"Хадагтай Ким. Та намайг сонсож байна уу?" Нүд рүү минь хурц гэрэл тусгасаар өөр нэгэн хоолой хэлэхэд би одоо ч тэрхүү гүн хар ангалд байгаагаа мэдрэх дээ ахин тэмцэхээр шийдэв. "Ахиад жаахан, дахиад жаахан хичээчих юм бол бүх зүйл зүгээр болно" гэх үгийг амьдралынхаа турш өөртөө хэлэн, өөрийгөө хуурсаар ирсэн би ахин нэг удаа хуурхаар шийдэн гэрэл рүү тэмүүлэх аж. Энэ бодит ертөнц эсвэл миний мэдэхгүй ч үргэлж намайг өөртөө дуудн авчраад тасчин хаядаг, тэр газрын аль нь болохыг би мэдэхгүй. Гэхдээ миний мэдэж буй ганц зүйл бол би гэрлийн дагах хэрэгтэй. Гэрэл байсан цагт би илүү дээрдэх болно.

"Тэр ухаан орж байна" Тэхёны хоолой гарах агаад хамгийн түрүүнд харсан зүйл минь өнөөх л цагаан тааз байв. Би харанхуйд сорогдох бүртээ энэ газар ирдэг. Магадгүй энэ л газар намайг ангалаас татаж гаргадаг байх. Тэгээд л би үргэлж эмнэлэг гэх цагаан зүйлсээр дүүрсэн хаалган дээр сэрдэг биз.

"Би эмч дуудаад ирье" Энэ удаад дэндүү танил тэр нэгний хоолой гарч байв. Ахын хоолой. Үгүй байгаасай, биш байгаасай хэмээн дотроо хэлсээр тэр зүгт харвал ах хаалга руу явж байв.

Хүсээгүй юмсан. Өөрийн ийм өрөвдөлтэй байдлаа зөвхөн гэр бүлдээ л харуулахыг хүсээгүй. Өөр хэн ч миний энэ хөөрхийлөлтэй байдлыг харж, шоолж болно гэхдээ зөвхөн гэр бүл минь л мэдээгүй байхад би зүгээр байх болно хэмээн бодож байсан ч хэдийн хожимджээ.

Нүдээ ахин анихад нулимс шанааг минь даган урссаар доош одно. Нүдээ ахин нээхдээ би өөрийгөө амьсгалын аппараттай байгаагаа анзаарлаа. Байдал миний бодсноос ч илүү муу байгаа бололтой.

Эргэн тойрноо харвал бүгд байх аж. Эцэг эх минь, Тэхёны эцэг эх бас Тэхён. Эдгээр хүмүүс л миний гэх хаант улсын иргэд бололтой. Надад өөрийн гэсэн агуу ертөнц байгаа гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ надад бяцхан хаант улс бий. Уйтгар гуниг, үл ойшоолт, тулгалт, шархлалт мөн хайраар дүүрэн тийм л бяцхан улс надад бий. Энэ бусад хүмүүсийн сайшаагаад байдаг ертөнцийн хажууд дэндүү жижигхэн болохоор хэн ч тоож хардаггүй юм. Бас эндхийн иргэд дэндүү бага учраас хэн ч сонирхдоггүй. Гэхдээ энэ л хаант улс намайг бий болгосон. Энэ надад төрж болох бүхий л мэдрэмжийг өгдөг гайхалтай зүйл. Магадгүй Ким Жэмин гэх хүнийг дүгнэх ямар нэг зүйл хэрэгтэй бол энэ хаант улс л чамд туслах болно. Өөр юу ч биш. Зөвхөн энэ л хаант улс л тусламжийн хайрцаг дотор чинь байх болно.

"Жэминаа. Бие чинь яаж байна?" Тэхён асуух агаад тэр миний гарыг атгав. Энэхэн мөчид би Тэхёнаас өөр хүн рүү харж чадахгүй байв. Эцэг эх рүүгээ, Тэхёны эцэг эх рүү гээд би түүнээс өөр хэн рүү ч харж чадахгүй байв. Учир нь би тэдний өмнө дэндүү том нүгэл үйлдсэн шүү дээ. Би Тэхёны эцэг эхээс өвчнөө нуусан хүүтэй нь гэрэлсэн. Эцэг эхээсээ өрийн бүх зүйлээ нуусан нүгэлтэн.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Wo Geschichten leben. Entdecke jetzt