~~Чат~~

2.2K 270 8
                                    

Тэр мөчөөс хойш өөрийгөө харааж зүхсээр өдрийг өнгөрөөлөө.
.
.
Зам гарах гэж байхдаа машинд дайруулчихмаар л санагдаж байв.
.
.
Гэртээ ирчхээд гадуурхаа тайлах ч үгүй орон дээрээ хэвтлээ.
.
.
Ээж хэсэг гайхаж харснаа намайг хичээлээс болж ядарчээ л гэж бодоод тоохоо болив.
.
.
Нойр муутай байсан тул бараг л нойрмоглож байтал утсанд чат ирсэн гэх хонх дуугарав.
.
.
Гараа явуулсаар утсаа харахад өмнө нь мэдэрч байсан мэдрэмж дахиад бүчээд авах нь тэр.
.
.
Тэр чат бичсэн хүн нь чи байсан.
.
.
Дахиад л над руу "Сайн уу?" гэж байсан.
.
.
Харин энэ удаад би алдах ёсгүй гэдгээ ухаарсан.
.
.
Би зөрүүлээд чам луу хариу бичсэн.
--------------------------------------------------------
All the love L.

[Completed]••Crush••Kim Yugyeom••Mongolian••Where stories live. Discover now