-2-

123 15 0
                                    

Эцэст нь дахиад л нэг хуурамч зүйлс... Үгүй ээ үүнд эцэс тѳгсгѳл гэж байхгүй. Үүнд магадгүй үргэжлэл л гэж бий байх.
Гэхдээ би дуусгавар болгохыг хүсэн "ХАРИУЛТ НЬ ЭНД БАЙГАА" гэх тэр ахын хэлсэн үгсийг дахиаж давтан шивнээд одоо болж байгаа тѳрсѳн ѳдрийн үдэшлэгнээсээ хар хурдаараа гүйж гарлаа. Яг л зугтаах гэсэн мэт... Тиймээ би зугтаж байна.Тѳрсѳн цагаасаа л зугтааж ирсэн. Одоо ч зугтасаар. Харин ард минь миний нэрийг дуудах сонсогдлоо. "ЮНГИ!!"

Хойш нь болгож зассан үс минь салхи сѳрѳн гүйснээс болж нүүрний урдуур багахан хэсэг нь унжиж, ѳмссѳн хослол минь гүйх тоолонд биеийг минь барьж, гүйхэд хэцүү санагдуулж байв. Удаан гүйсний эцэст амьсгаа аван зогслоо. Ѳмнѳѳ байх том усан оргилуурын голд нь байрлах хамгаалагч сахиусан тэнгэрийн зүг удтал ширтэсний эцэст ам нээв.

- Таны хаана чинь тэр их нууц байгаа юм бэ?... Яагаад ингэж хуурамчаар инээмсэглээд байгаа юм?

Ингэж хэлээд би усан оргилуурын хашлагыг даван, ус гатлаад хамгаалагч сахиусан тэнгэрийн хуурамчаар инээмсэглэсэн урууланд нь хүрсэн. Тэгээд ѳѳрѳѳ инээхийг хичээсэн.


- Ингэж их гүйснийг бодвол ямар нэгэн юм болж дээ

Харин би ѳѳрийгѳѳ удаан гэх чинь тэр хоолойны эзэн рүү эргүүлж харуулав.
Юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Би урьд нь ийм тѳрхтэй хүн харж байгаагүй ч таньж байлаа. Тэр ах, энэ хѳшѳѳний тухай нууцлаг зүйл хэлж ѳгчихѳѳд чимээгүйхэн яваад ѳгсѳн тэр ах гэгээн дүрээрээ зогсож байв ч бүр дэндүү их ѳѳрчлѳгдѳж.

- Намайг санаж байна уу?
Түүний хоолой яалт ч үгүй мѳн. Бүдүүн, баргил хэрнээ намуухан хэвээрээ.

Би ойлгож ядсаар л зогсоно.

- Т-тиймээ гэхдээ та дэндүү их ѳѳрчилѳгдѳж. Яг юу гэхээ мэдэхгүй юм. Гэсээр амаа ангалзуулан зогсох зуур тэр

- Хѳгширчихсѳн байна гэж үү?

Нүдээ онилгон бас  амьдралдаа хэзээ ч сонсож байгаагүй үгээ сонсоод гайхсан би

- Х-хѳгширчихсѳн?? Юу гэсэн үг юм? Манай ертѳнцѳд ийм тѳрхтэй хүн байдаггүй бас би наад үгийг чинь ойлгосонгүй.

- Чи сая манай ертѳнц гэсэн үү?

- Тиймээ манай ертѳнц

- Чи итгэлтэй байна уу?

Намайг хариулахаас ѳмнѳ миний нүдний ѳмнѳ олон хүмүүс  холхилдон, чимээ шуугиан сонсогдож эхэллээ.

- Юу вэ? Би хаана байна аа? Ямар хараал идсэн новш нь надад тохиолдоод байгаа юм бэ?

- Чи ѳѳрѳѳ энэ хараал идсэн ертѳнцийг шунан дурлан хүсээгүй гэж үү?

- Ойлгосонгүй?

- Чи манай ертѳнцѳд байна.

Буруу сонссон эсэхдээ эргэлзэн тэр ах руу үл ойлгосон харцаар харсаар л байсан.

Зѳрѳн ѳнгѳрѳх хүн бүр над руу сонин харах нь намайг үнэхээр ѳѳр ертѳнцѳд ирсэнийг илтгээд байх шиг. Яаж ирсэн юм бол? Яаж?

Би эргэн тойрноо нэг сайн гүйлгэж хараад

- Надад хэлээч. Энэ газрыг тэгээд юу гэдэг юм?

- Газар биш ертѳнц. Энэ бол HALY гэх ертѳнц

Нэг л мэдэхэд би тэр ахын ѳмнѳ, бүр түрхсэн сүрчиг нь үнэртэх хэмжээний ойртоод ирчихсэн байв.

- Танай ертѳнцѳд цаг хугацаа гээч зүйл 20 жил л байдаг. Тэгээд түүнээс цааш бүгд зогсож, 20 настай юм шиг харагддаг хѳгшчүүл их байдаг. Танай ертѳнцийн ганц сайхан зүйл нь тэр. Үүрд мѳнхийн залуу нас. Гэвч бусдаар байхад үнэхээр хэцүү ертѳнц. Амиа золиослиод ч хамаагүй байхыг хүссэн газраа нэрлэ гэвэл би лав танай ертѳнцийг нэрлэхгүй.

- Тиймээ. Шунан дурлан мѳрѳѳдѳх газар огтоос биш. Харин ч зугтамаар газар.

- Тэгээд л чи орж болохгүй үүд хаалгаар нэвтэрч, манай ертѳнцѳд байхыг тэгтлээ их хүссэн  хэрэг үү?

- Та ч гэсэн нэвтэрсэн биздээ?

- Үгүйдээ , би албаар тэгээгүй, санаандгүй л танай ертѳнцийг олоод мэдчихсэн.

- Би ч гэсэн санаандгүй.

- Үгүй ээ, чи хүссэн, бүр бүхий л амьдарлаараа дэнжин тавиад ч хамаагүй чи энэ газарыг олохыг хүссэн.

- Тэр үед таныг тэгж хэлээгүй бол  би тэгж их шунахгүй байх байсан юм... Тэгээд би ирчихээ шив. Энэ газар чин сэтгэлээсээ аз жаргалтай байж болох уу? гэж асуух зуураа ойр орчныг нүдээрээ гүйлгэн харлаа.

- Үүрд аз жаргалтай байна гэж би амлаж чадахгүй ээ. Харин ээлжлэх болно.

- Юу гэсэн үг вэ?

- Үгүй ээ яахав. Зовлонгын дараа жаргал. Жаргалын дараа зовлон.

- Хангалттай зовсон. Би одоо аз жаргалтай баймаар байна шүү дээ.

- Чи ѳѳрѳѳ тэр аз жаргалаа бүтээх болно оо.

- Хэзээ? хэзээ бүтээх юм? Яаж бүтээх юм?

- Магадгүй ѳѳрийнхѳѳ хайрыг олсон цагт аа.

Дараачийн хэсгийг 20 vote-ийн дараа оруулна аа~~~

Хѳндий дэлхийн онол Where stories live. Discover now