Prologue

9.6K 499 6
                                    

Угаалгын өрөөнөөс гаран үсээ хатаагаад өөрт эвтэйхэн шорт, сул фодволк өмсөн буйдан дээрээ тухлав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Угаалгын өрөөнөөс гаран үсээ хатаагаад өөрт эвтэйхэн шорт, сул фодволк өмсөн буйдан дээрээ тухлав. Бямба гарагын шөнийг илүү дээр өнгөрүүлэхыг хүссэн учраас кино үзэж, хүссэнээрээ идэж байлаа.

"Надад ариун  цэврийн хэрэглэл хэрэгтэй байна" угаалгын өрөөнөөс найз минь орилсоор би санаа алдах аж.

"Аль хэдийн 9 цаг өнгөрчихсөн энд онгорхой дэлгүүр байхгүй шүү дээ" би ханын цагийг харсаар түүн лүү орилов.

"Тийм ээ, гэхдээ 9:30 болж байна бидэнд 30 минут байна"

"би маргааш яваад авчихаж болохгүй юу? одоо миний цүнхэнд нэг байгаа"

"би түүнийг өмнө нь хэрэглэчихсээн, яг одоо надад хэрэгтэй байна хэрвээ чи авчирахгүй бол би энэ ариун цэврийн өрөөнд хонох нь байна"

"Эхлээд тайвшир"

"Тайвширах боломж үнэхээр алгаа!"

"За яахав, Гялс явчихаад л ирье" Би утас болон мөнгөө аваад амандаа бувтнав. "Дэлгүүр хаахаасаа өмнө очно гэдэгтээ найдаж байна"
_

Дэлгүүр манай гэрээс жоохон хол тул би таксинд суусан ч энэ миний амьдралдаа гаргасан хамгийн муу шийдвэр байлаа. Жолооч нь бараг л жар гаруй настай байх. Тэр жолооч 10 минут явах ёстой газарыг 20 минутын турш туулсан. Намайг ирэхэд бараг л бүх дэлгүүр хаасан байсан бөгөөд ганц том их дэлгүүр онгорхой байх аж...

"Манайх 10 минутын дараа хаах гэж байгаа" гэж шалны мод барьсан нэг хүн надад хандана хэлэв.

"Тиймээ мэдэж байна, би ганцхан минут болно"

Тэр толгой дохиж, би хамаг хурдаараа шатаар гүйв. би лифтэнд суух гэсэн боловч аль хэдийн лифтыг зогсоосон байсан юм. Шатаар гүйсээр 2 давхарт байрлах эмийн сангийн урд ирэв.

"Ариун цэврийн хэрэглэл" Би амьсгаагаа дарах гэж оролдоно өвдөгөө тулан зогсов.

"Ёстой нэг" нөгөө эмэгтэй уурласаар гэрлээ асааж амандааа бувтнах аж..

"Аль брэнд үү?"Тэр над луу одоо ч муухай харсаар

"ммм whisper" би түүнд мөнгөө төлнө эмийн сангаас гарав.

Утасныхаа цагийг харвал надад 5минут үлдсэн байх аж. Гэнэт гэдэс маань базалсаар ариун цэврийн өрөө орох шаардлага гарав. Яаралтай хэрэг байсан тул дараа нь гарах үр дагаварыг ч тооцлохгүй ариун цэврийн өрөө лүү гүйлээ.

...Эцэст нь нэг юм асуудлаа шийдээд гарах гэтэл хаалга нь түгжээтэй байх нь тэр. Сандарсаар хаалгыг хүчтэй түлхэж бариулыг нь хэд хэд эргүүлсэн онгойсонгүй. Үнэхээр гаднаас нь түгжчихсэн бололтой.

"Новш" сүүлдээ уур минь хүрч хаалгыг хэд хэд хүчтэй өшиглөөд амжив.

"Туслаарай!" надад үнэхээр энэнээс өөр арга алга бололтой. "Үүнийг онгойлгоод өгөөч гуйя, энэ түгжээтэй байна. Хэн нэгэн байна уу? надад туслаач" байдаг чадлаараа орилсон ч хэн ч хаалгыг онгойлгож өгсөнгүй аль хэдийн 10 цаг болж дэлгүүр хаасан байхад хэн надад үүнийг онгойлгож өгөх вэ дээ.

Сүүлдээ хаалга онгойлгох байх гэсэн найдар аль хэдийнээ үгүй болж нүдэнд минь нулимс цийлэгнэх аж. Гэнэт хаалга онгойх чимээ сонсогдож би түүнээс хурдхан шиг л гүйн гарав. Ариун цэврийн өрөө ороход унтарсан байсан гэрэлнүүд бүгд асчээ.

Нүдэнд минь харагдах ганц ч хүн байгаагүй. Дэлгүүр хаачихсан байхад хэн надад энэ халгыг онгойлгож өгсөн юм бол.. Зүрх минь хурдаа авна цохилж, гар минь чичрэнэ.

"Хэн сая хаалга онгойлгосон бэ? Гараад ир битгий хүнээр тоглоод бай" Айсандаа чанга шиг хашгирсан болохоор барилгаар нэг миний хоолой цуурайтах аж

"Чшшшшш хашгирахаа боль"
Эрэгтэй хүний хоолой ардхан талд минт сонсогдох агаад би хоолойг нь сонсоод л хэн гэдгийг нь таньсан юм. Гэхдээ би түүнийг биш байгаасай гэж хүсэж байлаа. Түүнтэй хамт дэлгүүрт түгжигдхээс илүү би үхэхыг илүүд үзэх байсан.

Би хэдэн секундын турш хөдөлгөөнгүй зогссоны эцэст эргэж хараад хамгийн их үзэн яддаг нэгнээ олож харсан юм.

"Тэхён?"

"Тийм ээ,хонгор минь би байна" тэр урдаас минь инээмсэглэнэ.

24Hours Where stories live. Discover now