Hour 5

3.9K 364 14
                                    

Би дэлгүүрийн лангуу дундуур явж байхдаа юу идэх талаараа бодож байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би дэлгүүрийн лангуу дундуур явж байхдаа юу идэх талаараа бодож байлаа.Тэхёны өглөөны цайнд өгсөн зүйлд би цадаагүй болохоор одоо үнэхээр юу идэхээ мэдэхгүй байна. Халаасанд минь ямар нэг зүйл дугарах чимээ сонсогдож халаасаа ухвал тэхёны утас байх нь тэр... 

           Тэнэг-с шинэ зурвас ирлээ

Үүнийг уншихыг хүсэхгүй байна, гэхдээ сониуч зан минь тэсэхгүй байх. Би зурвасыг нээхдээ сандарч байлаа.

Тэнэг: Буцаад ир, би идэх зүйл оллоо.

Энэ миний утаснаас ирсэн зурвас байна. Тэр яаж намайг Тэнэг гэж хадгалж чадав аа? Би түүнд үнэхээр гомдож бас уур минь хүрч байлаа. Гэхдээ би үүнээс өөр яаж чадна гэж би түүнд уурлаад гомдоод байвал би өөрөө л өвдөнө шүү дээ. Үнэхээр Тэнэг гэдэг нь би байж...Ангид хүн болгон л намайг ингэж дууддаг ч тэхён ингэж дууддаггүйд би гайхдаг байсан. Гэхдээ тэр  намайг Тэнэг гээд хадгалчихсан байна шүү дээ. Тэр ч бас тэдний нэг бололтой.

Би буцан тавилгын хэсэгт ирэхэд тэр над луу харсаар шүдээ гаргаж инээмсэглээд "Намайг юу олсоныг хараач" гэсээр өвөр дээр байх пиццагаа дээш өргөж, араасаа жижиг кола гаргаж ирэв. Би үүнийг харсандаа баяртай байсан ч түүнд мэдэгдүүлхыг хүссэнгүй зүгээр л түүний урдаас харан газар суув.  Бидний дунд байх дөрвөлжин хайрцагыг тэхён нээсээр бид хоёул инээмсэглэв. 

"Нэг л кола  байна. Бид хуваах хэрэгтэй юм байна" тэр жижиг савтай ундааг пиццаны дэргэж байрлуулав.

"Би колад дургүй болохоор чи бүгдийг нь уу" би зүгээр л түүн лүү инээмсэглэв. Би ахин нэг пицца аваад амтыг нь мэдэрч тайвширахыг хичээж байлаа. Нэмж хэлэхэд энэ үнэхээр амттай байсан.

"Би чамайг колад дуртай гэдэгийг чинь мэднээ Чэе"

Би толгойгоо сэгсэрсээр түүн лүү харав. Амандаа пиццатай учир үг хэлэх боломж байгаагүй юм.

Тэр хэдэн секундын турш над руу хөмсөг зангидан харж байсанаа "Би хоёр аяга аваад ирье" гэсээр яваад өгөв. 

Би хэдхэн секундын өмнө л өлсөж байсан ч хоёр зүсэм пицца идээд л идэх хүсэлгүй болчихлоо. 

"Май" тэхёны хоолой ард сонсогдож эргэж хараад аягатай ундааг авна буцна суув.

"Чи ахиад идэхгүй юм уу?" тэр амандаа пицца чихсээр над луу харж байв.

"Тийм ээ" би тайван байхын тулд зүгээр л түүний өөдөөс инээмсэглэж байсан юм. Тэр зүсэм пицца авсаар над руу ойртуулахад би хөмсөгөө зангидан гараараа түлхэж холдуулав.

"Үгүй Tэхён, би цадчихсан" Би толгойгоо сэгсэрсээр гэдэс нь дээрээ гараа тавилаа.

"Үгүй ээ чи цадаагүй " тэр инээмсэглээд "май дахиад ид"

"Намайг битгий албадаад бай, би идмээргүй байна" би шилэн аягыг газар хүчтэй тавина түүн лүү муухай харав.

"Заза" тэр хэдэн сэкунд чимээгүй суусны эцэст товчхон хариулт хэлээд пиццагаа идэж эхлэв.

"Би гал тогооны хэсэгээс үүнийг олсон" тэр хэлсээр би чимээгүй сууж байлаа.

"Чи ахиад идэхгүй гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? энэ сүүлчийн зүсэм пицца"

"Би чамд хэлсэн, би цадчихсан"

♡♡♡

Гэдэс минь дугарсаар би санаа алдаж байв. Өдрийн хоол идсэнээс хойш 30 минут л өнгөрсөн ч гэдэс минь хоол нэхэн байн байн дугарна.Би өлсөж байна гэхдээ пицца байхгүй. 

Буйдан дээр хэвтэх Тэхён луу энэ удаа харцаа чиглүүлэв. Тэрний нүд хаалттай байх бөгөөд аль хэдийн унтсан бололтой. Би хурдхан чипс аль эсвэл өөр зүйл олж идэх хэрэгтэй.

Би шатаар доош буусаар хүнсний тасагт ирээд төрөл бүрийн чипснүүдыг хараад инээмсэглэв. Би дуртай чипсээ сонгосоор унтаж буй хөвгүүны наах нь талд чимээгүй явсаар очиж суув.

Би түүний сэрсэн эсэхийг ч анзаараагүй байсан юм. Ухаан санаа минь энэ гарт байгаа чипс лүү чиглэж байлаа.

Тэхён над луу харж инээсээр байх бөгөөд би одоо үнэхээр эвгүй байдалд байна. Тэр нээх удаан харж зогссонгүй гарт байсан ууттай чипсыг минь шүүрэн авав.

"Тэхён буцаагаад өг" би түүнээс чипсээ буцааж авахын тулд хашгирч байлаа.

Тэр нэг хөмсөгөө өргөж, доод уруулаа хазсаар "Хэрэв чи надтай үнсэлцвэл үүнийг чинь буцаагаад өгч болох л юм" гэсээр инээмсэглэв.

udaan huleesen bzdee udaaj oruulsand uneheer uuchlaaraai

24Hours Where stories live. Discover now