-Shadow-

243 33 9
                                    

Харим ахлах сургуулийн барилгын өмнө зогсон дотогш орох эсэхдээ эргэлзэнэ. Чанёол завгүй цагийн хуваарьтай байгаа болохоор бүжгийн бэлтгэлээ хийж байх хооронд нь ганцаараа ирсэн минь энэ.

Хэрвээ би өөрийгөө хэн байсныг мэдчихээд ахин амьдрахыг хүсээд эхэлвэл яах вэ?

Яаж ч бодсон одоо өнгөрсөн зүйл хэрэггүй гэж бодсон гараа тас атгаад СМ энтертаймэнт луу буцлаа. Яаж ч үхсэн бай одоо нэгэнт өөрчилж болохгүй болохоор өөртөө сэтгэлийн шаналал нэмэхгүй байя.

Эксогын бэлтгэлийн өрөөнд орж ирэхэд тэд бэлтгэлээ аль хэдийн дуусчихсан усанд орчихоод гараад ирсэн байв. Чанёол тэндээс гараад намайг хаашаа явсан юм гэж асуухад би хариулж чадсангүй. Түүнд хэлээгүй явчихсан болохоор учир нь 

1. Ганцаараа явсан гэвэл тэр мэдээж гомдоно.
2. Надад санаа зовно.
3. Юу болсонг асууна гээд ам хуурайгүй чалчих болохоор зүгээр л энэ хавиар явж байсан юм гэж хариулав. Чанёол нэг их тоосонгүй толгойгоо дохиод гартаа байх уснаасаа балгална. Бэлтгэлээ дуусчихсан одоо дормлуугаа буцах учраас цахилгаан шат дуудан зогслоо. Усанд орчихсон болохоор үс нь бага зэрэг хөвсийгөөд улам л царайлаг харагдаад байх юм. Ус уух болгонд нь төвөнх нь дээш доош хөдлөөд хүн яаж ус ууж байхдаа хүртэл ийм төгс байж чаддаг байна аа гэж өөрөө өөртэйгөө ярин түүнийг дэндүү төгс гэдгийг бишрэн зогсож байтал тэр уснаасаа балгалаж байснаа болиод надлуу харан нэг нүдээ ирмэчихээд цахилгаан шатанд суучих нь тэр.

Ингэж гэнэт гэнэт догдлуулаад байхаар чинь сэтгэл дийлэхгүй нүүр улайгаар бараг тэсрэх нь гэж намайг хэлэхэд тэр инээмсгэлсээр байлаа.

Цахилгаан шат ч хөдлөн шилэн учраас СМ дотор бараг хүн байхгүй байгаа нь харагдана. Цаг орой болж байгаа болохоор стаффууд л мэр сэр үзэгдэж байлаа. Цахилгаан шат бага багаар доошилсоор 1 давхарт ирсэн боловч хаалга онгойсонгүй. Чанёол гайхан хаалга нээх товчлуур дарсан боловч гацсан бололтой онгойхгүй байлаа. Эцэст нь хонхон дээр дарж ажилтантай холбогдох гэтэл лифт ахиад дээшлээд эхлэх нь тэр. Гэхдээ маш хурдтайгаар өгсөж эхлэв. Чанёол лифтний бариулаас барин газар суухад цахилгаан шатны гэрэл мөн анивчиж эхэллээ.  Юу болоод байгааг ойлгохгүй байсан ч түүнийг тайвшруулахыг хичээн мөрөн дээр нь гараа тавиад эргэн тойрноо ажив.

Бага зэргийн чичиргээнээс болж хоолой нь салгалсан ч тэр надад

-Болгоомжтой бай гэж хэлж амжив.

Цахилгаан шатны бүдэг гэрэлд нэгэн хар юм хажууд байгаа нь бүдэг бадаг үзэгдэж эхлэв. Шилний цаана байсан учир би гараараа шил нэвтлэн тэр зүйлийг барихыг оролдоход өнөөх зүйл алга болчих нь тэр.

Эргэн цахилгаан шат хэвийн байдалдаа орж бид аль хэдийн 1 давхарт ирсэн байв. Олон ажилтан эксогийн бусад гишүүд хаалга онгойход хүлээж байсан ба түүнийг зүгээр эсэхийг асууж цахилгаан шат яасныг гайхна. Чанёол бариулаас тас атган суусан байх агаад саяны болсон зүйлд дотор нь муухайран толгой нь эргэн босч чадсангүй. Түүнийг Сухо түшин босгоод цахилгаан шатнаас гаргав.

Хэрвээ би хүн байсан бол саяны явдлаас үхтлээ айх байсан байх гэхдээ би чинь сүнс шүү дээ. Аль хэдийн үхчихсэн бас түүний хамгаалагч сүнс болохоор саяны явдал надад нөлөөлсөнгүй. Харин Чанёолд хэд дахин илүү нөлөөлжээ.

Эргэн өнөөх цахилгаан шат луу харахад саяхан байсан хар зүйлийн ул мөр өмнө нь байгаагүй мэт л болсон байв. Магадгүй энэ удганы хэлсэн миний Чанёолоос хамгаалах ёстой зүйл байх тийм үү?

Тэр зүйл яг юу юм бол?

A/N Сарын дараа уулзлаадаа даан ч яав даа ТТ. Сорри гааяс. Энэ хэсэг бага зэрэг сонин болчихсон байж магадгүй бүүр төсөөрчихжээ😭.Онгод тэнгэр минь хаачив даа халаг. But still lobe u guys❤️

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 23, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ShadowWhere stories live. Discover now