Хэнээс ч илүү хайрласан ч
Хэнээс ч илүү шунасан ч
Хүрч чадаагүй далайн ёроол
Тэмтэрч чадаагүй тэнгэрийн зааг
Сэтгэлд минь хамгийн нандин хэрнээ
Зарим мөчид ер үнэ цэнэгүй сэтгэлийн минь хог шиг
Сарыг урвуулж оддыг цуглуулж чадах мэт хайр хэрнээ
Хэсэгхэн гутралд минь ерөөс танихгүй нэгэн болсон чи
Өөрөөсөө ч хүсэх эрхгүй зүйлсийг чамаар огтлуулан сэтгэсэн хэр нь
Тархины минь нэгээхэн хэсэгт ер таних хүн биш болсон чи...
Миний амьдралын чихэрлэг хэсэг хэр нь
Зарим мөчид миний сүйрэл болсон чи...
Үхсэн ч авсандаа аваад үлдэх цор ганц амьдралын минь баяр хөөр хэр нь
Зарим мөчид зүгээр л хаяад явахыг хүсэх гашуудал болсон чи
Тэгж ихээр намайг солиоруулж чадсан чи
Ингэж ихээр сөхрүүлж гуйвуулсан чи...
Шунал хүртэл оргилдоо хүрч
Би ухаанаа алдах мөчид
Бүх зүйл тэсэрч
Миний орших утга үгүй болсон тэр цаг хугацаанд
Хоосон сав болон чиний гунигийг тээж өгье
Харанхуй болон чиний гэрэл дэх сүүдрийг хамгаалж өгье
Далай болон чиний нулимсыг нууж өгье
Би биш өөр нэгэн хайр чинь боллоо ч
Үүрд чиний төлөө зогссон намайг санаж өгөөрэй...
Шуналдаа идэгдэж чамд ухаангүй дурлачхаад
Хайрлах эрхээ хүртэж чадаагүй намайг мартаж өгөөрэй...
Шуналынхаа хязгаараас газарт шидэгдсэн би чамаас хүсэх зүйл цор ганц....
Үүрд жаргалтай байж өгөөрэй...
YOU ARE READING
Latibule
Mystery / ThrillerЧиний мэдэхгүй ертөнцөд чамайг тэгж ихээр хайрладаг би оршино... Чиний мэдэхгүй оршилд чамаар би цаг хугацаагаа хэмжинэ....
