07. Good lips

1.9K 225 9
                                    

-OBOLOR-

- Bad boy. Good lips. -

Хаврын урь орон дулаарч байтал гэнэтхэн л тэнгэр бүрхэн дахин хүйтэн айлчлав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хаврын урь орон дулаарч байтал гэнэтхэн л тэнгэр бүрхэн дахин хүйтэн айлчлав. Энэ мэдрэмжинд хэчнээн дургүй гээч? Хаврын тэнгэр шиг гэх нэршлийн утгыг илүү сайн ойлгох шиг.

Хаврын тэнгэр шиг хүмүүс.

Тэр өдөр Мину гэрт минь ирэн, би түүний албан ёсны найз охин нь болсноос хойш бид хэд хэдэн удаа болзоонд явсан бөгөөд сургууль дээр ихэнхдээ л хамт байна. Манай танхимын Минуг янз янзаар ярьдаг охид надруу илт атаархлын харц шидлэх бөгөөд зарим нь ичгүүр сонжуургүйгээр над дээр ирэн Минугийн талаар муу амлана.

Жихо дахиж надтай холбогдох гэж ч оролдоогүй бөгөөд энэ нь их л амар байв. Яахав, бид зарим хосууд шиг эв түнжинтэй салсан бол магадгүй найзууд хэвээр үлдэх байсан байх. Учир нь тэр бол миний амьдралдаа байлгахыг хүсдэг төрлийн хүн. Намайг "а" гэхэд "б" хэмээн гүйцээдэг төрлийн залуу.

Мину надаас түүний тухай асуухад нь би "Зүгээр л хуучин найз залуу." гэдгээс өөр зүйл хэлээгүй. Үнэхээр зүгээр л хуучин найз залуу байсан бол сайхан байна. Гэхдээ тэр бол үүнээс ч илүү.

Одоохондоо надад Минуд бүхнийг ярьж, сэтгэлээ онгойлгох бодол алга.

Би бусдын нүдэнд их л дуу шуутай, дэрвэлзсэн нэгэн мэт харагддаг байж магадгүй л юм. Гэхдээ би тийм биш. Яг л онгорхой юм байна хэмээн бодоод очоод татаад үзэхэд хаалттай байдаг мухлаг шиг нэгэн. Нээлттэй үзэгддэг ч хэзээ ч онгойж байгаагүй нэгэн. Магад, би олон хүнийг төөрөгдөлд хутгасан биз.

Өнөөдөр хичээл минь эрт тарав. Долоо хоногийн энэ өдөр угаас бага хичээлтэй байдаг тул эрт тардаг юм л даа. Мину өнөөдөр надтай хамт хаашаа явахыг хэлж мэдэхгүй юм. Тэр үргэлж л намайг тааварлашгүй газрууд руу дагуулж явдаг.

---------

"Хөөх, энэ газар чинь." хэмээн би хаана байгаагаа харан гайхсаар асуулаа.

THE BAD BOY | SMHWhere stories live. Discover now