Hour 13

3K 297 8
                                    

Тэхёны өвөр дээрээс босох тийм ч хэцүү биш байтал яагаад би одоо хүртэл энд суугаад байгаа юм болдоо? Хэн нэг нь надад орон дээр минь очиход тусалж болохгүй гэж үү?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхёны өвөр дээрээс босох тийм ч хэцүү биш байтал яагаад би одоо хүртэл энд суугаад байгаа юм болдоо? Хэн нэг нь надад орон дээр минь очиход тусалж болохгүй гэж үү?

Би түүний духны урд байх үсийг оролдсоор түүн лүү ширтэж байлаа. Би үнэхээр донтой юмаа. Түүнийг үнсэх гэсэн бодол минь одоог хүртэл арилахгүй харц минь үргэлж түүний уруул руу гүйгээд байх юм...

"Новш гэж Тэе" Гэнэт л гаранд минь хүчтэй өвдөлт ирсээр би өөрийн мэдэлгүй хараал хэлчих  нь тэр.

"Чи зүүдлээд байгаа юмуу?" Гар өвдөөд байсан учир түүн рүү муухай харсаар ийнхүү хэлэхэд Тэхён юу ч хэлэхгүй над руу ёжтой харах аж.

"Ямар нэг зүйл хэлээя. Яасан гэж гар луу минь цохиж байгаа юм?"

"Зүүднээсээ сэртэл хэн нэг нь үсээр оролдож, харц нь үргэлж уруул руу минь гүйгээд, амандаа ямар нэг зүйл бувтнаад байсан" тэр ёжтой инээсээр над руу ойртоход би түүнийг хэлсэн зүйлийг минь сонсчихсон байх бий гэдгээс үхтлээ айж байлаа.

"Чи намайг үнсэхыг хүсээд байгаа юмуу? Чэе"

"Тэе нойрноосоо сэрж үз" би толгойгоо сэгсэрсээр түүнээс харцаа буруулахад тэр улам л над руу ойртоно. Би ч аль болох түүнээс холдаж байтал Тэхён чихэнд минь ойртон "Хэрэв тэр намайг өөрт нь сайн гэдэгыг мэдэж байвал..." хэмээн миний амандаа бувтнасан зүйлийг давтана хэлэхэд би шүлсэндээ хахсаар түүний өвөр дээрээс хурдхан босов.

"Би ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна" Хэмээн хурдхан эргэн хаалга руу алхах зуураа өөрийнхөө ямар тэнэг болохыг харааж байлаа.

"Намайг хүлээж бай Чэмин" Намайг түүнээс зугтан бараг л гүйж байхад тэхён ард минь тайван том том алхан явна.

Удсангүй Тэхёны гар бэлхүүсээр минь орж ирэн чанга татаад хананд шахах нь тэр...

"Намайг явуул Тэхён" Надад түүнийг ялах ямар хүч чадал байхгүй. Хийж чадах зүйл минь ганцхан түүний өөдөөс хашгирах... Хэрэв би байсан бол хэн нэгэны ярих зүйлийг нууцаар сонсохгүйгээр шууд л унтах байсан юм.

Гэхдээ би түүнд бүх үнэнээ хэлэхыг хүсч байна. Бас үнсэхыг....

"Чшш" Тэр хоёр гараа толгойны минь хажууд байрлуулсаар намайг зугтах боломжгүй болгож байлаа.

"Тэгэхээр....." Тэхён зошсолтгүй амандаа хараал урсгах миний үсийг минь илсээр  "Над луу хар" хэмэээ хэлэхэд би нүдээ нээсэнгүй. Хэрэв би зоригтой байсан бол түүнийг унтаж байхад нь үнсэж болох л байсан. Бурхан минь Ким Тэхён чи намайг яг яачихсан юм бэ? 

"Чи надад таалагддаг" Тэр амандаа бувтнасан ч би сонсчихсон юм. Би гайхсаар түүн рүү харахад Тэхён уруулаа хазсаар тэнэг хүн шиг инээмсэглэнэ. Би түүнд ямар хариу хэлэхыг хүссэн боловч яг энэ үед амнаас минь ганц ч үг гарсангүй.

"Чи надад маш их таалагддаг Чэмин хэдэн жилийн өмнөөс одоог хүртэл...Би ч бас чамд таалагддаг гэж бодож байна." Би түүн рүү зогсоо зайгүй ширтэх бол харин тэр одоо надаас зугтах гэсэн шиг шал руу харсаар яриагаа зогсоочих нь тэр.

"Тэгээд? Яриагаа гүйцээ Тэхён" би хөмсөгөө өргөсөөр нүдээ эргэлдүүлж байлаа.

"Тэгэхээр бид....." Түүний хэлэх үгээ олж ядах царай хэтэрхий эгдүүтэй байсан болохоор би золтой л инээчихсэнгүй. Харин Тэхён энэ удаа зогвриг орсон мэт нүд рүү минь ширтсээр "Бид болзох хэрэгтэй гэж бодож байна уу?"

24Hours Where stories live. Discover now