-Play or be played.-
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Сун Мину бол үнэхээр халуухан залуу."
"Тэр нэг унтсан охинтойгоо дахиж унтдаггүй."
"Минуг нэг эмэгтэй хаяснаас хойш ийм болчихсон."
"Тэр бол зүгээр л нэг адал явдалд дурлагч."
Лекцийн танхимд ард суух охид ийн шивнэлдэх бөгөөд яагаад хүн бүрийн ярианы сэдэв Сун Мину гэх тэр залуу байдгийг нэг л ойлгохгүй юм. Тэр бол зүгээр л нэг хувцсаа тааруулж өмсчихдөг, сайхан сүрчиг цацдаг жирийн л нэг залуу биш гэж үү? Яахав, түүний өөрийгөө авч яваа байдал арай өөр хэдий ч өдөр бүр яригдах хэмжээний нэгэн биш шүү дээ.
Профессор лекцийн танхимд орж ирснээр охидын яриа Сун Мину гэх төгсөх курсын залуугаас шилжих нь тэр.
Би Сун Минуг танихгүй л дээ. Яахав, хааяа нэг сургууль дээр таардаг л юм. Өөртөө итгэлтэй гэгч нь дээгүүр харан алхах дэгжин залууг хараад үнэхээр сэтгэл татам юм гэдгийг нь өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч орхидог. Түүнтэй биечлэн уулзаж ярилцаж байгаагүй ч бусдын ярианаас түүнийг ямархуу хүн болохыг амархан тодорхойлчихдог.
Тэр бол зүгээр л нэг юм юмыг сонирхсон, хааяа нэг гормоноо зохицуулчихдаг идэр насны залуу. Хүмүүс түүнийг клубд архи балгачихаад тамхи татан зогсох зуур бүхий л бүсгүйчүүд яг л гэрлэн дээр шавж байгаа дэнгийн эрвээхий адил тойрон хүрээлдэг гэж ярьдаг л юм. Үнэндээ тэр ч тэгж харагддаг.
Зүс мэдэх залуугийн тухай бодлоо хаян молекул биологийн тухай лекцэндээ анхаарлаа хандууллаа. Шинжлэх ухаан гэдэг хэтэрхий ярвигтай салбар учир багахан сэрэмж алдахад л том зүйлээс хоцрох аюултай.
----------------------
Лекц дууссаны дараа яг танхимаас гарах гэж байтал профессорын "Пак Хаын." гэх дуунаар түр азнан индэрийнхээ өмнө өөрийнхөө зүйлсийг цэгцлэн зогсч буй түүн дээр очлоо.

YOU ARE READING
THE BAD BOY | SMH
RomanceСайн охид муу залуусыг хайрладаг. Харин муу залуус сайн охидыг хэрхэн хайрлахаа мэддэггүй юм.