Hour 12

2.8K 287 8
                                    

Цаг аль хэдийн орой болж Тэхён намайг одоо хүртэл өвөр дээрээсээ буулгасангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Цаг аль хэдийн орой болж Тэхён намайг одоо хүртэл өвөр дээрээсээ буулгасангүй. Түүний нэг гар бэлхүүснээс минь чанга барьж, харин нөгөө гар нь гуяа нь дээр минь байрлах аж. Эрүүгээ одоо ч мөрөн дээр минь тавьж, ганц үг ч дугарахгүй байгаа түүний унтсан эсэхыг би мэдэхгүй. 

"Чи үлгэрт дуртай юу?"

Тэр эцэст нь ам нээх үед би багахан цочив. Гэсэн ч ямар нэг хариу хэлэх ёстой учраас чимээгүй л толгой дохиод амжив.

"Тэгвэл надад ярьж өгч болох уу?" тэр мөрөнд минь хамараа үрсээр ийнхүү хэлэхэд би муухай царайлсаар " Хувцасанд минь ямар нэг зүйл арчих хэрэггүй шүү" хэмээн анхааруулахад түүний инээх хоолой чихны минь хажууханд сонсогдож хүзүүг минь гижигдэнэ. Эцэст нь би түүнд өөрийнхөө дурсамжын багахан хэсгээс ярьж өгөхөөр сэтгэл шулуудав.

"Ммм тэгэхээд 10 жилийн өмнө 8 настай бяцхан охин сургуульд суралцдаг байлаа. Тэр бяцхан охин өдөр болгон нэг хөвгүүныг хараад инээмсэглэдэг байсан аж. Учир нь тэр хөвгүүн нар шиг сэтгэл татам инээмсэглэлтэй, сүү шиг сайхан сэтгэлтэй, ямар ч муухай өдрийг нарны гэрэл шиг гэрэлтүүлж чаддаг ид шидтэй байсан юмсанж. Бас хэн хүний ч харцыг булаахаар царайлагаас гадна оч шиг гялалзах хоёр нүд нь охины анхаарлыг ихээр татсан байна. Нэг үгээр хэлвэл тэр хөвгүүн төгс гэсэн үг. Гэсэн ч охин түүнтэй ярилцаж чаддагүй байлаа. Яагаад гэвэл түүнтэй яриа эхлүүлвэл түүнийг тоохгүй хаяад явчих байх гэсэн айдас түүнд байсан болохоор. Гэсэн ч нэг өдөр хөвгүүн түүнтэй түрүүлж яриа өд- " Гэнэт тэхёны гар бэлхүүснээс минь сулран унасаар мөрийг минь дэрлэх нь тэр. Тиймээ тэр унтчихаж.
 
"Тэхён чи унтаад байгаа юмуу?" Гайхсаар түүн рүү хартал уруул нь үл ялиг унжиж, мөрийг минь тухтай аргагүй дэрлэх түүний төрхийг харав. Хэдий би түүний өвөр дээрээс одоо босож болох хэдий ч надад хүртэл энэ байрлал хэтэрхий тухтай байсаг болохоор босохыш хүссэнгүй. Түүнийг сэрээчихвэл яах болж байна.

Би ч унтаж буй түүний төрхийг нэгд нэгэнгүй ажигоаж эхлэв. Тэр унтаж байхдаа үнэхээр эгдүүтэй юмаа. Үс нь унжаад нүдийг нь халхлаад байсан уяир нь гараа явуулсан үсийг баг зэрэг холдуулаь. Өтгөн хар хөмсөг, урт сормуус, өндөр хамар гээд тэр үнэхээр л бурханы иөгс бүтээл аж.
Энэ удаа гар  минь өөрийн мэдэлгүй түүний уруулын хажууд ирсэн байлаа. Харц минь хүртэл түүний уруул руу гүйнэ.

"Чи үнэхээр гайхмаар хүн юм" ийнхүү хэлсэны дараа л би өөрийгөө юу хийж байгаагаа санах нь тэр. Би яагаад түүний царайг хараад ингээд сууж байгаа юм бэ? Тэр унтчихсан би түүний өвөр дээрээс босоод дулаахан хөнжилдөө орж болно шүү дээ. Гэхдээ яагаад тэр дулаахан хөнжилнөөс илүү түүнтэй ингээд суух надад илүү тухтай санагдаад байгааг би мэдэхгүй байна.

Би яагаад түүнд сайн болсон юм бол? Сайхан инээмсэглэлтай Хусог, халуухан биетэй жимин байхад яагаад тэр гэж... "Чи надад таалагддаг" гэж хэлмээр байгаа ч түүнийг  намайг тоохгүй байх бий гэдгээс айж байна. Тэр үргэлж сургуулийн алдартай playboy  байсаар ирсэн.  Би түүний охидыг хананд шахаж үнсэж байхыг хэд хэдэн удаа харсан ч хэрвээ би тэр охидын оронд байсан бол гэх адын бодол боддог болчихсон.

Би зүгээр л түүнийг үнсэхыг хүсч байна. Ямар нэг утга агуулаагүй зүгээр л энгийн үнсэлт байх болн-

Хүлээгээрэй!

Би түүнийг үнсэхыг хүсч байгааг тэр мэдэхгүй биздээ. Тэр унтаж байгаа шүү дээ.  Бас тэр хурхиж байна. Тэр мэдэх боломжгүй. Би түүн лүү харсаар шүлсээ гүд хийтэл залгив.

Би түүний өхөөрдөм царайг харсаар инээмсэглэв. "Хэрвээ тэр  намайг өөрт нь хайртайг мэдэж байвал.." би амандаа бувтнасаар ахин  толгойгоо сэгсэрч хэлсэн зүйлээ няцаасаар, цонхоор харагдах хан мөрөн лүү харцаа чиглүүлэв.

24Hours Where stories live. Discover now