?? Арай хүний наймаа юм биш биздээ !! Миний дотоод эрхтэнүүдийн зарах гэж байгаа юм байхдаа!!?? Болохгүй шдээ !! Тэгвэл би яаж амьдрах юм бэ !!??

Би хэд хэд гүнзгий амьсгаа гарган: Гол нь тайван байх хэрэгтэй!! Тайван ... Би яг хаана байгаа юм болоо?

Халааснаасаа утсаа гаргаж ирвэл сүлжээ байхгүй байв !! Би: Юу вэ ?? Газар доор байгаа юм уу ??

Нөгөө талд өөр нэг өрөөнд

Залуу: Миний бодсоноос өмнө сэрчихлээ гээч ! Гэхдээ тэр яагаад сандрахгүй байгаа юм бол ??

Хажууд нь зогсох эрэгтэй: Магадгүй тэр бага зэрэг сэжиг ч байх эрхэм ээ...

Залуу: Энэ сүүлийн хоёр охин биздээ ??

Эрэгтэй: Тийм ээ ... Энэ жилийн сүүлийн охид !

Залуу ( шанаагаа тулаад): Энэ жил миний төрсөн өдрийн бэлэг онцгой байгаасай л гэж хүсэж байна шүү !

Эрэгтэй бага зэрэг бөхийн: Мэдээж ноёнтоон ! Бид үргэлж аль болох өвөрмөц зүйл таньд бэлгэлхийг хүсдэг шүү дээ ...

Залуу: Энэ удаагынх чиний авчирсан охид биздээ ! Хэрвээ энэ хоёр охины ядаж нэг нь сэтгэлд минь хүрч чадахгүй бол чамайг юу хүлээж байгааг мэдэж байгаа биздээ !!?...

Эрэгтэй: Тийм ээ ... Энэ удаагын охид таньд заавал таалагдах болно!!

Сэүн инээмсэглэн: Ойлголоо! Тэгвэл Ашгүй дээ ... Харин одоо намайг хэр зугаацуулж чадахыг харж байя !!

Эргээд өрөөнд байх охины талаас

Биеэ харвал надад ямар нэг шарх алга !! Гэхдээ яагаад энд хүрээд ирэв ээ ?? Бас хэн намайг барьцаалсан юм бол ?? ... Гол нь би түрүүнээс хойш эргэн тойрноо харсан ч энэ өрөөнд хаалга гэж алга !! Тэгвэл би яаж энд орж ирсэн юм бэ ??

Өөртөө зориулж төгс эхнэр бэлдэхWhere stories live. Discover now