I love you Kim Taehyung

Start from the beginning
                                    

"Тэд ч бас эргэн амьдрахыг хүсдэг. Гэвч тэр үед бүх зүйл дэндүү оройтсон байдаг юм. Ойлгосон уу?" Би гар цүнхээ аван онгоцны хаалга руу явлаа. Тэр ч бас миний араас явж байсан бөгөөд гартаа шүхэр барьсан байв.

"Онгоцны буудал дээр сэтгүүлчид болон үйлдвэрийн ажилчид байж магадгүй учраас надтай ойрхон яваарай!" Тэхён ийн хэлээд түрүүлж хаалгаар гаран шүхрэ дэлгэв. Үүний дараа тэр доош буулгүй эргэн хараад надад гараа сунгалаа. Түүний үйлдэл ахиад л зүрхийг минь догдлуулж орхив. Хавайд байх энэхэн хугацаанд тэр миний зүрхийг өөртөө дэндүү ихээр татса бөгөөд надад зориулсан бяцхан үйлдэлд нь ч би өндөр хүчдэл мэт догдлолыг мэдрэх болсон. Магадгүй Сэхүн уббаг гэх миний сэтгэл хайр бус харин юуг ч мэдэхгүй гэнэн хонгор байсан цаг үеийн минь шохоорхол биз. Түүнийгээ л би хайр хэмээн эндүүрч энэ олон жил явсан байх. Харин Тэхёныг гэх энэ сэтгэл минь хайр уу? Эсвэл зүгээр л шохоорхол уу гэдгийг мэдэхгүй юм. Гэвч энэ удаад би түүнд дурлаагүй байгаасай хэмээн зөлбирч байна. Учир нь бид хэзээ ч аз жаргалтай төгсөхгүй үлгэрийн баатрууд шүү дээ.

"Хүмүүсийн асуултад хариулах хэрэггүй. Бас тэдэн рүү харах ч хэрэггүй. Зүгээр нүд нь сохор, чих нь дүлий мэт явахад л болно. Угаас олигтой зүйл олж сонсъё гээд ч олдохгүй болохоор" Түүний хэлэх зөвөлгөөг сонсохдоо би өмнөх нислэгээ саналаа. Тэр үед бид үүрийн нислэгээр нисэх байсан учир дөрвөн цагт онгоцны буудал дээр ирсэн юм. Тэгсэн ч сэтгүүлчид биднийг хүлээж байсан мэт онгоцны буудлын үүдээр л ороход өөдөөс гараад ирсэн тул би арга буюу чихэвчээ зүүсэн юм. Харин тэр миний хажууд юу ч болоогүй мэт явж байсан.

Энэ удаад ч бас сэтгүүлчид байгаа гэдгийг сонсохдоо, би жижиг гар цүнхнээсээ чихэвчээ гаргав. Өөрийн хамгийн гайгүй намуухан гэсэн дуугаа тавиад, нэг чихэвчээ түүний чихэнд хийн, харин өнөөхийг нь өөрөө зүүв.
"Энэ чинь?" Тэр над руу гайхан харах агаад би түүн рүү харахгүйг хичээн, зөвхөн урдах замаа харсаар хариуллаа. Бид дэндүү ойрхон явж байсан учраас хэрэв түүн рүү харвал би сандарч буруу, зөрүү зүйл хэлэх вий гэж айсандаа тэвчлээ.

"Үйлдвэрийн ажилчид байх юм бол бүр ч хэцүү байна байх. Ядаж нэг чихээрээ ч болтугай дуу сонс доо" Тэр миний хариултыг сонсохдоо хэсэг гайхшран чимээгүй болсон ч удалгүй хоолойгоо засаад

"Ойлголоо. Бас баярлалаа!" Эв хавгүйгээр ийн хэлээд, шүхрээ надад илүү ойртуулан өөрөө ч бас ойртлоо. Учир нь бидний хоорон дахь зай шүхэр доор явахад арай л хол байсан учир миний баруун мөр, Тэхёны зүүн мөр ширүүн бороонд норж байсан юм.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Where stories live. Discover now