Ep03. Хурим | Бал сар

Começar do início
                                    

Хэтэрхий их аз жаргалд умбаж байсан хосууд нэг мэдэхэд далайн эрэг, том том байшингуудтай газар ирсэн байлаа.

Тэд байрлах байшиндаа орж ирэхэд Шиён хоёр давхарын тагтан дээр гаран гараа алдлан инээмсэглэн зогсоно.
"Далай үнэхээр үзэсгэлэнтэй байна"

Кай цээжийг нь бүтэн дүүргэж чадахааргүй тэр жижигхэн эмэгтэйн араас нь тэврэн мөрөн дээр нь эрүүгээ тулаад
"Тэгвэл гадаа жаахан суух юм уу"


Далайн эргийн өмнөх чамин хийцтэй савлуур дээр тэврэлдэн суух тэдний нүд рүү ширтвэл хэмжээлшгүй их аз жаргалыг олж харна.

Жаргаж буй илч муутай наран өөрийгөө далайн гүн усанд тольдсоор нэг мэдэхэд ус руу живээд орчихсон уу гэлтэй алга болоход тэнгэр хоосорсонгүй, нөгөө талаас аль хэдийн саран авхай айлчлах ажээ.


Оройны 21:00 цаг болсон байх агаад Кай усанд орохоор явж, харин Шиён тольтой ширээний өмнө нүүрээ цэвэрлэн сууна.

Тэрээр унтлагын хувцсаа өмсчихөөд орондоо ороод унтахаар нүдээ анин хэвтэж байтал Кай бэлхүүсээрээ том цагаан алчуур ороочхоод шүршүүрээс гарч ирлээ.

"Хүүе. Эхнэр минь унтах гээд байгаа юм уу"

"Өнөөдөр их ачаалалтай байлаа нини. Ядраад байна"

Кай шууд л хажууд нь үсрэн хэвтээд
"Хүмүүс хоёулангаас нь их юм хүлээж байгааг мартаа юу" хэмээн хэлэхэд нь бараг л нүд нь гялалзаж байв.

Шиён Кайн юу яриад байгааг ойлгож байгаа бас abs болон доош унжиж нүдийг нь шүргэсэн нойтон, замбараагүй бор үс нь түүнийг хангалттай sexy харагдуулж байсан ч энэ санаа нь таалагдаагүй бололтой нуруугаа харуулаад нүдээ аниад хэвтчихэв.

Кай хөнжил рүү нь орох гэтэл Шиён ширүүн харцаар эргэж хараад
"Дотоожгүй байгаа биздээ!"

"Тийм ээ. Хүүхэдтэй болох гэж..."

Шиён хөнжлөө татан доогуураа хийгээд
"Дотоож өмсөхгүй бол энд унтна гэж саналтгүй шүү" гэхэд нь Кай урам нь хугарсан байдалтай дуртай дургүй босон тээшээ уудлаж calvin klein-ний дотуур өмдөө гаргаж ирэн өмсөв.

"Сайн байна. Одоо унтлагын хувцсаа өмс. Тэгээд сайхан амарцгаая"

「Cmpltd」Эхнэр Уурлана || KJIOnde histórias criam vida. Descubra agora