Чамайг эзгүйд төрдөг тэнэг бодол

12 1 2
                                    

Хамт байж байгаад холдоод явчихаар чинь намайг тэнэг бодолууд урж эхлэдэг. Дэргэдээс чинь холдох үед чамд өөр бодол орж ирэх вий гэж би эмээдэг. Миний тухай төсөөллийг чинь тасалдуулаад хэн нэгэн дайраад ороод ирэх вий гэж би айдаг. Чи минь намайг дэмий зүйл бодолоо гэх байх гэвч бид хоёрыг хамт байхад чамруу харах өлсгөлөн нүднүүдийг би анзаараагүй гэж хэлэхгүй. Хэзээ ч салахгүй гэсэн амлалт хэдэн сая удаа хийсэн алга болохыг би харж байсан. Магадгүй чамд миний сэтгэлийг итгэлээр дүүргэх тийм ч амархан биш байх. Учир нь миний сэтгэл дүүргэхэд амаргүй, хэтэрхий шуналтай том байх. Санаа зовох хэрэггүй би ганцхан чинийх гэж хичнээн надад амлаад ч би бүрэн итгэж чадахгүй. Сэтгэл гэдэг хаана ч бөхөж, хэзээ ч дуусч болдог шүү дээ. Нэг л өдөр итгэлийн минь галыг унтрааж чи уйлж байхдаа намайг дэргэдээ байлгахыг хүсэхээ больчихвол яах билээ? Би чамайгаа олж ирэх гэж түмэн зовлон туулсан болохоор алдах вий гэсэн айдас минь бүрэн итгэл өгч чаддаггүйд уучлаарай. Гэхдээ би чамд хайртай. Миний бодол тэнэг ч гэлээ чамаас холдохгүйн төлөө бодол гэдэгт би харин бүрэн итгэлтэй байна. Тийм ээ би чамд хайртай болохоор тэнэг зүйл бодохоос ч өөр аргагүй юм даа.

Jujus' little worldWhere stories live. Discover now