Золиос /11-р хэсэг/

658 93 24
                                    

Надад хагас сарын хугацаа үлджээ. Цаг хугацаа гэдэг үнэхээр л биднийг хүлээхгүй юм аа. Анх тэдэнтэй уулзаад юугаа ч мэдэхгүй нэгэн байсан бол одоо би өөрийн гэсэн зорилготой болсон. Тийм ээ зорилготой болсон. Амьд үлдэх. Хувиа хичээсэн бэртэгчин нэгэн шиг сонсогдох байх л даа. Гэхдээ яг одоогийн энэ нөхцөл байдалд тохирох хамгийн зөв зорилго.

Ийнхүү бодолхийлсээр нэг мэдэхнээ маргаашийн нартай золголоо. Заншил ёсоороо би л хамгийн сүүлд сэрсэн байх шив.

Нүүр гараа угаачихаад байтал өглөөний цайгаа уугаарай гэсэн учраас хоолруугаа явлаа. Хоолны ширээнд бид арайхийн багтан сууцгаав. Арга ч үгүй биз ийм олон хүмүүс тийм жижигхэн ширээнд багтана гэдэг авьяс шүү!

Шиүмин хоолноосоо халбагдах зуураа: Өнгөрсөн шөнө хэр байв? Тухгүй байсан уу?

Бэкхён амандах хоолоо зажилсаар: Харин тий---

Өгүүлбэрээ гүйцээж амжаагүй байхад нь Лэе хажуунаас нь тохойдож орхив.

Лэе нүүрэндээ гэрэлтсэн сайхн инээмсэглэл тодруулаад: Үгүй дээ зүгээр тухтай байсан. Харин таньд л төвөг удчихлаа.

Шиүмин: Зүгээрдээ. Санаа зовох хэрэггүй.

Бид хоолоо идэж дуусаад зочины өрөөнд цугаллаа. Энд бид цаашид яах тухайгаа ярилцахаар болно. Учир нь тэр Райсер Золиос гэх мэт зүйлсийг зохицуулах шаардлагатай.

Шиүмин: Та нар одоо яая гэж бодож байна? Та нарт золиос хэрэгтэй тэгж байж л Сохён амьд гарна.

Мина утсаа оролдсоор: Гэхдээ хүссэн хүн нь золиос болно гэж байхгүй шд.

Бэк: Тэр үнэн шүү! Золиослогдохыг хэн ч яаж ч байсан хүсэхгүй.

Шиүмин: Аан нээрээ би та нарт хэлээгүй билүү? Золиос болоход ч гэсэн шалгуур байдаг юм. Хүссэн хүн нь шууд Райсерийн төлөө чадрана гэсэн үг биш.

Би: Шалгуур аа? Ямар?

Шиүмин: Тийм ээ. Маш чухал 2 шалгууртай.

1. Тухайн золиос болох хүн Райсерын хувьд маш эрхэм нэгэн байх ёстой.

2. Тухайн хүн золиос болж байгаадаа сэтгэл хангалуун харамсах зүйлгүй байх хэрэгтэй.

Тао: Тэгээд яаж золиос болох юм? Зүгээр байж байгаад золиослогдоно гэж лав байхгүй.

Шиүмин: Маш зөв асуулт. Тэгэхээр та нар хуучин хар цайзыг мэднэ биз дээ?

Каи сонин сонин харсаар: Харанхуйн ойд байдаг хар цайз уу?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 18, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Түр Зогссон【Галт Шувуун Зүүлт】Where stories live. Discover now