11: 'Ханиад Исол хоёр'

483 88 5
                                    


Тэюун: амаа хамхидаа! Би юм ярьж байна.

Жэмин: чи одоо яасан олон юм ярьдаг юм? Ганц л юмаа яриач.
гээд битүүрчихсэн хамраараа дуугарлаа

Тэюун: битүү хамартай байж яасан их ярих дуртай юм бэ чи. Нусаа л нийж байвал барав айн!

Түүнийг дахиж үг хэлэхээс өмнө багш ороод ирлээ. Тэюун амандаа хүний үг сонсохгүй энэ тэр гэж бувтнаж байгаад суудалдаа суугаад өгөв.
Хичээл ч ордгоороо орж үргэлжилсээр хонх дуугарахад багш гарч одлоо.

Хичээлүүд нэмэгдээд байдаг. Даалгавраа ч хийх ёстой, өөр бас бус юманд ч цаг гаргамаар байх юм. Яах вэ, ерөөсөө даалгавраас өөр юм хийхгүй ажилгүй суугаад л.

Жисон: цаашаа бай. Цаашаа бай гээд байна шүү!

Намайг хойшоо харахад Жисоны ширээний дэргэд Жэмин оччихсон амаараа түүн рүү үлээж байлаа. Жисон харин хүрэмнийхээ энгэрт толгойгоо хийчихсэн нэг гараараа Жэминийг яв гэж зангаад нөгөө гараараа толгойгоо дараад байж байв.

Жэмин: ханиадаа хүнд халдаахгүй бол эдгэхгүй гэнэ. Чамд л өгмөөр санагдаад өнөөдөр хэнд ч үзүүлэхгүйгээр сургуульд ирлээ. Чи авчих л даа тэгэх үү?

Жисон: чи чинь юу яриад байгаа юм бэ? Халуундаа дэмийрээд байна уу? Яваач дээ.

Жэмин инээсээр 'хаа' гээд л түүн рүү үлээж өгч байлаа. Жисон сүүлдээ амаа дарчхаад анги тойрч гүйгээд эхлэв. Тэгэхэд нь Жэмин ч араас нь ханиалгасаар гүйж байсан юм.

"Жисон. Чамтай нэг охин уулзъя гэнэ ээ!" хэн нэгэн нь гаднаас ийн орилсоор орж ирэх үед бүгд хаалга руу харцаа шилжүүллээ.
Ангийн үүдэнд богино хар үстэй том алаг нүдтэй хөөрхөн охин ирчихсэн зогсож байв. Тэр хэн юм бол? Яагаад Жисонтой уулзах гээд байгаа юм бэ?

Би Чинь хардаад байна уу даа.

Би урдаа суудаг хүүхдийг дуудаж энэ охиныг хэн болохыг асуулаа.

"Энэ манай нөгөө ангийн охин. Их хөөрхөн бас авьяаслаг. Чи урд нь харж байгаагүй юмуу? Жисонтой их дотно манай ангийнхан ч мэднэ. Энэ хоёрыг үерхдэг ч гэж ярьдаг байсан. Чамайг ирэхээс өмнө л дөө" гэв

Би ирээд энэ хоёрыг бусниулсан юм байх нь ээ? Тийм үү

Гэхдээ Жисон хэлэхдээ надад сайн гэсэн. Бас надтай үерхэж байгаа шүү дээ. Энэ юу болоод байна аа?

Жисон ангийн үүдээр гарч одоход Жэмин ч суудал дээрээ ирж суулаа. Тэгчхээд нэг эм гаргаж ирээд усаар даруулж уув.

Жэмин нусаа нэг татсанаа: Чи чинь яагаад урвайгаад ярвайгаад суучхав? Ханиад хүрчхээ юу?

Би: би яагаа ч үгүй. Зүв зүгээр цоо эрүүл байна.

Жэмин: тэгээд яагаад толгойгоороо ширээ мөргөөд байгаа юм? Наад дух чинь миний өгзөг шиг том болох нь

Би: Жэмин? Тэр Жисоныг дуудаж гаргасан охин хэн юм?

Жэмин: ямар? Исол уу? Исол Жисон хоёр.. Ааа чи хардаад байгаа юм уу? Хартай хүүхэн гээд намайг шоолж гарлаа

Исол? Тэр тэгээд Жисоны юу нь юм бэ? Яг юу.

Би ч урвайсаар гэртээ харьж Жисон ч намайг уурлаж байгааг мэдэхгүй гэрт хүргэж өгөөд явсан юм.

Харин маргааш нь Жисон ханиад хүрээд маск зүүчихсэн бас Исол гэдэг охинтой цуг сургуулийн үүдээр орж ирсэн. Намайг өглөө гэрээс ч ирж аваагүй байж өөр охинтой хамт хичээлдээ ирж байгаа юм шүү!

Тэр надаас уйдаад залхчихсан юм байх даа? Охидын ярьдаг шиг сургуулийн царайлаг хөвгүүн охидоор тоглоод хаядаг гэсэн шиг намайг ч бас тэгж байгаа хэрэг үү? Муу Пак Жисон чамайг даа! Намайг хаяна гэнэ ээ?

Тада! Би идэвхгүй байгаагаа мэднэээ уучлаарай :((

𝘽𝙖𝙗𝙮 𝙗𝙤𝙮Where stories live. Discover now