Prisoner/Baekyeol/

2.5K 100 21
                                        

Захиалгын шот-1 For yuki0309

"Би хүн алаагүй!!! Алаагүй гэж байна новш минь!!! Намайг эндээсээ гарга!! Хараал идсэн новшнууд!"

Гэж нэгэн залуу шоронгийн төмөр торны цаана орилон торноос гараараа зууран сэгсчинэ. Хоёр цагийн өмнөх шүүх хурлаар түүнийг хүн амьны хэргээр хатуу дэглэмтэй шоронд таван жил хоригдох ял өгөн шүүгч алхаа цохьжээ.

Бэкхёнд энэ үнэхээр хүнд тусаж байлаа. Хийгээгүй хэргийнхээ төлөө амьдралынхаа таван жилийг өнгөрүүлнэ. Хэрвээ тэр ерөнхий сайдаас илүү хүчтэй байсан бол үнэнийг илчлэх байсан юм.

Учир нь ерөнхий сайдийн хүү Пак Жимин жинхэнэ хэрэгтэн бөгөөд Бэкхёны аав хэдий мөнгөтэй ч ерөнхий сайдын эрх мэдэлд баригдан хүүгийнхээ ялаас гурван жилийг арай гэж даруулж таван жил болгосон нь аз мэт байлаа.

Харамсалтай нь Жиминийг
хэрэгтэн гэдгийн Бэкхён өөрөө ч мэдэхгүй. Гэмгүй явж байгаад л аймшигтай хэрэгт гүтгэгдчихсэн. "Би биш" гэж хичнээн хэлсэн ч Бэкхёны эцэг эх хүртэл итгээгүй.

БНӨСУ-н хүнд дэглэмтэй хорих газар~

Чанёол тамхи сорон суух бөгөөд түүний хажууд Чанёолтой ижил хувцастай гурван хоригдол сууна.

"Өрөөний хамтрагч чинь ирж байна." гэж -4815 дугаартай Намжүүн гэгч хоригдол хэлэхэд

"Өчигдрийн шинэ залуу юу?" гэнгээ зальжин инээмсэглэх -6281 дугаартай хоригдлыг Юнги гэдэг.

Чанёол чимээгүй суун ажиглах бөгөөд өчигдөр шөнө шинээр ирсэн намхан цагаан залуу өөрийх нь өрөөнд хоносон юм.

Юнги "Хэн гэдэг юм. Харваас эрх бацаан байна. Гар хөлийн үзүүрт гүйлгэж байвал ч..."

"Бэкхён гэсэн билүү? Чанёол!" гэж Тау хэлэхэд Намжүүн

"Тиймээ бид ч шинэхэн ногоо зулгаах нь дээ." Чанёол ам нээн

"Түүнд хүрээд хэрэггүй!" гэхэд Тау гайхан

"Хён та чинь юу болчихоов! Хамгийн түрүүнд там руу нь илгээх хүн байтал"

Чанёол "Мэдэж байнаа. Би өөрөө зохицуулах болхоор тэрнийг оролдоод хэрэггүй! Хатуу сануулчихая!!!"

Юнги "За яхав! Надад угаасаа хамаагүй. Миний тоглоом намайг хүлээж байгаа" гэсээр өнөөдөр ээлжтэй шоронгийн харгалзагч залуу руу зүглэлээ.

Бэкхён энэ газрыг үнэхээр там л гэж бодсон. Түүний бодсон ч худлаа биш зүйл. Гэхдээ түүнд энд аль хэдийн хагас жил болчихоод байхад янз бүрийн зүйл тохиолдсонгүй.

Yaoi shotsWhere stories live. Discover now