Hour 7

3.5K 344 9
                                    

Бид удаан хугацааны турш өнөөх л байрлалаараа чимээгүй сууссан бөгөөд энэхүү эвгүй чимээгүй байдлыг эвдэж тэхён түрүүлж ам нээв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид удаан хугацааны турш өнөөх л байрлалаараа чимээгүй сууссан бөгөөд энэхүү эвгүй чимээгүй байдлыг эвдэж тэхён түрүүлж ам нээв.  

"Чэе" тэр үсийг ммнь оролдсоор нэрийг минь зөөлхөн дуудах аж.

"Мммм"

"Надтай ямар нэг зүйл ярь" эхэндээ энэ яг л захиргаадаж байгаа юм шиг сонсогдсон учоаас би түүн рүү харахар тэр над руу өхөөрдсөн байдалтай ширтэж байсан учраас түүнд би үг хэлж чадсангүй. Түүний улаан хүрэн үс нь нүднийхэн урдуур унжиж, өөгүй цэвэрхэн цагаан царафг нь улам гэрэлтүүлэх агаад хамар дээрх жижигхэн мэнгэ нь хүртэл хайр хүрэм харагдана.

"Улаан үс чинь чамайг сайхан харагдуулдаг"

"Өө бурхан минь үнэхээр үү?" Тэхён хэлсэн үгэнд минь ийнхүү уулга алдахад би чангаар инээж байв.

"Чи намайг хэзээ ч магтаж байгаагүй. Энэ бол чиний надад хэлсэн хамгийн сайхан үг байлаа" тэр одоо ч инээмсэглэсэн хэвээр байх бөгөөд царайг нь харахад л ямар их жаргалтай байгаа нь илт.

"Энэ үнэхээр гайхалтай байлаа. Чи үргэлж намайг магтаж байгаа хэрэгтэй юм байна"

Тэр одоо ч инээмсэглэсээр байх агаад намафг өөртөө улам татаж тэврээд нүүрээ хүзээнд минь наах үед би түшнээс бага зэрэг хөндийсөөр "Тэхён тайвшир би зүгээр л улаан үс чинь чамд ямар гайхалтай зохидог талаар үнэнийг л хэлсэн төдий"

"Тэгээд яагаад өмнө энэ гайхалтай зүйлийнхээ тухай надад хэлж байгаагүй юм бэ?"

"Нөгөөө..."энэ удаа би түүнээс харцаа буруулан доош хараад түүний өвөр дээрээс босож хажууд байх сандал дээр суув "Чи өмнө нь надтай хэзээ ч ярилцаж байгаагүй" 

"Чи ангид байхдаа номнаас салдаггүй болохоор л тэр шүүдээ" Тэр хөлөө тэнийлгэн суугаад над руу харсаар "чи хүмүүстэй яридаггүй бас тэдэнд дургүй"

24Hours Where stories live. Discover now