1. Гуниг дүүрэн 2019

En başından başla
                                    

Чамд харагдахыг хүсээгүй үедээ хүртэл чамтай таарчихдаг байж билээ. Гэхдээ тэр учралуудаас хамгийн сайхныг нь нэрлээч гэвэл би эргэлзэх зүйлгүйгээр тэр өдрийн тухай шууд ярьж эхэлнэ.

Хүмүүст харагдахгүй гэсэндээ буланд уйлан суух намайг чи олоод ирчихсэн тэр өдөр.

Хүний хатуухан үгсийг ч сонсож чаддаггүй байсан болохоор ангийнхан маань эмзэгхэн хэмээн үргэлж шоглодог болчихсон. Анх удаа тэднээс эмзэг гэх хочийг сонсоод буланд уйлан суухад чи ангийнхаа хогийг асгах гэж гарсан бололтой гартаа хар ууттай зүйл барьсаар над руу цоо ширтэн зогсож байснаа намайг таньсан бололтой урд минь ирэн миний өндөрт таарах төдий доош суугаад өөрийнхөө арчаагүйгээс болон уйлах намайг энхрийлэн аргадах энэ дүрслэл одоо ч нүдэнд минь үзэгддэг.

Энэ үеэс эхлэн зөвхөн чамтай хамтдаа бүтээх ирээдүйг төсөөлөн суудаг гэнэн итгэмтхий нэгэн болчихсон байсан сан.

Хүүхэд бүрийн хүлээдэг өвлийн их амралтыг би үзэн ядаж эхэллээ. Энэ өвлийн амралт эхэлчих л юм бол чамайг ахин харах боломжгүй болно гэдгээ мэдэж байсан ч юу ч хийж чадалгүй явсаар тэр жилийг дуусгасан юм. Хэрвээ тэр үед л чамд өөрийн сэтгэлээ нээчихсэн байсан бол би өдийд өөрийнхөө хувьд муу хүн болохгүй байсан юм. Гэсэн ч би дэндүү арчаагүй хүн шүү дээ.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш чамайг ээж дээрээ ядаж нэг удаа ирнэ хэмээн итгэж байсан ч багшаас чамайг Италид өөрийн сонирхлоор сурч байгааг сонсоод маш их урам хугарч, тоолж баршгүй олон өдрийг өрөөндөө нулимстайгаа өнгөрүүлсэн.

Чи миний хувьд хамгийн чухал хүн минь байсан юмсан Бён Бэкхён.

Ахлах сургуулийн сүүлийн жил хүртэл чиний араас Итали уруу явахыг хүсдэг байсан хэдий ч би зүрхийг минь догдлуулж чамайг түр хэдий ч мартуулж чадсан өөр нэгэнтээ учирсан нь Ким Сонхун гэх хүн.

Одоо бодоход надад чамайг л санагдуулдаг байсан болохоор түүнтэй бүхэл бүтэн дөрвөн жилийг хамт өнгөрүүлсэн мэт.






Гуниг дүүрэн 2019 он

Хавар дуусан зуны дулаан орж эхэлж байсан дулаан хэдий ч усархаг өдрүүдийн нэг.

Хажууд минь үүрд байна гэх амлалт өгч байсан залуу бидний бүтээсэн дэндүү гайхалтай бүтээлийг үгүйсгэсэн тэр гунигт өдөр нулимсандаа живэн алхахдаа би чамтай ахиад л учирчихсан.

Him [completed]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin