Ep04. Дур хүсэл

4.5K 445 17
                                    

~•°•~

Маргааш өдөр нь жолооч ирж шинэхэн хосуудыг аван Сөүл рүү буцахаар замдаа гарлаа.

Кай Шиёны мөрийг налан хошуугаа унжуулж явах бол Шиён тоосон ч шинжгүй цонхоор харан инээмсэглэн явна.

Кай ханиад хүрч бие нь муу байгаа ч хоёр шөнө өнгөрхөд юу ч болоогүйд бас гоморхон явах аж.

Эхлээд Шиёны гэрт очиж настангууд болон аав ээжтэй нь ёслол үйлдэсний дараа Кайн гэр лүү явлаа.

Тэднийд ирэн дотогш ороход Ким хатагтай жоготой харцаар инээмсэглэн угтав.

Өвөө эмээ, аав ээжтэйгээ ёсолсны дараа ширээнд цугларан хоол идэхээр боллоо.

Ким хатагтай хоёр гараа атган инээмсэглээд
"За тэгээд. Сайн яваад ирсэн үү. Сайхан мэдээтэй юу"

Энэ асуулт нь нам гүм байдлыг авчрах ба ширээний ард сууж байсан бүгд нүдээ томруулан Кай Шиён хоёрт анхаарлаа төвлөрүүлэхэд мань хоёр ч бие биерүүгээ итгэл муутайхан харан худлаа инээмсэглэхийг нь хэн ч харсан мэдэхээр ажээ.

Гэтэл чимээгүй байдлыг эвдэн саяхан л гомдоллоод явж байсан Кай чангаар инээд алдан
"Тийм ээ. Удахгүй ачийг чинь төрүүлж өгнөө" гэхэд бүгдийн сэтгэл амарсан бололтой ам амандаа "баяр хүргье, ашгүйдээ" хэмээсээр хоолоо идэцгээв.

Цаашдаа амьдрах байраа маргааш сонгохоор явах тул тэд өнөөдөртөө энд хононо.

Кайг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Шиён орон дээр сууж байх бөгөөд
"Яагаад худлаа ярьсан юм. Хоёулаа хоёр шөнө юу ч хийгээгүй шүү дээ"

Кай орон дээр суун Шиёныг өвөр дээрээ суулгаж, эвтэйхэн гэгч нь гарыг нь хүзүүгээрээ ороогоод өөрөө бэлхүүсээр нь тэвэрснээ
"Өнөө шөнө л үнэн болгочихоё л доо" гээд уруул дээр нь үнсэн орон дээр хэвтүүллээ.

Яг ажлаа эхлэх гэж байтал Ким хатагтай жимс барьсаар өрөөнд нь орж ирэх мөчид хаалгаа түгжээгүй байснаа санан ухасхийн босцгоов.

Ким хатагтай хоолойгоо засан тэдний өмнөөс ичингүйрэн
"Үргэлжлүүл дээ. Намайг орж ирээгүй гээд бодчих. Ээж нь гарлаа"

Шиён нүүрээ даран доош харж хэвтэх бол Кай цухалдсан маягтай
"Ээж хаалга тогшиж байлдаа!"

Ким хатагтай ч инээмсэглэн уучлал эрсээр гараад явах нь тэр.

Түүнийг гарсны дараа Кай хаалгаа түгжин Шиёны дээрээс хэвтэх гэтэл тэр босч ирэн завилж суугаад
"Танайд бол бүтэхгүй юм байна. Тусдаа гарахаараа болъё. Ойлгов уу"

Кай хэсэг царайны хувиралгүй, юу ч дугаралгүйгээр эхнэрээ унтлагын хувцастайгаа орлуугаа орон тухлан хэвтээд нүдээ анихыг нь харахдаа хамаг уураа гарган дэрээ авч хаалга руу шидээд үсэрч цовхчиж эхлэв.

Шиён гэрлээ унтраагаад
"Унтацгаая"

Кай хажууд нь хэвтчихээд зүгээр ч байсангүй цамцных нь дотуур гараа явуулж хөхөвчинд нь хүрэх үед Шиён гарыг нь түлхээд
"Хонгор минь намайг тайван унтуул" хэмээгээд нуруугаа харуулан хэвтлээ.

Уур, тачаал хоёроор дүүрсэн энэ залуу хөнжлөө хазан хэд тийчигнэж байгаад нэг мэдэхэд унтаад өгсөн байлаа.



|Маргааш нь|


Кай болон Шиён амьдрах байраа сонгон, тохижуулалт хийхэд бараг л бүтэн нэг өдрийг зарцуулсан байв.

Тэрээр даруухан шийдэлтэй зочны өрөө, унтлагын өрөө болоод хүүхдийн өрөөнөөс бүрдэх гурван өрөө байр сонгосон нь хоёулахнаа амьдрах учир тийм ч олон өрөөтэй, том байр хэрэггүй хэмээн бодсоных билээ.

Буйдан дээрээ дотно гэгч нь тэврэлдэн, улаан дарс шимэн, таазнаас шал хүртэлх том цонхоор Сөүлийн шөнийг харан суух хосууд дэндүү жаргалтай харагдах ажээ.

Кай маргаашнаас ажилдаа орж, Шиён гэртээ ганцаараа үлдэх ч тэр хэзээ ч ганцаараа үлдэхгүй.
Гадуур гарна эсвэл найзуудаа дуудна.
Тэрээр одоохондоо нярай хүүхэдтэй болоогүй залуу эмэгтэй хэсэг хугацаанд ч болов эрх чөлөөгөө эдлэх нь зөв хэмээн боддог нэгэн билээ.

Кай дарстай хундгаа урдах ширээн дээрээ тавиад
"Явж хүүхэдтэй болцгооё" хэмээгээд Шиёныг өргөн унтлагын өрөө рүү алхаж эхлэхэд Шиён год хийн үсэрч буугаад унтлагын өрөөнд ороод хаалгаа түгжиж орхилоо.

Гайхсан Кай хаалгыг тогшоод
"Яасан бэ? Юу болсон юм?"

Шиёны хоолой сонсогдсоор
"Хэсэг байж байгаад орж ирээрэй"

A few moments later

Шиён хаалганы цаанаас
"Чи одоо ч намайг хүсч байна уу?"


"Тийм!"

"Тэгвэл наад хүслээ алга болохоор хаалга тогшоорой. Тэгээд илүү дутуу юмгүйгээр хамт унтацгаая"

Тэр шөнө ямар ч хаалга тогших чимээ гараагүй ба Кай тэр чигээрээ буйдан дээр унтсан нь Шиёныг гэх хүсэл тачаал нь алга болохгүй байсныг илтгэнэ...


Don't forget to vote&comment =)


4
~•°•~

「Cmpltd」Эхнэр Уурлана || KJIWhere stories live. Discover now