Түүний үхэл

438 16 2
                                    

Өнөөдрийн онцлох мэдээ: "БНСУын Боловсролын яамны сайд Хан Тэжүгийн гэр бүл автын осолд орж сайд болон түүний гэргий харамсалтайгаар амиа алджээ. Сайдын том охин болох Хан Аримын биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд одоогоор ухаан ороогүй байна. Энэхүү золгүй явдал нь Солонгос улсын ард иргэдийг цочролд оруулаад байгаа төдийгүй улс төрийн явуулга гэж үзэж буй хүмүүс цөөнгүй байгаа юм"

Дагалдан эмч сандрангуйгаар "Хүчилтөрөгчийн хувь буурч байна! зүрхний хэм сул, даралт багасаж байна!" Ерөнхий эмч өвчтөний зүрхэнд иллэг хийх зуураа "Хүчилтөрөгч нэмж залга, хүчдэл холбо!" Өрөөнд болж буй үйл явдлыг тасалдуулах мэт зүрхний аппаратны дийд хэмээх чимээ гарч хүн бүрийн анхаарал дэлгэцэн дээр төвлөрөв. Эмч нар сандралдаж эхэллээ. 5 орчим минутын турш хүчдэлээр цохиулж, иллэг хийсэн хэдий ч амжилт ололгүй байсаар охины үхэлтэй хүн бүр эвлэрэв. Цогцосыг хагалгааны өрөөнөөс морг руу шилжүүлэх замын турш 20 орчим насны залуу даган явах бөгөөд болж буй үйл явдалтай эвлэрч чадалгүй даавуугаар бүтээсэн зүйл рүү таг гөлрөх ажээ.

Түүнийг хайрласан цаг мөчүүдWo Geschichten leben. Entdecke jetzt