7

404 82 4
                                    

Өнөөдөр Жа гийн төрсөн өдөр. Түдү Гэ хоёр тэднийг хичээлийн дараа гарч зугаална гэдгийг мэдэж байгаа учир дагаж явах нь ойлгомжтой. Гэ хичээл тарах цагийг тэсэн ядан хүлээн суутал дэргэд суудаг Дү гэх охин

- Гэ өнөөдөр бид хэд охидоороо гарч зугаалахаар болсон явна биз дээ? гэж асуух нь тэр.

Гэ шуудхан л татгалзсан ч Дү түүнийг асууж шалгааж ямар ажилтай болоод тэдэнтэй хамт явж чадахгүйг нь асуусаар.

Хичээл завсарлах хонх дуграхад Гэ цүнхээ шүүрч аван ангиас хамаг хурдаараа гүйн гарахад Дү ч мөн түүнийг мөшгөн араас гарав.

Гэ гүйсээр шатаар уруудан буухад нэг давхарт Түдү түүнийг хүлээгээд зогсож байхыг олж харлаа. Охин түүнтэй нүдээрээ ойлголцохыг хичээн түрүүлээд гарч бай, залгая гэж дохьсон ч Түдү түүний хэлснийг ойлгосон шинжгүй дүмбийчхээд өөдөөс нь гүйх Гэ рүү дагзаа маажин ширтэнэ.

Гэ түүнийг дэргэдүүр танихгүй мэт зөрөн гарах гэтэл Түдү цүнхнээс нь барин зогсоочих нь тэр.

- Гэ яасан бэ? Явахгүй юм уу?

Яг энэ мөчид Дү тэдний дэргэд амьсгаадан ирж зогсоод

- Хөе! ГЭ! Хайчих гэж байгаагаа хэлээч дээ?! хэмээхдээ Түдүрүү гайхширсан харц шидлэх ажээ.

Гэ худал инээн

- Аан би нөгөө Түдү ахаар юм заалгах болохоор гэртээ эрт харих хэрэг байна гэж худал хэлбэл

Дү
- Юу вэ? Та хоёр хэзээ ийм дотно болчихсон юм? Тэглээч энэ Түдү чинь усан тэнэг- юу гэхээр..

- Манай үеэл байгаа юм аа

Гэ худал инээсээр ийн хэлэхэд Дү түүнрүү сэжиглэсэн хацраар ширтэж тэдний хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс Түдүг Гэгээс зуурсан байхыг хараад хоорондоо шивнэлдэх аж.

- Аан, тэгээд эртхэн хэлэхгүй дээ. Би чамайг энэ танхайтай үерхээд байгаа юм байх л гэж-

- Тийм ээ, бид үерхэж байгаа. Тийм болохоор одоо явж болзлоо.

Түдү ийн хэлчхээд Гэ гийн гараас сурамгай хөтлөн тэндээс дагуулан гарахад охин юу ч хийж чадалгүй чирэгдэж, түүний найз амаа ангайлган үлдэв.

Гадагш гараад Гэ Түдүүгээс олон зүйл асуухыг хүсч байсан ч яг урд нь Энхмуха нэгнийгээ халамжилж байлаа.

Бо Жа д ороолтыг нь зүүж өгөн

- Төрсөн өдөр чинь болохоор тусгай үйлчилгээ үзүүлж байна шүү гээд хөхрөхөд
Жа тургин

- Их юм болждээ гэж бувтнах ч тэд хоорондоо дэндүү ойрхон зогссоноос болсон уу эсвэл хүйтэн байгаагаас болсон уу хацар нь ягаарсан үзэгдэнэ.

Тэднийг цааш алхан явахад Гэ Түдүгийн ярих зүйлийг сонсох ч сөхөөгүй хөвгүүний өөрийнхөөс нь атгасан гарыг чирэн Энхмуха ыг мөшгөхөөр явлаа.

Бидний дуртай Энхмуха./ДУССАН/Where stories live. Discover now