Горьдлого

77 3 0
                                    

Энэ яг
Намар моддын навчис шарлан уначхаад хавар ногоон нахиа ургадаг шиг
Энэ яг
Зун ширүүн бороо асгарч өвөл зөөлөн цас хаялан буух шиг
Энэ яг
Амьдралд үргэлж гуниг зовлонгоор дүүрэн байдаггүй гэдгийн нотолгоо шиг
Энэ яг
Бүх зүйлс шинээр эхлэхдээ урьд урьдынхаасаа илүү дээр мэт санагдах шиг

2013.08.02

Нойргүй шөнийн нэргүй мөртүүдWhere stories live. Discover now