2. Буруу цаг хугацаа

Începe de la început
                                    

''Бидний хүүхэд гэсэн үү? Би хүүхдийн чинь эцэг байхыг хүсэхгүй байна. Надаас хариуцлага шаардаад хэрэггүй. Хүсвэл авахуулаад өөрийн хүслээр амьдар'' гэж хэлэх нь тэр. Энэ үгс ямар ч өвдөлтөөс илүү мэдрэгдэх агаад нүднээс минь өөрийн эрхгүй нулимс урсана. Түүний өөдөөс хий дэмий уйлан зогсож байхад хажууд минь өөр нэгэн ирж буй нь мэдрэгдлээ.

''Чи хүүхдээ авахуул гэсэн үү? Өөрийнхөө хүүхдийг бодох ч үгүй авахуул гэж хэлдэг чам шиг хүнд Бэки шиг хүнд хэтэрхий ахдах юм байна. Чиний уйлуулж буй эмэгтэйг инээлгэхийг хүсдэг маш олон залуус байдаг юм. Алдсаныхаа дараа харамсав.'' гэж хэлээд гараас минь зөөлхөн татан өөртөө наагаад мөрнөөс минь тэврэн өөрийн машиндаа суулгалаа.

Энэ үед л би түүнийг хэн гэдгийг таньсан юм. Бидний удаан хугацааны дараах хоёрдох уулзалт яг өмнөх шигээ байсан.

Нулимсаа живэх намайг чи
дахиад л олчихсон.

Түүний харц тогтуухан байх агаад өөрийн машины урд талын хаалгыг онгойлгон намайг суулган өөрөө жолоогоо барин үргэлж намайг уйлуулдаг түүнээс холдохдоо үг дуугараагүй хэдий ч би түүнийг бухимдаж байгаа гэдгийг хангалттай сайн мэдэж байсан юм.

Би зөв бодсон бололтой. Би өөрийн хамгийн сул дорой төрхийг ганцхан чамд л харуулчихдаг юм байна. Хэдий би нуухыг хүссэн ч чи өөрөө олоод харчихдаг.

Машин хаашаа явж байгааг мэдэхийг хүссэн асуулт хоолойгоос минь гарч ирсэн ч түүнийг хүчээр буцаан залгина. Үнэндээ энэ хүн машин барьж байгаа болохоор би бүх зүйлд огтоос санаа зовохгүй байгаа бололтой.

Их хэмжээгээр уйлснаас болсон уу? Биеийн байдал муу байгаагаас болсон уу? Би машин дотор унтчихсан байгаагаа мэдрэн сэрлээ. Гадаах байдлыг харахад нар жаргах дөхсөн байх агаад хажууханд далай цэлэлзэн харагдана. Түүний сууж байсан сандал хоосон байх агаад түүнийг хаа нэг тийшээ авсан хэмээн би бодлоо.

Удаан хугацаанд далай уруу ширтэн суух надад тайвшрал болохоос гадна ирээдүйн тухайн бодох боломж олгоно.

Өөрийг нь хайрладаггүй хэн нэгэнтэй хамт байхад эмэгтэй хүн дэндүү хайран биш гэж үү? Хэдий тэр хүн байхгүй байсан ч би яагаад хүүхэдтэйгээ хамтдаа сайхан аз жаргалтай амьдарч болохгүй гэж гэх бодол дотрыг минь эзэмдэнэ.

Удахгүй хоёр аяга халуун сүү гартаа ууттай зүйлс барьсаар Бэкхён машиндаа орж ирлээ. Юу ч хэлэхгүй байх агаад өөр рүү нь харах төдийд инээмсэглэх нь ямар ч үгнээс илүү тайтгарлыг мэдрүүлнэ.

Түүний үргэлж чалчиж байдаг гэгээлэг төрхийг мэдэх болохоос биш ийм тогтуун тайван төрхийг нь анх удаа л харж байна. Магадгүй зургаан жилийн хугацаанд энэ хүн нэлээдгүй өөрчлөгдсөн байж болох юм.

Хэрвээ би л яриа эхлүүлэхгүй бол түүнтэй ярилцах боломж олдохгүйг мэдсэн учраас би түрүүлэн ам нээв.

''Энэ хугацаанд сайн сууж байсан уу?'' Миний асуултад чи инээмсэглэн толгой дохихоос өөр зүйл хэлсэнгүй хэсэг хугацаа дахин өнгөрлөө.

''Яагаад далайд ирсэн юм бэ?'' намайг асуухад Бэкхён сандарч байгаа аятай уртаар амьсгалаа аван гаргаад

''Чамайг тайвшрах байх гэж бодсон юм.'' гэж хариулав. Түүний хариултыг сонсох төдийд гэмших сэтгэл төрнө. Магадгүй би түүнд маш их дараа удсан байх.

''Өнөөдөр таны хийсэн бүх зүйлст маш их баярлалаа.'' намайг хэлэхэд чи гайхсан бололтой том нүдэлнэ.

''Юунд тэр вэ?'' гэж асуух агаад удалгүй өөрийгөө буруу зүйл асуусан хэмээн бодсон бололтой толгойгоо сэгсрэн чимээгүй суулаа.

Удаан хугацаанд над уруу ширтсэнийхээ эцэст чи хөөрхөн гэгч нь инээмсэглээд

''Хэтэрхий хувийн амьдралд чинь оролцсрн бол уучлаарай. Би үнэндээ санамсаргүй сонсоод тэвчиж чадаагүй юм. Надтай ярилцахыг хүсэж байна уу?'' гэж асуусан магадгүй энэ миний сонсохыг хамгийн их хүсэж байсан үг байх.

Энэ үгийг сонсох төдийд аз жаргал өөрийн эрхгүй мэдрэгдэж байсан юм.

Юу ярих ёстойгоо үл ойлгох хэдий ч чамтай ярилцана гэж бодох төдийд сэтгэл минь хэдэн зуу дахин дээрдэнэ.

Чи миний байгаа байдлыг анзаарсан бололтой дулаахан инээмсэглээд

''Сэтгэлдээ байх бүхнийг зүгээр л гаргачих ямар нэгэн хаалтгүйгээр'' гэж хэлэхэд нь би өөрийн эрхгүй түүнийг даган инээмсэглэлээ.

Удаан хугацааны дараа ч
чи миний инээмсэглэх шалтгаан
болж чадах юм. Магадгүй
энэ чиний хүмүүсээс
нуудаг онцгой хүч байх.

Him [completed]Unde poveștirile trăiesc. Descoperă acum