Шөнийн сар /10-р хэсэг/

523 44 14
                                    

Бид баруун өмнө зүгрүү явна. Миний мэдэрч чадсан зүйл л ганц энэ. Би үнэндээ яг одоо юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Бусад маань надад найдаж, итгэж байгаа нь намайг дарамтанд оруулж байна. Хэрэв тэд миний энэ байдлыг мэдвэл яах бол? Намайг ойлгох болов уу?

Бид явсаар явсаар.........Энэ байдлаараа зогсохгүй нь ээ! Яг хаачих ёстой юм бол оо? Би үнэхээр мэдэхгүй нь. Бусад маань яаж байгаа бол?

Би өөрийгөө зүхсээр бусад руугаа харвал манай хэд санаа зовох зүйлгүй бүгд инээлдэж явна. Өөрсдийн ярьсан зүйлсдээ инээнэ.

Кёнсүү намайг анзаарсан уу? Яасан юм болдоо миний хажууд ирлээ.

Кёнсүү: Ямар нэг юм болоо юу?

Би ч худлаа инээсээр: Үгүй дээ! Зүгээр.

Кёнсүү: Үнэн үү?

Би: Мэдээж. Та нар юундаа ингэж их инээдэг байна аа?

Кёнсүү: Хха мэдэхгүй ээ. Өөрсдийнхөө ярьсан юманд л инээгээд байна шд.

Би: Тийм л бололтой.

Кёнсүү: Бид нөгөө газартаа ойртож байгаа болов уу?

Би толгой гудайн: Мэдэхгүй байна аа!

Кёнсүү: Яагаад унжийчихав аа?

Би: Аан юу ч биш дээ! Санаа зоволтгүй!

Кёнсүү: Худлаа яриад бай! Би мэдэж байна шүү! Чи ямар нэг зүйлд санаа зовниод байна.

Би ч үнэнээ хүлээн: Тийм ээ. Яг үнэндээ би та нарт тусалж чадахгүй гай л болоод байх шиг байна.

Кёнсүү: Гэнэт яагаад ийм зүйл яриад---

Би: Би цаашдаа яах тухайгаа бас цаашлаад юу болохыг ч мэдэхгүй байна. Яг юуны төлөө ингэж явж байгааг ч ойлгохгүй нь.

Кёнсүү: Юу ярина вэ? *өөрлүүгээ харуулах* Бид бүгд чиний төлөө ингэж явж байна. Энэ бүгдийн учрыг олж байж л чи жаргалтай амьдрах болно.

Кёнсүү бид хоёрыг гэнэт зогссон учир бусад маань ч цааш явахаа түр азналаа.

Каи бид хоёрын байдлыг хараад: Юу болоо вэ? Бүх зүйл зүгээр үү хоёр оо?

Кёнсүү: Чи бидэнд хэрэгтэй!! Ийм хэрэггүй зүйлсээр битгий өөрийнхөө бодлыг дүүргэ!!!

Би доош харан: Үгүй ээ үнэнийг нуух хэрэггүй. Би та нарт гай л болж байна. Ямар ч тус хүргэж чадахгүй.

Тао хурдтай алхасаар миний хажууд ирэн: Юу болсон юм? Юу болсон болоод ийм зүйл бодоод байгаа юм бэ?

Түр Зогссон【Галт Шувуун Зүүлт】Where stories live. Discover now