Chapter 15: "Салаа зам"

3.8K 352 17
                                    

Өдөр хоногууд тэднийг хүлээлгүй өнгөрсөөр.

Жимин өөрт нь зориулан хоол хийн зогсох Тэхёний араас ширтэн суухдаа бодолд дарагдаж түүндээ санаа алдсаар "Танд хийж чаддаггүй зүйл гэж байна уу?" гэж асуулаа. Тэхён энэ үгэнд гайхан эргэж хараад "Юу гэсэн үг юм?"

"Та миний нүдэнд харагдсан мөчөөсөө л төгс гэдэг үгний амьд жишээ байснаа мэдэх үү? Юу гэхээр, та чадварлаг нэгэн байсан. Зоригтой, бас тууштай. Дэндүү хүчирхэг төрх чинь надад өдөр бүр урам зориг өгж, шантрах болгонд инээмсэглэл хайрладаг байсан. Их дэлгүүрт тантай таарсаны дараа таныг их зантай гэж болох болсон ч та хэзээ ч тийм байгаагүй шүү дээ. Тэр үеэс өнөөдрийг хүртэл өдөр бүр та намайг гайхшруулсаар л байна." гэхэд Тэхён түүнрүү хэсэг ширтсний эцэст чанга хөхрөн "Чи намайг худлаа явуулаад байгаа юм уу?"

"Үгүй ээ." Тэхён хутгуураараа Жиминий хамрын үзүүрт зөөлөн хүргээд өхөөрдөн инээж хоолоо үргэлжлүүлэн хийх ба амандаа дуу аялах нь сонстоно. Гэнэтхэн түүний утас дугарахад Тэхён яаралгүй авч чихэндээ барив.

"Байна уу?"

"Ким Тэхён уу? Юнги байна, таньж байгаа биз дээ?"

Тэхён гайхан нүдээ томруулсаар "Хён, ямар хэргээр залгасан юм?"

"Чамтай уулзаж ярилцах хэрэг байна. Чи одоо завтай байна уу?"

"Тиймээ."

"Тэгвэл цагын дараа ***** кафед уулзацгаая. Ирэхээр чинь ярилцъя."

"Ойлголоо."

Тэхён утсаа салгаад Жиминий өмнө тавагласан хоолоо тавьж "Дуустал нь идээрэй хүүхэд минь, надад ажил гарчихлаа."

"Юу вэ? Явах гэж байгаа юмуу?"

"Мм." Тэхён ширээн дээр гараараа тулан Жиминий духан дээр хайрлангуй үнсээд холдоход Жимин хэдийн нугасан хошуугаа унжуулчихсан гарнаас зуурчихсан байлаа.

"Битгий яв л даа! Би ганцаараа үлдмээргүй байна."

Тэхён түүнийг өхөөрдөн ширтээд чухал уулзалт гэдгийг хэлсэн ч харцанд нь бууж өгсөн бололтой "Хамт явах юм уу?" гэхэд Жиминий нүд хормын дотор сэргэн "Би гялс идээтхий." гэх нь тэр.

Жимин түүнийг дагах хүслээсээ болж хэдхэн минутын бэлэн болсон байлаа. Тэгээд Тэхёний машиндах өөрийнхөө суудалд суун бүсээ зүүлээ. Цагын дотор тэд Юнгигын хэлсэн кафен өмнө ирж Тэхён Жиминийг дагуулсаар ороход Юнги хэдийн ирчихсэн хүлээж байв. Тэр Тэхёнийг хараад суудлаасаа босон инээмсэглэсээр тэврэн авлаа. Тэд дотно бололтой.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now