Jaein's P.O.V

Beginne am Anfang
                                    

Хажууд хүн суухыг мэдрэн хажуу тийш харвал яг л сонгодог жүжигийн оргил үе дээр ирсэн мэт тэр хүнийг хараад би догдолж байсан юм. Нэг талын чихэвчээ аван түүнрүү харвал. Надруу хараагүй ч өнөөх дулаахан инээмсэглэлээрээ инээмсэглэн нүдээ аниад "Гадаа үнэхээр сайхан байна. Тийм биш гэж үү?" Хэмээн асуух нь яг л симфонийг хүртэл залхмаар санагдуулам уянгалаг ажээ. Эцэст нь тэр надруу харлаа. Тэрний асуултын хариу болгож зөөлхөн толгой дохиод би урагшаа харсан юм. Харин тэр үргэлжлүүлэн
-"Чи энд хэр удаан амьдарч байгаа вэ?"
-"Төрснөөсөө хойш л"
-"Тэгвэл чи надад эндэхийг танилцуулж өгч чаднаа гэсэн үг байхнээ?" Гэж асуухад нь бага зэрэг гайхан түүнрүү харвал.
-"Юу л даа. Би нэг дугуйлан нээх гэж байгаа юм. Энд ирснээсээ хойш тэрэнтэйгээ ноцолдсоор байгааг энэ хавитайгаа сайн танилцаж амжаагүй л байна. Тэгхээр чи хүлээж авах уу?
Би хэсэг бодсоны эцэст түүнд зөвшөөрч бид маргааш түүнд хотыг танилцуулхаар тохирсон юм.

Маргааш нь би түүнд хотын хаана юу байдаг болох тухай зааж өгөн бид хотын гудамжаар алхана. Харин тэр надад энд ирхээсээ өмнө хаана байсан тухайгаа ярьж өгнө.
Тэрнийг хараагүй нэг жилийн хугацаанд тэр гадаадад сурч байж...

Нарны элч дээрээс ээж байсан ч салхи сэрүүхнээр сэвэлзэж яг л тэр өдрийн халууныг үргээх гэсэн мэт. Салхийг зүсэн дугуйнд сундлуулан яавахдаа үе үе түүний царайг харах гэх хичээнэ. Дулаахан байна... Энэ нуруу үнэхээр түшигтэй юм.

Жүнээр гэртээ хүргүүлэн би гэрийхаа үүднээс салан хоёр тийш гэр гэрлүүгээ орлоо. Бид дахин хамтдаа гарах болов уу?...

Би магадгүй солиорсон байх! Түүнийг харахгүй бол галзуурах юм шиг, түүнтэй уулзахгүй бол үхэн юм шиг санагдах энэ танил бус мэдрэмжүүдээс болж би одоо шинэхэн дугуйланруугаа явж байна. Зургийн дугуйлан. Магадгүй энд над шиг зураг зурах ямар ч авъясгүй мөртлөө зүгээр л хэн нэгнийг харах гэж зургийн дугуйланд очдог хүн байхгүй байх. Түүний цэнхэр цамцныхаа ханцуйг шууж, эхний товчоо тайлсан байдалтай, нэг гараа цайвар даавуун өмднийхаа халаасанд хийн, нөгөө гартаа marker барин самбар дээр дүрс зуран намуухан хоолойгоор тайлбар хийн зогсох нь яг л нэг алдартай, үнэтэй уран зураг шиг харагдаж бүгдийш нь тархиндаа буулган яг л энэ зураглалыг мартахгүйг хичээн цээжлэх мэт удаанаар ширтэн сууна. Тэр намайг мэдэрч байгаа болов уу?...

Дугуйланд ороод аль хэдийн 23 хоносон ч би одоо хирн зүгээр л түүнийг ширтээд суудаг хэвээрээ. Гэтэл сүүлийн өдөр сурагч бүрээс нэг нэг бүтээл зурж ирэхийг, мөн тэдгээрээр үзсгэлэн гаргах тухай мэдээ намайг шаналгаж байна. Сэдэв нь хэдий хамаагүй ч надад ямар ч мэдэхүүн алга. 23 хоног түүнийг ширтэж суухдаа намуухан хоолой, дур булаам төрхөнд нь мансууран сэрүүн зүүдэлж суусан хэдий ч хэлсэн үг өгүүлбэрүүдийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөж байснаа анзаараагүй байж. Харин тэр анзаарсан болов уу?...

Сүүлийн өдөр болход ердөө 7 хоног үлдсэн ч надад одоо ч сэдэв алга. Зурах ухагдахуун ч алга. Урдаа байх цагаан цаасаа ширтэн гартаа харандаагаа атгасан хэдий ч цаасан дээр цэг ч алга. Зургийн хэрэгсэлүүд минь шинээрээ ажээ. Энэ мэт цаас харандаагаа барьсан ч цэг ч тавилгүй 6 хоног өнгөрлөө. Сурагчид ихэнхи нь зурагаа дуусгажээ.

Хөлийн чимээ сонсогдож хэн нэгэн мөрөнд хүрэх нь мэдрэгдэж би харвал.
-"Энд унтаж болохгүй шүү Жэинши"
-"Уучлаарай" гээд эргэн тойрноо харвал бид хоёул үлджээ. "Би ингээд явъя даа" гэж хэлээд хэрэгсэлүүдээ хураан зогсож байтал
-"Сэдэв ээ олоогүй хэрэг үү?"
-"Айн?"
-"Цаас чинь цэвэрхэн байна"
-"Мм тиймээ сэдэвээ тодорхойлж чадахгүй байна"
-"Тэгвэл би чамд сэдэв өгье"
-"Ямар?"
-"Мм тэгвэл сэдэв чинь 'Хайр' болог"
-"Хайр~" энэ үгийг сонсох мөчид анх түүнийг харсан мөчөөс эхлэн одоог хүртэл тархидаа дүрслэн хадгалж ирсэн дүрслэлүүд нүдэнд харагдлаа. Би бөхийн
-"Болж байна төсөөллөө цаасан дээр буулгахаа тэсэн ядаж байна" гэж хэлээд гэрлүүгээ яаравчлан гүйлээ. Тэр харин төсөөлсөн болов уу?...

Гэртээ ирээд цүхнээсээ зургийн хэрэгслүүдээ гарган ширээн дээр тавиад шууд л төсөөллөө зурж эхэллээ. Энэ удаад харандаа биш бийр болон тосон будаг ашигласан юм. Түүнийг анх харсан мөч нүд гялбам байсан. Хаврын тэр өдрийг, салхинд уурсан явахдаа түүнийг анх хараад салхийг хүртэл хайрлаж байсан тэр өдрийг би цэнхэр өнгөөр дүрсэлж, Жилийн дараа түүнийг гэрийхаа үүдэнд харахдаа догдолж байсан догдололоо би цайван яагаан өнгөөр дүрслэе. Орцныхоо үүдэнд сонссон синфони хүртэл залхаам тэр уянгалаг хоолойг гүн хөх өнгөөр зүйрлэвэл, түүний дугүйнд сундлуулан гэртээ харихдаа мэдэрсэн тэр дулааныг жаргах нарны улаан туяатай зүйрлэе.
Дугуйлангийн эхний өдөр харсан тэр зураглал болон өнөөдрийг харсан түний "Хайр" гэж хэлэх үедээ инээмсгэлсэн тэр инээмсэглэл~ би түүнийг цагаан өнгөөр зүйрлэвэл миний түүнийг гэх хайрын илэрхийлэл төгс уран бүтээл минь дуусаж байгаа юм. Тэр үүнийг анзаарах болов уу?...

(За зурганд sorry яг гоё дүрслэлээ олхоор зураг өөр байсангүй)

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.

(За зурганд sorry яг гоё дүрслэлээ олхоор зураг өөр байсангүй)

Зургаа дуусган цаг харвал 4:15 болж байлаа. Орон дээрээ нуран унасан ч унтаж үл чадна. Маргааш болхыг догдлон хүлээх энэ мөчийг би өнгөөр зүйрлэх болвол улаан өнгөөр зүйрлэе...

PSNote:// Дараагийн хэсэг нь Jun's P.O.V байх болно. Баярлалаа

When I Saw Him FirstWo Geschichten leben. Entdecke jetzt