Гэрээс гарахад би анх харсан зүйлдээ уулга алдав. Учир нь аав маань өөрийн хамгийн гоё бас үнэтэй машин гэж нэрлэгдэж болох төмөр хүлгээ унах гэж байна. Миний санахаар тэр энэ машиндаа хэнийг ч хүргэдэггүй. Бүр ахыг ч шүү.

"Машинд суу. Бид хоцорч байна. Чиний ачаар" өө тийм л дээ. Би цонхоороо гарах гэж байсан ч тэдний эсэргүүцлээр хаалгаар гарах болсон. Үүндээ би хаалгаа долоон давхар цоожлох хэрэг гарсан юм. Гэвч ахын эелдэг гуйлт намайг энд нүдээ эргэлдүүлээд зогсоход хүргэсэн. Тэр надад үнэхээр сайн нөлөөлж чаддагт нь хайртай ч бас үзэн яддаг. Түүний ачаар зарим нөхцөлд буруу зүйл хийхээс аврагддаг ч, үлдсэн зарим үед нь би өөрийн хүссэн зүйлээ хийж чаддаггүй юм. Энэ хөгийн бас гайхалтай.

"Энэ миний буруу биш. Та нар намайг цонхоор гаргах байсан юм. Тэгсэн бол бид өдийд тэнд оччих байсан. Тиймээс энэ бүгд та нарын л буруу!" тэдэнд хэлсээр аав над руу хар л гүй, цонх руу харан харин ээж миний гуя руу цохив.

Би үргэлж аавтай тэрсэлдэж байдаг учир тэр илүү муу байлгахгүйн тулд намайг хорьдог. Учир нь бид хоёул маш зөрүүдийн дээр нэг уурлавал юу ч хийхээс буцахгүй. Тиймээс ээж аавын болон миний уурыг дарах гэж намайг хорьдог. Энэ үнэхээр хөгийн. Намайг бодол дотроо хангалттай олон удаа 'хөгийн' гэх үгийг давтаж байх явцад ах минь над руу "Битгий! Чи байдлыг дордуулаад байна. Зүгээр л ахыгаа бодоод жаахан томоотой байчих!" гэсэн зурвас бичсэн юм.

Тэр бол сайн ах. Миний хувьд хорвоогийн хамгийн мундаг, халамжтай, царайлаг, сайхан сэтгэлтэй ер нь түүнд миний мэдэх бүх сайхан зан чанар байдаг. Тэр бол алдарт ах гэдэг одонд төгс тохирох нэгэн. Миний л хувьд.

"Би ойлгоод л байгаа. Убба!" түүн рүү ийн биччихээд урагш харахад тэр миний зурвасыг авсан бололтой хойш санаа зовсон эсвэл бүр анхааруулсан байдалтайгаар харлаа. Ингээд харах нээ ах минь үнэхээр царайлаг юм аа. Би өмнө мэддэг байсан ч энэ мөчид бүр ч илүү мэдэх аж. Хэрвээ бид ах дүүс байгаагүй бол би түүнтэй гэрлэхийн тулд бүхнийг хийх байсан юм.

За яахав би түүнд байдаг нэг муу зан чанарыг хэлье. Тэр дэндүү нухацтай. Ялангуяа миний асуудал дээр Гюиннесийн амжилт эвдэхээр нухацтай нэгэн. Энэ зан нь түүнийг дэндүү уйтгартай болгодог. Бас хачин. Ийм болоод л тэр өдий 23-тай байж нэг ч удаа хүнтэй үерхэж үзээгүй байх. Бурхан минь гэж тэр болзож ч үзээгүй. Хааяа түүнийг ижил хүйстэн ч байж магадгүй гэж боддог. Гэхдээ тэр бол миний ах. Бас би түүнийг шүүмжлэх эрхгүй. Тэр гей байсан ч, bisexual, эсвэл бүр carsexual байсан ч миний ах хэвээрээ байна.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] Just One Day |KTH|Where stories live. Discover now