0

1.6K 132 43
                                    

Бүх зүйл тэр өдрөөс л эхлэсэн юм. Ангийн маань хоорондоо их л дотно нөхөрлөдөг хоёр хөвгүүн шатаар уруудан гүйж байгаад санамсаргүй нэгнийхээ хөлөн дээр гишгэн сургуулийн нэг давхарын шалан дээр дээр дээрээсээ давхаралдан унж, тэдний уруул хоорондоо нийлж орхихыг харсан тэр мөчөөс л энэ гайтай бас гайхамшигтай төсөөллүүд эхлэсэн.

Юутай ч өөрийгөө танилцуулъя. Намайг Гэрэл гэдэг, Дархан хотын ерөнхий боловсролын сургуулийн арвын б ангид суралцдаг жирийн л нэг сурагч охин. Сайн гэхэд сайн биш, муу гэхэд муу биш алтан дундаж сурлагатай доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй онцлох ч зүйлгүй, гоочлох ч юмгүй нэгэн дээ. Би идэх дуртай, кино үзэх дуртай, гол дүрийн эрэгтэй жүжигчдэд бол бүр ч илүү дуртай, аа харин математик л ёстой дургүй. Ерөөсөө би энгийн л нэг охин шиг байгаа биз?

Миний энэ энгийн байдлыг зөрчих зүйл ердөө ганцхан л бий. Тэр нь юу вэ гэвэл, яг одоо урд минь суугаад юунаас ч юм болоод хэрэлдэж байгаа манай ангийн хоёр хөвгүүний хайр дурлалын талаархи миний төсөөлөл юм. Хажуудаа суух бор, бандгардуу, зураасан нүдтэй хөвгүүнийхээ гэдэсийг түлхэж базан өдөж буй туранхай, өндөр, загас шиг царайтай энэ хөвгүүн бол Жамуха. Бусад охидын нүдэнд бол дажгүй царайтай, өндөр цэвэрхэн хувцаслачихдаг дажгүй хөвгүүн мэт харагдах болов ч зөвхөн ангийнх нь охидууд л түүнийг ямар гээчийн далчгануур загас болохыг нь мэднэ. Ааа харин түүний өдөж буй бандгар хөвгүүнийг Энхболд гэх ба та түүний даруухан гэмээр царайнд хууртаж мэдэх ч яг үнэндээ тэр хичнээн зэвүүн баавгай болохыг тааж мэдэхийн аргагүй.

Уг хоёр хөвгүүний дэндүү гэмээр дотно байдлын ачаар тэднийг хамтад нь төсөөлөх дэндүү амархан бас их зугаатай. Тэднийг бусдын нүднээс далдуур, ангиас гараад хаана юу хийж явдгийг би мэдэхгүй л дээ, гэхдээ төсөөлж бол чадна шүү дээ. Тэд бол миний төсөөллийн дурлалын бяцхан шувуухайнууд болох Энхболд+Жамуха=Энхмуха билээ.

Зиаак богино бичвэр шүү 3 эсвэл дөрвөн хоног ороод дуусах байх өдөрт нэг 3 хэсэг ч юм уу оруулна.

Аан бас энэ manga г мэдэх үү? Үнэхээр хөөрхөн manga шүү!

Бидний дуртай Энхмуха./ДУССАН/Where stories live. Discover now