~~~Чанёол~~~

6.7K 174 0
                                        

"Үргэжлэл"

Тэр өөрөө ч хүртэл яагаад тийм зүйл хийснээ мэдэхгүй байгаа шүү дээ. Ийм хатуу хандах хэрэг байгаа гэжүү.

Гэр бүлийнхэн нь бүгд л тэрнээс нүүрээ буруулж хамаг бурууг тохоно. Тэр өөрийгөө ийм болно гэж мэдээгүй. Өөрийг нь өвтөгсөн хэн ч байсан өвдсөн өвдөлтийг нь буцааж өгдөг чадвар охинд гэнэт л хүрээд ирсэн. Тэр зүгээр л хариуг нь өгдөг төдий. Харин тэрний ийм чадвартайг 13 насанд нь мэдсэн бөгөөд өөрийнхөө төрсөн ахыг машинд мөргүүлсэн. Тэрний ах нь өөрийнх нь хамгийн хайртай зүйлийг үгүй хийсэн болохоор сэтгэлийн шарх нь машинд мөргүүлж гэмтээх хэмжээний их өвтөгсөн байна. Тэр дөнгөж 13настай байхдаа их зүйл үзэж бусдад адлагдаж сүүлдээ тэр гэрээсээ зугтаан амьдрах болсон юм. Одоо харин тэр ийм байдалд орчихоод байна.

1сарын дараа

Чанёол Сүёноос зугтааж явсаар байгаад нэг л мэдэхэд 1сар болсон байв. Чанёол найз охинтой болж тэр хоёр сайхан үерхэж сургуулийн хүүхдүүдийн мөрөөдөл болоод байгаа харин Сүён тэрэнтэй ярилцах гэж оролдох бол сүүлдээ гомдож уурна хүрсээр тэрнийг үзэн ядаж эхлэв.

"Би тийм зүйл хийе гэж бодоогүй би энийгээ удирдаж чаддаггүй чамайг намайг өвтгөнө гэж би бодоогүй би зүгээр тийм зүйл болно гэж бодоогүй" гэж саравчинд ганцаараа суух Чанёолын ард очин ийн хэлэв.

"Надад хамаагүй ээ одоо бүх зүйл өнгөрсөн наадах чинь өнгөрсөн зүйл. Би одоо найз охинтой болсон чамтай уулзаад зогсож байх юм бол тэр минь гомдчихно" гэж хэлээд босон явах гэв.

"Мэднээ би бүгдийг мэднэ харин зөвхөн намайг уучилсан эсэхийг чинь мэдэхийг хүссэн юм" гэж хэлээд доош тонгойн хуруугаа оролдох нь аль хэдийн Чанёолд сэтгэл алдарсныг харуулах мэт.

"Би уучилсан одоо явж үз" гэж хүйтэн хөндийгөөр хэлээд буцан сууж утасаа гаргаж ирэн найз охинтойгоо ярьж эхлэв.

"Уучилсан бол болоо өөр зүйл хэрэггүй зөвхөн би чамд хайртай" гэж охин өөртөө сонсогдох төдий л хэлээд цааш харан явав.

Чанёол найз охинтойгоо их л жаргалтай байдаг. Сүёнд энэ бүхэн хэцүү санагдаж уур нь хүрж үе үе нөгөө чадвар нь гарж ирэн хүмүүсийг зовоодог болж өөрөө юу хийснээ ч мэдэхгүй явдаг болов.

"Би чамайг ийм байна гэж төсөөлж ч байсангүй" гэж Чанёол саравчинд ганцаараа суух Сүёнд хандаж хэлэв.

"Тиймээ би ч бас" гэж сулхан хэлэв

"Яагаад ингэж амьдараад байгаа юм бэ сайхан амьдрах хэрэгтэй шүү дээ" гэж хэлээд мөрөн дээр нь цохив

+°•!!!!!ONESHOT!!!!!•°+Where stories live. Discover now