-4-

107 12 3
                                    

"Юнги-яа~~" хэн нэг эмэгтэйн баясгалантайгаар нэрийг минь дуудах сонсогдоно.

"Мин Юнги" тэр миний нэрийг дуудасныхаа дараа инээх нь сонсогдож, тэгснээ дахиад л нэрийг минь жаргалтайгаар дуудах аж.

Урдхан талд минь нэгэн эмэгтэй алхах бол бидний байгаа орчин манан будан татуулан, сааралтан үзэгдэнэ. Би алхах үгүйдээ эргэлзэн зогсох зуур ѳнѳѳх эмэгтэй шуунаас минь зууран намайг чирэн, урагш алхлаа. Түүнээс анхилам цэцгийн үнэр ханхлах аж. Хойноос нь ажвал жижигхэн бас туранхай биетэй, урт бор долгиолсон үстэй энэ эмэгтэй цагаан даашинз ѳмссѳн нь ѳѳрийг нь бүр ч жижигхэн харагдуулж байв.
Бид алхаад л байсан. Хэр хол гэдгийг мэдэхгүй. Эхлэл бас тѳгсгѳл үгүй энэ манан будан дунд гагцхүү энэ эмэгтэйн тансаг үнэрт согтон алхаж байснаа л мэднэ. Би асуухыг хүсэв. Харин зориг гээч нь алга. Гэхдээ ам нээлээ.

"Бид хаашаа явж байгаа юм?" намайг ийн асуухад хариуд нь тэр шуунаас минь гараа доош гүйлгэн хѳтлѳѳд, надтай зэрэгцэн алхав. Зѳвхѳн ѳѳрсдийн урдах замаа харан алхахад, урд минь ямар нэг зүйл гарч ирлээ. Гэхдээ биднээс нилээн хол. Харин бид тэр нэг зүйл рүү чиглэн алхана.
Аажим аажимаар ойртоход түүний дүрс тодрон үзэгдэхэд, би үүнийг толь юм болов уу? гэж бодлоо. Урд нь тулаад ирвэл үнэхээр л толь байх аж. Гэхдээ энэ толинд ганцхан миний тусгал тусаад, түүнийх үл тусна.

"Харамсахгүй биздээ?" Надаас ийн асуухад би түүн рүү харлаа. Би түүнийг дүрслэн хэлье гэвэл тунчиг хэцүү байх ажээ.
Ертѳнцийн бүхий л гараг эрхэс, од мичид түгсэн юм шиг л тийм л гялалзсан тунгалаг хар нүдэнд нь би живэх шахна. Би улам лавшруулан харвал цагаан царай нь түүний уруулыг улам тод харагдуулж, эгээтэй л цус уучихсан юмуу гэж андуурхаар. Гагцхүү миний харсан ганц үзэсгэлэн гоо энэ байх. Түүнийг тодорхойлох ганц үг байхад л хангалттай. "Үзэсгэлэнтэй"

Тэр дахин ам нээв. Гэвч юу гэснийг нь ойлгох ухаан надад хүрэлцсэнгүй. Ганцхан гоо үзэсгэлэнг нь бишрэн зогсоно. Гэхдээ бодит байдалд буцан ирэхэд түүний асуулт тодорхой болов. Тэгээд толь руу харлаа. 20 настай залуу хархүү Мин Юнги миний бие толины тусгалд үзэгдэж удсанчгүй үрчийсэн арьс , буурал үс, таяг тулан зогсох нэгэн над руу дүрлийтэл ширтэнэ. Харин энэ үед би ѳѳрийгѳѳ зүүд эсвэл бодит байдал хоёрын алинд нь буйгаа тунгаан бодож байв.  Харин миний үзэсгэлэн гоо надаас дахин асуув.

-Харамсахгүй биздээ?

Толины тусгалд миний тусгал тусаж буйг ухаараад дахиад нэг харлаа. Хѳгшин Мин Юнги. Pluto гэг дэх ѳѳрийн тѳрсѳн ертѳнцѳѳс зугтаан, Haly гэх энэ ертѳнцѳд амьдархаар шийдсэн Мин Юнгигийн дүр тѳрх ийм байх аж. Тэгээд би хариултаа хэлж орхив.

Хѳндий дэлхийн онол Where stories live. Discover now