Pt28

2.4K 226 34
                                    

"Жирэмсэн? та сая жирэмсэн гэсэн үү?" ж/ээжийн нүд бүлтрэх шахам томорч ирээд эмчээс ийн асуухад эмч "тиймээ хадагтай гурван долоо хоногтой жирэмсэн байна"

______________________________________

"Эцэг нь хэн юм?" замын турш машинд чимээгүй байдал ноёрхсон ч ж/ээж гэнэт л чангаар ийн асуухад Жимин бондгос хийтэл цочиод бүлтэгнэн "Ж-жон дас-сгалж-жуулагч ю-юм ш-шиг б-байна" гэж гацаж түгдэрсээр хэлхэд ж/ээжийн нүд дахин нэг удаа бүлтрэх шахам томорч ирээд "юм байна гэдэг чинь юу гэж байгаа юм?!!" гэж айхтар их гайхан асуув. Жимин гараа савчуулан толгойгоо сэгсрээд "ү-үгүйээ нөгөө мөн! мөн юм байна! тиймээ мөн! Жон дасгалжуулагч" гээд толгой гудайлгахад ж/ээж хүндхэн санаа алдаж машинаа зогсоогоод гэмшингүй нь аргагүй суух хүүгийнхээ гараас атгав. "жимин ээж нь чамд бага зэрэг гомдож бага зэрэг уурлаж бас бага зэрэг урам хугарлаа" гэхэд Жимин тэсэлгүй жаахан хүүхэд шиг цурхиран уйлж гарав. Яг одоо түүнд гэмших мэдрэмж хязгааргүй төрөх бөгөөд "урам хугарлаа" гэдэг үг зүрхийг нь зүсэх шиг болж нүднээс нь нулимас гол горхи шиг урсана. Гэвч ж/ээж хүүгээ татаж энгэртээ тэврээд "гэхдээ ээж нь ууралсан, гомдсон, урам хугарснаасаа хэд дахин илүү баяртай байна. Тийм болохоор одоо битгий уйл гэдсэнд байгаа хүүхэд аавынхаа уйлхыг сонсоод гунигладаг юм битгий уйл" гээд нурууг нь зөөлнөөр илж хөвсгөр хар үсийг нь үнэрлэнгээ өөрөө ч бас нулимас унагана.

_______________________________________

Жимин гэртээ ирснээсээ хойш ийш тийшээ холхиж Жонгүк аав хоёртоо энэ мэдээг яаж дуулгах талаараа бодох бөгөөд толгой дотор нь хэрвээ "күүки хён дургуй гэвэл яахуу?намайг хаячихвал би яах вэ? Рүби яаж хүлээж авах бол? аав намайг гэрээсээ хөөчихвөл яахуу?" гэх мэт хэрэгтэй хэрэггүй түм буман бодлууд эргэлдээд яг галзуурах дөхөж байхад гэрийнх нь хонх ч дуугарч аав нь гэртээ ирэх нь тэр. Харин Жиминд яг одоо газрийн гаваар ороод нуугдчихмаар байв ч боломжгүйгээс хойш өрөөрүүгээ бушуухан гүйгээд орчихов.

"Би ирлээ~~миний шувуухайнууд" ж/аав дуу шуу болсоор орж ирээд эхнэртээ гадуур хувцас цүнхээ өгхөд Жимин сайнуу ч гэлгүйгээр өрөөлүүгээ гүйгээд орчихсонд гайхан "энэ Жимин яачихсан юм би гомдоочихсон билүү?" гэхэд Жиминий ээж юу ч хэлэлгүйгээр гараас нь хөтөлсөөр унтлагын өрөөндөө орж ирээд орон дээрээ суун гүнзгий амьсгаа авав.

"хөгшөөн уурлаж дүрс хийлгүйгээр хүлээцтэй тайван гэгч нь сонсоорой за юу!" ж/аавд хүү эхнэр хоёр нь үнэхээр хачин санагдсан ч толгой дохив тэгээд ж/ээж чанга орилчихвий гэсэндээ нөхрийнхөө амыг гараараа таглаад "ж-жимин жирэмсэн" гэж шивнэх шахам хэлж орхив. Харин ж/аав хэсэг ямар ч царайны хувиралгүйгээр дөнгөж сая эхнэр нь түүнд яг юу гээд хэлчихсэнийг ойлгох гэж хичээж байлаа тэгээд эцэст нь "яасан гэнэээ!!! ямар новш нь миний хүүхдийг тэр новшийг боож ална даа!!!" гэсээр орилж босч ирээд аймшигтай ууртай амьтан гархаар зүтгэхэд ж/ээж арай хийн зогсоогоод "ч-чи жоохон тайвшираач Жиминийг айлгах нь тэглээ ч чиний боож алах гээд байгаа новш чинь солонгост байхгүй тэгхээр тайвшир" гэхэд ж/аав амьсгаадан "тэр новш хэн юм??!! яахаараа энд байдаггүй юм миний бяцхан үрд бөмбөг залгиулчихаад хаашаа явчихсан юм?! новшийг алнадаа!!"

-"чи наад амаа тайвшираадах за юу жимин өдөр зөндөө их уйлсан одоо чиний ууралхыг харвал айчихна!"

-"за за ойлголоо би тайван байна одоо хэлээдэх тэр новш хэн юм?"

-"жон жонгүк"

_______________________________________

жиминий өрөөнд~

"залгах уу? болих уу? яг яахуу?"

жимин айсандаа болоод жонгүкрүү залгаж чадахгүй дэмий л байж ядан үстэй толгойгоо зулгааж орон дээрээ тийчлэн галзуу солиотой нь мэдэгдэхгүй амьтан байж байтал чөтгөрийг дурсхаар гэгчээр Жон Жонгүк яг залгаж таарав. Жимин ч хэсэг таг гацаж яахаа мэдэхгүй зогсож байгаад гэнэт л зориг орсон бололтой утсаа авхаасаа өмнө гэдсэн дээрээ гараа тавьж илээд "зулзага минь хоёулаа хийж чаднаа аавтайгаа ярьцгаая"

-"байна уу Жимин хайрт минь"

-"............."

-"Жимин байна уу? чи зүгээр үү? яагаад ярихгүй байгаа юм?"

-"............."

-"хайраа надаа гомдчихсон юмуу?"

-"............"

-"Жимин гуйя хариулалдаа"

-"........."

-"Жимини мочи хонгор минь .... яасым бэ хайраа надад тэгэж их гомдсон юмуу? тэгээд хариулахгүй байгаа юмуу?"

-".............."

-"ядаж юу буруу хийсныг минь хэлчих лдээ мочи туулайхан нь гуйж байна"

-"........би жирэмсэн."





хөөх ямар их удваа та хэд чинь хааччихсан юм бэ?😂💜💜


хха өөрөө алга болчоод аймар муухай тэ😅😂😂

хайртаййййй💜❤❤❤❤❤

Дасгалжуулагч Жон [дууссан]Where stories live. Discover now