Jaein's P.O.V

62 5 4
                                    


Түүнийг анх харах мөчид салхи салхилж байлаа...
Түүний цас шиг цагаан царай наранд гялалзаж, цайвар шаргал үс нь салхинд хийсэн байх нь яг л үлгэрийн мэт үзэсгэлэнтэй харагдах ажээ.
Сэм сэмхэн түүнийг ширтэх үед сэтгэлд минь шуурга шуурж байсныг дурьдах нь зөв байх.
Харин тэр намайг харсан болов уу? ...

Анхны харцаар дурлана гэдэгт итгэдэг үү? Миний хувьд хайр гэж юу болхыг мэдэхгүй жаахан охин сэтгэл гижигдэм тэр мэдрэмжийг ч анзааралгүй нэг жилийг ардаа үджээ. Гэтэл...

Түүнийг дахин харсандаа хэмжээлшгүй их аз жаргалтай байгаа өөрийгөө гайхаж байсан ч тэрхэн үед би эргэлт буцалтгүй түүнд анхны харцаар дуралсан байснаа ухаарсан юм. Харин тэр намайг анзаарсан болов уу? ...

Маргааш өглөө би дахин түүнтэй таарсан юм. Тэр манай гэрийн үүдэнд дулаан инээмсэглэл тодруулсаар өөдөөс минь харан, гартаа бялуу барин зогсож байсан юм. Тиймээ миний бодсон зөв байж. Тэр манай хөрш болчихож.

Яах учраа олохгүй түүний ярихыг согсож байхдаа ч би тэрнийг шинжин харна. Тэрний нүүр улам л гэрэлтэж яагаад ч юм анх харж байснаас илүү царайлаг болчихсон юм шиг санагдаж би нүдээрээ гүйлгэн түүнийг ажиглана. Ярих бүрт нь хөдлөх уруул, инээмсэглэхэд нь дугуйран алга болох нүд, хүнхэлзэн хөдлөх цээж яг л удаашруулсан бичлэг шиг харагдаж байсан ч энэ үнэндээ хоёрхон минут л үргэлжилсэн юм. Тэрнийг авч ирсэн бялуунуудыхаа нэгийг гарт бариулан цааш явхад ч би араас нь дагуулан харж байлаа. Харин тэр намайг мэдсэн болов уу?

Вэн- Жүнхүи- нэр нь хүртэл сэтгэл татам юм..

Тэр манай хөрш болж ирснээс хойш нэг сар өнгөрсөн ч би түүнийг дахиж хараагүй юм. Сүжин намайг өөрчлөгдөж байна, гэж хэлсэн ч үнэндээ тэр надад сонин байсангүй.

Шөнө хар дарснаас болж үүрээр сэрсэн ч буцаж унтаж чадсангүй. Цагийн зүү 7 цагийг заахад миний буцаж унтах найдвар тасарч агаар амьсгалхаар гарлаа. Өглөөгүүр ч гэсэн гадаа хөл хөдөлгөөн ихтэй байна. Орцны үүдэнд сандал дээр суугаад чихэвчээ зүүн хүмүүсийг ажиглана. Өглөөний цэвэр агаар уушгийг минь амрааж, өглөөний гүйлтээ хийж буй залуучууд, ажилруугаа яаран хурдан хурдан алхах хүмүүс, дасгал хийж буй хөгшчүүд, инээлдэн гүйлдэх хүүхдүүд, интоорын модны цэцэг хагдрахтай зэрэгцэн энэ бүгд чихэвчээр минь сонсогдох симфонитой хоршин яг л нэг алдартай сонгодог жүжигийг амьлуулаад гаргаад ирсэн юм шиг. Нүдийг минь баясгаж чихийг минь хужирлах энэ дүр зураг хэдхэн цагийн өмнөх байдлыг минь ор тас мартуулах мэт.

When I Saw Him FirstWhere stories live. Discover now