Худалч

213 14 1
                                    

Арим замын турш ээжээсээ Жунины талаар асуун  хоргоох ажээ. Өнөө оройн зоог ихэд чухал бөгөөд Аримын гэр бүл Солонгосын авто машины зах зээлд нэгэнт байр сууриа олоод буй "К" корпрацийг эзэмшдэг алдарт Ким гэр бүлтэй оройн зоог барих гэж буй аж. Гэрээс гарахдаа Хан хатагтай бяцхан Аримд өөрийнх нь ирээдүйн сүйт залуутай уулзуулахаар явж байна гэж хэлсэн юм. Энэ нь дөнгөж арван хоёрхон настай охины сонирхлыг ихэд төрүүлжээ. Тэр одоо ч үлгэрт итгэдэг бяцхан охин. Цагаан морьтой ханхүүтэй гэрлэж, өөрсдийн шилтгээндээ урт удаан амар тайван амьдрана гэж мөрөөддөг юм. 
"Тэр тас хар үс, тэгш цагаан шүдтэй болов уу? Үргэлж сайхан инээмсэглэдэг, бусадтай эелдэг харьцдаг нэгэн байх даа. Над руу харахдаа харцанд нь оч гялбаад л, үргэлж намайг халамжилж, Жиминээс өмөөрнө" Арим ийнхүү төсөөдөлдөө автахдаа хүүхдийн гэнэн инээмсэглэл гарган явна. Гэвч төсөөлөл нь орвонгоороо эргэсэн юм. Мэдээж Жунинд тэгш цагаан шүд, тас хар үс, хайр татам гүн нүд, бурхнаас заяагдсан царайлаг төрх байсан хэдий ч Аримын төсөөлсөн шиг эелдэг нэгэн биш байв. Жунин 14хөн настай хүүд баймааргүй ёс зүйгүй нэгэн ажээ.
Ким гэр бүлийн зуны байшинд болсон оройн зоогийн турш томчууд ажил хэрэг ярьж, харин Арим урдаа суух хөвгүүнийг нүд салгалгүй ширтэж байв. Тэр хүү Аримын нүдэнд анимээс гарч ирсэн төгс төгөлдөр нэгэн мэт л харагдана. Урт удаан үргэлжилсэн оройн хоолны дараа Жунин ээждээ Аримыг дагуулж өрөөгөө харуулах талаар асуув. Эелдэг хоолойгоор ээжээсээ боловсноор асуух 14н настай хүүг томчууд их л хэвлүүхнээр харж, ээж нь уриалгахан зөвшөөрснөөр Жунин Аримыг хөтлөн шатаар өгслөө. Тэр яг л ханхүү мэт боловсон бас эелдэг, сэтгэл татам нэгэн мэт аашилж байв. Аримын зүрх хэвийн хэмжээнэс хэд дахин хурдан цохилж, ирээдүйд ямар их уй гашууд унахаа мэдэлгүйгээр 12 насандаа анхны хайраа энэ хүүд эргэлт буцалтгүй өгсөн.
Өрөөнд орж ирсэн даруйд Жунин охиноос гараа угз татан аваад гүн амьсгаагаа гаргаж орон дээрээ доош харан хэвтэв. Тэгээд удалгүй босч суун хэн нэгэнтэй утсаар ярьж эхлэх бөгөөд залхуутайгаар үсээ хойш илэн Аримыг үл тоож байв.
"Тийм ээ. Эцэг эх маань ээлжит алиа салбадайн жүжигээ тавьж байна. Энэ удаад Хан сайдын гэр бүл гол дүрд тоглож байгаа. Бүүр залхаж гүйцээд тэр хараал идсэн ширээнээс босохын тулд охиныг нь чирж гаргаж ирлээ шд. Ахх, би наана чинь байсан ч болоосой. Ингэхэд  Хёна ирсэн үү?   Юу?!? Тэр Сэүнтэй хамт очсоон? Ямар хараал идмэр нь болоод байгаа юм. Би яг одоо гарч чадахгүй нь. Чи наад хоёроо сайн ажиглаж бай" 
Ингэж хэлээд тэр утсаа тасалсан даруйдаа одоо ч хаалганы дэргэд будилсан царайтай зогсох над руу хөмсөг зангидан харлаа. Тэгээд шүүгээгээ ухаж хар савхи гарган өмсөх бөгөөд тэр хар өнгөд ихэд дуртай бололтой бусад хувцсаа ч хараар жигдрүүлэв. Харин би зүгээр л юу хийхээ мэдэлгүй харж зогссоор. Эцэст нь тэр надад юу ч хэлэлгүй бугуйнаас минь атган доош дагуулан буулаа. Хөтлүүлэн алхаж байхдаа би зөвхөн өөрсдийн гар луу харах бөгөөд юу болоод байгааг тунгаах сөхөө байсангүй. Биднийг доош буухад томчууд зочны өрөөнд цай уун суух ба одоо ч тэдний улс төрийн талаарх уйтгарт яриа нь дуусаагүй байгаа бололтой. Жунин намайг хөтөлсөн чигтээ тэдэнд ойртож очин Намайг дагуулж гарах тухай асуухад Ким хадагтай хаачих гэж байгаа тухай надаас асуув. Үнэнийг хэлэхэд би ч бас мэдэхийг хүсч байна. Харин Жунин ээждээ нэг найзынх нь төрсөн өдрийн үдэшлэг болж буй талаар, мөн ээждээ өдөр энэ тухай хэлснээ сануулаад намайг найзуудтай нь танилцхийг хүсч байгаа талаараа хэлсэн хэмээн худал хэлж орхив. Харин би мөн л будилсан харцаар Жуниныг нэг Ким хадагтайг нэг, Ээж рүүгээ нэг харан том нүдлэн зогсоно. "Би охиныг тань дагуулж гарч болох уу хадагтай? Бид тийм ч  их удахгүй гэдгээ амлаж байна. Бас би Аримаас огтхон ч холдохгүй хамт байх болно. Манай найзууд их эелдэг сайн хүүхдүүд байгаа юм" Жунин ийн хэлээд ээж рүү минь 14 настай хүүгийн гэнэн инээмсэглэл гаргав. Харин ээж минь бидний хөтлөлцсөн гар луу нэг харж инээмсэглээд Жунинд зөвшөөрөл өгч намайг түүнд даатган,  оройтохгүй байх талаар сануулаад гаргалаа.
Бид кино театр орж шинээр гарсан Disneyийн киноны тасалбар худалдан авахад би бараг л хөөрч догдолсондоо нисэх нь холгүй байв. Харин Жунин миний гарт тасалбар атгуулаад "би чамайг кино дуусахад ирж авна. Харин чи томоотой байх хэрэгтэй шүү. Ээж чинь эсвэл манай ээжийн аль нэг нь залгаж байдлыг асуувал  хамтдаа кино үзэж байгаа, намайг ариун цэврийн өрөө орсон гэдэг ч юмуу нэг юм бодож олоод хэлчихээрэй. Яадаг ч байсан орхиж явсан гэж хэлж болохгүй шүү" гэв.
Би нөхцөл байдлыг одоо хүртэл ойлгохгүй хэвээр "Убба та надтай хамт кино үзэхгүй хэрэг үү?"  будилсан царайтай түүнээс ийн асуухад түүний хөмсөг улам л атиралдаж ширүүн өнгөөр "Убба?!? хэн чамд намайг ингэж дуудахыг зөвшөөрсөн юм. Бас би чамтай кино үзээд явж байх тийм завтай юм шиг харагдаад байна уу? Киног чинь дуусахаар ирж авна. Тиймээс дуугүй л үлд"  гэж хэлэхэд нь би "Ээж таныг надаас ах болохоор ах гэж дуудаарай гэсэн. Бас  биднийг гарахад ээж таныг надаас салж болохгүй талаар сануулсан шдээ"  хэмээн нулимстай нүдээр түүнийг ширтлээ. Харин тэр залхсан шинтжэй гүнзгий амьсгал гаргаад "Убба гэж дуудахыг хүсч байгаа бол яахав хүссэнээрээ бол. Харин хаяж явах тухайд  надад маш чухал амжуулах ажил байна. Киног чинь дуусахаар үнэхээр ирж авах болохоор хэнд ч хэлэлгүйгээр, бас кино театраас гаралгүйгээр байж бай. Тэгэх юм бол ирэхдээ гоё юм авчирч өгнө шүү"  сүүлийн өгүүлбэрт нь миний сэтгэл сэргэн хэнд ч хэлэхгүй, томоотой байхаа амлан үлдлээ. Тэр өдөр хоёр цаг үргэлжилсэн киноноосоо гарч ирээд би түүнийг 2 цаг хүлээж суусан юм. Харин энэ хугацаанд ээж минь над руу ганц ч залгасангүй. Би ч үүнд нь баярлаж байлаа. Харин тэр хоёр цагаар хоцорч ирэхдээ шалбарсан уруултай ирсэн бөгөөд бидний эцэг эхүүдэд намайг дээрэлхсэн хөвгүүнтэй зодоон хийсэн гэж худал хэлсэн юм. Мөн тэр надад гоё юм авчирч өгнө гэж худал хэлсэн байсан. Тэр миний амьдралдаа учирч байсан хамгийн худалч нэгэн. Түүнээс өрөө нэхэхийг хүссэн ч шалбарсан уруулыг нь хараад хэлж зүрхлээгүй. Намайг яршигтай хэт жоохноороо гэж бодох вий гэсэндээ. Түүний дэргэд байхдаа би өөрийнхөөрөө биш болдог. Үргэлж л тийм байсан.

Түүнийг хайрласан цаг мөчүүдWhere stories live. Discover now