Тайлбарлагч : Ингээд Ѳсвѳрийн усанд сэлэлтын улсын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү эхэлж байна. Манай улсын өнцөг булан бүрээс тамирчид ирж ур чадвар , авхаалж самбаагаа сорьдог билээ. Ингээд эхний гарааны тамирчид бэлэн болсон байна "
Тасссссс💥
Тайлбарлагч : За, ингээд тамирчид гараанаасаа гарлаа. Аргагүй л хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрын үр дүн мэдрэгдэж байна. Ингээд хамгийн түрүүнд Чүэ Хансол тамирчин , түүний араас Жон Жонгүг , тэдний ард И Жүхёг , Кан Жисон тамирчид удаалж байна. Заа, Жонгүг тамирчин Хансол тамирчныг гүйцэхээр хурдалж байна. Вааааа үнэхээр л хурдан байна шүү. Байраг гүйцэх гэж байна одоо эргэлт тэгээд буцаад бари- ЖОНГҮГ ТАМИРЧИН ТОЛГОЙГОО ИХ ХҮЧТЭЙ ЦОХИЛОО. ЭЭ БУРХАН МИНЬ ТОЛГОЙГОО ХАГАЛСАН БОЛОЛТОЙ . ЖОНГҮГ ТАМИРЧИНЫ ОЙРОЛЦОО ХЭСЭГ ТЭР ЧИГТЭЭ УЛААН БОЛЧИХЛОО. ТҮРГЭН ТУСЛАМЖЫН БАГИЙНХАН ИРЖ БАЙНА.
Хүлцэл өчье үзэгч , хөгжөөн дэмжигчид ээ , тэмцээн түр завсарлаж байна.
●●●●●●●●●●●●●●●
Эргэн тойрон цав цагаан , төгөлдөр хуурын уянгалаг аязаас өөр юу ч үл сонсогдоно. Хажуухан тийш толгойгоо эргүүлвэл нэгэн охин цааш харан зогсох бөгөөд гар нь яг л хөөцөлдөн тоглох аятай хөдөлнө. Гэвч түүний урд юу ч алга. Зүгээр л хоосон. Тэр охин төгөлдөр хуур тоглож буй мэт боловч энд тэр охиноос өөр хэн ч , юу ч алга.
Дөхөж очоод мөрийг нь зөөлхөн товшвол тэр охин нэг хэсэгтээ л дуу ч гарахгүй , хөдөлгөөн ч хийхгүй таг гацчихав. Хэсэг чимээгүй зогссоны эцэст ганц л хөдөлгөөн хийсэн нь бүлтрэх шахам том нүдээр над уруу эргэж харсан нь байв.
Тэрхүү охины царайг тогтон харвал том алаг нүдтэй, өөрт зохисон өндөр хамар, жижиг нимэгхэн уруул, жижигхэн нүүр өтгөн урт хар үс. Хөөрхөн охин юм. Гэхдээ яагаад энд байгаа юм бол?
Яагаад? Гэхдээ тэр охин яагаад энд байгаа вэ гэдгээс илүү би яагаад энд байна вэ? гэдэг л айлгаж байна. Яг л би үхчихсэн ч юм шиг. Хэдий айж нуруугаар хүйт даасан ч ямартай ч ямар нэг сэжүүр олохыг хүсэн ам нээв.
" Х-Хөөе, б-би ха-хаана б-байна?"
"Хаана гэдэг нь тийм чухал гэж үү? Жонгүг-аа?"
"Ч-Чи х-хэн бэ? Н-Намайг та-таньдаг юм уу?"
"Би чамайг мэднээ . Мэдэхийн дээдээр. Намайг санахгүй байгаа хэрэг үү? Дараа уулзацгаая одоо чи явах ёстой. "
Түүнийг ингэж хэлмэгц миний нэрйг дуудах бүдэг бадаг дуу сонсогдож эхлэв. Тэр дуу тодорсоор , харин тэр охин бүдэгрэн холдсоор. Одоо харин хав харанхуй.
●●●●●●●●●●●●●●●
Нүдээ аажим аажмаар нээхэд сандарсан басхүү баярласан төрхтэй гэр бүлийнхэн маань өөдөөс харж байлаа. Ах сандарч бүдэчсээр эмч дуудахаар гарч харагдах бол, ээж минь нулимстай нүдээр ширтэнэ. Бас толгой задрах гэж байгаа мэт л өвдөж байгааг дурдах хэрэгтэй байх. Би яачихсан юм бэ? Үг хэлэх гэсэн ч хоолой хатаад гарч өгөхгүй байлаа. "Ус" гэж арай ядан хэлэв. Ээж бушуухан босон ус авч өгөх бол аав зүгээр л хэл үггүй ширтэн сууна. Арай гэж ус уугаад , юу болсонг асуухад,
" Чи тэмцээнийхээ үеэр эргэлт хийхдээ толгойгоо цохиж хагалаад, ухаангүй 3 хонолоо. Ямар их санаа зовсон гээч" гэсээр духан дээр үнсэв.
Ахххх хайран тэмцээн. Их л бэлдсэн юмсан.
Гэхдээ яг тэр охин хэн байсан юм бэ?
YOU ARE READING
●ADDICTION●
FanfictionНадад л битгий дасаарай! Би чиний түгдрэн хэлэх үгсийг , намайг гэсэн итгэлийг чинь хөсөрдүүлж мэднэ. Би чамайг өдөржин хүлээлгэчихээд буцааж мэднэ . Хэт их зүтгэл гаргавал чинь түлхэж мэднэ. Сэтгэлийг чинь ойлгож , Итгэлийг чинь у...
