-De vuelta al amor-

12 8 4
                                    

Байж болох бүхэн энд дууссан байж болно. Гэхдээ өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй гэж хэлсэн Катинагийн үг огтхон ч толгойноос гарахгүй юм. Миний амьдрал түүнгүйгээр үргэлжилдгээрээ үргэлжилсээр байлаа. Түүнийг гэх зовлон шаналал Лондонд ч гэсэн дагаад ирсэн байна. Түүнийг хором ч мартах боломжгүй юм. Хол байх энэ хугацаандаа өөрийгөө олох гэхээсээ илүүтэй түүний үнэ цэнийг ухаарч байлаа.

?- Хүүе Н чамайг дуудаж байна.

Н: Аан за...

Заал дүүрэн цугласан багш нар баяр хүргэн алга таших аж. Индэрт дөхөн ойртож дипломоо аваад цугласан бүхэнд хандан үг хэлнэ үү хэмээв.

Н: Сайн байцгаана уу? Хадагтай ноёд оо! Та бүхэндээ энэ гайхалтай өдрийн баярын мэндийг хүргэе. Намайг энэ хүндтэй индэрт урьсан багш нартаа мөн..энэ өдөр та бид бүхний ирээдүйд ойртон ирсний баталгаа билээ.

Энэ үгсийг хэлж байхдаа зөвхөн би өөдөөс тусах гэрэл рүү харж байлаа. Надад энд харахыг хүссэн зүйл огтхон ч алга.

Н: Та бүхэн ирээдүйн энэ их далайд хөлөг онгоцоо зөв залуурдан шинийг эрэлхийлж зогсолтгүй урагш тэмүүлэх нь чухал билээ.

Ирээдүй гэхээс илүүтэй түүнийг бодох бодлууд намайг хүлээж байгаа.

Н: Бидний хичээн чармайлт энэ далайд алтан гадас болон гялалзах болно.

Нүүрний эгнээнд суух аав ах хоёрыг харж байлаа. Зэрвэсхэн их л таньдаг царай харагдах нь тэр...

Н: Бидний замд тааралдсан саад тотгор бүхэн аймшигтай байх ч түүнийг даван туулснаараа бид бүхэн амжилтанд хүрч, цаашлаад туршлагажих юм.

Цагаан даашинз...

Н: Энэ өргөн далайд сэлүүрдэх сэлүүр

Урт бор үс....

Н: Хөвөх далбаа

Гүн бор нүд...

Н: Сэвэлзэх салхи

Цагаан толигор арьс...

Н: Зөвхөн чи байх болно.

Баби...

Би индэрээс огил хайрахад бэлэн байсан ч чадах чинээгээрээ өөрийгөө барьж байлаа. Намайг ширтэн суух түүний нүд баяр жаргалаар дүүрэн байх аж.

Н: Цугласан та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Надад өөр бодох зүйл ч алга тэр хаанаас мэдэв ээ? Над руу огтхон ч залгаагүй шүү дээ. Түүнийг харж байгаад алдчих вий гэхээс хамаг бие минь суларч байв. Заал алга ташилтаар дүүрч тэр бас алга ташиж байв.

Санаа нэгэнтэй алдаад амьсгал өөрийн эрхгүй түргэсэж индрээс буулаа. Буухад бүх хүмүүс сандлаасаа өндийж малгайгаа шидэхэд бэлдэн зогсоход би түүнийг харан тэнд алхаж байв. Хүмүүс дунд нэг нэгнийгээ харан алхсаар л тэр намайг харсан чигтэй инээмсэглэх хэдий ч энэ бүхэн зүүд мэт санагдлаа.

Бүх оюутнууд малгайгаа шидэх үед тэр энд байсангүй..

Энэ зүгээр л төсөөлөл байв уу?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 16, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Чинийх байсан цаг хугацааWhere stories live. Discover now