-27-

3.3K 330 7
                                    



"Надад амьдрах хугацаа маш бага үлдсэн Тэхёнаа.Би тархины хорт хавдартай.Тиймээс зүгээр л өмнөх хүйтэн мөн надад хайргүй залуугаараа л үлд харин би чамд хэнээс ч илүү хайртай тэнэг эмэгтэйгээрээ л үлдье."

-Хэзээ ч хэлэхгүй гэж бодож байсан үгээ би чамд хэлчихсэн.
-Хэзээ ч эвлэрэхгүй гэж бодож байсан "үнэнтэй"би сая эвлэрчихсэн.
-Хэзээ ч чамаас харахыг хүсээгүй харцаа бас л сая харчихсан.

Мөн...хэзээ ч бүр хэзээ ч чамайг надаас холдоогүй цагт би чамаас холдохгүй гэх өөртөө өгсөн амлалтаа би биелүүлж чадсангүй.

Тэгэхээр би сая хамгийн том даваагаа давчихсан гэсэн үг.

Түүний намайг өрөвдсөн харцаар харахад надад таатай байгаагүй тул би түүнийг зөрөн өрөө лүүгээ  явах гэхэд тэр "Эмнэлэгт үзүүлье"гэж хэлээд миний гараас хөтлөн үүдний хаалга руу намайг дагуулан явлаа.
Би ч түүнийг эсэргүүцэхийг хүсээгүй тул гэрээс гаран эмнэлэгийн зүг явав.

Эмнэлэгт очтол бид юу ч дуугаралгүй явсан.Тэр нь ч амар байх би ядаж л "юу гэж хариулах вэ?" гэж толгойгоо гашилгахгүй.

                                
                              *•*•*•*

-"Та өвчтөний яг хэн бэ?"

-"Нөхөр нь.Түүний биеийн байдал хэр муу байна?"

-"Таны бодож байгаагаас хэд дахин муу гэж айж байна."

-"Эдгэх боломжтой юу?"гэж Тэхён энэ удаа итгэл тээсэн харцаар асуухад:

-"Боломжтой ч өвчтөн өөрөө хагалгаанд орохыг хүсэхгүй бол бид яаж ч чадахгүй.Мөн хагалгаанд орсон ч хагалгааны үер амиа алдах магадлал өндөр тул.Энэ хагалгааг бид маш аюултай гэж үзэж байгаа."

Энэ үгийг сонссон Тэхён хамгийн түрүүнд хажууд нь сууж байгаа өөрөөс нь хэд дахин жижигхэн эмэгтэйн гарыг атган,түүн лүү харсанд Жэнни байнга шахуу инээмсэглэдэг тэр зөөлөн инээмсэглээрэй инээмсэглэн "Санаа зоволтгүй дээ.Би зүгээр."гэж хэлэн өрөөнөөс түрүүлээд гарав.

Тэхён тэр үед л анзаарсан юм.Түүнийг ямар их турсныг.




Дур булаам үгс хэзээ ч үнэн байдаггүй,гэхдээ үнэн үгс дур булаам биш.





Сэтгэгдлээ хуваалцаарай😌😇.

(Дууссан)Чамайг үзэн ядах 10 шалтгаанWhere stories live. Discover now