Сэүн факт + Бидний анхны валентин imagine

691 38 0
                                    


Бүгдэд нь валентины баярын мэнд хүргэе. Өнөөдөр Сэүний тухай оруулна аа. Танилцуулга энэ тэрийг нь захын сайтнаас олчих болхоор ялгаслаа. Харин сонин байж магадгүй гээд нэрний утга учрийг нь оруулья
Овог: У (吳) -> Гэр бүлийн овог, ямар нэг онцгой утгагүй
Нэр: Sehun (世勳) | Se (世) -> Дэлхий, нийгэм | Hun (勳) -> Сайшаалтай хэрэг явдал, ач гавъяа
Утга: "Сайшаалтайгаар дэлхийд үйлчлэх"

/ Энэ зөвхөн фэнүүдийн бичсэн фактууд шүү. 100 хувь үнэн гэсэн үг биш. Би аль болох энд тэнд харагдаж байгаагүй фактуудыг сонгож авах гэж хичээлээ/
- Анхандаа их чимээгүй хүүхэд байсан. Яваандаа нээлттэй болсон.
- Сэүн христын шашинтай. Орой болгон залбирдаг. Нэг удаа ярилцлаган дээрээ орой бүр ах нарынхаа төлөө залбирдаг гэж байсан
- Анх 12 настайдаа СМ-н менежер эгчийн хараанд өртөж байсан бөгөөд 2 жилийн дараа шалгаруулалтанд орсон. Анх нээх дуртай биш дадлагажигч болсон. Гэхдээ эхний өдрөө шууд таалагдсан
- Хэрвээ ямар нэг эмэгтэй таалагдвал түрүүлж алхам хийнэ гэж боддоггүй. Гэхдээ тэр хүн нь үнэхээр их таалагдах юм бол магадгүй л юм.Ер нь анх хүнтэй танилцахдаа түрүүлж яриа өддөг төрлийн хүн биш. Тийм болхоор түүнтэй түрүүлж яриа өдөөрэй
- 30 нас хүртэлээ хүнтэй суухгүй гэж бодож байгаа. Гэхдээ суулаа гэхэд тэр хүн нь гэрийн ажилд сайн, эцэг эхэд нь ачлалтай байх ёстой
- Aegyo хийх дургүй. Хэрвээ хамтлагынхан нь тэрнийг хий гээд байхын бол " хүсэхгүй байна аа " гээд цохиод авдаг
- Эксог лондонд ажилаар явж байхад тэр Луханд бугатай хүзүүний зүүлт авч өгсөн
- Ямар нэг асуудал тулгарвал хүнд хэлээд байх төрлийн хүн биш. Өөрөө дотроо хадгалаад аль болох өөрөө шийдэх гэж хичээдэг. / Зулзагаа тэгээл хөмсөг нь байнга атирч явдын байна ш /
- Маш аз жаргалтай үедээ өөрийгөө хянаж чаддаггүй / Тэгээл Хонк конгийн тоглолтон дээр солиороод гүйгээд байсын байна ш/
- Дадлагажигч болоод хамгийн анх ярьж байсан хүмүүсийн нэг нь Super junior Donghae. Бас их сэтгэл санаагаар дэмждэг байсан. Тэд одоо ч дотно
- Өөрийгөө хангалттай өндөр гэж боддог болхоор дахиж өсөхийг хүсдэггүй.
- Бэкхёнтай хамт шүршүүрт ордог. Тэд шүршүүрт орсоныхоо дараа толинд царайны хувирлаа янз бүр болгодог
- Тэр хамтлагын макнае тийм болхоор бүх гишүүд түүнд анхаарал тавьна. Тэр дундаа Сухотой нэг өрөөнд байдаг болхоор картыг нь гамгүй хэрэглэнэ. Бүр давраад ах нартайгаа хүндэтгэлийн бус үгээр ярина
- Нэг удаа Сэүний ам нь цангаад Луханд сүү уумаар байна гэж хэлж л дээ. Яг тэр үед бусад нь бүгд тэрэн лүү сонин харж. Сэүн бантсандаа " Сүүтэй цай уумаар вэээнаа " гэж
- М-нхэн хятадад байх үед Луханы төрсөн өдөр болж. Харин К-нхан video call хийж мэнд хүргэж л дээ. Бүгд мэнд хүргэж дууссаны дараа Сэүн утсыг нь аваад " Лухан ахаа төрсөн өдрийн мэнд. Сэүн нь таныг санаж байна шүү " гэж. Үүнийг харсан Лухан уйлахад " Ахаа та уйлаад байгаамуу? Битгий уйл даа. Сэүн нь одоо том болсон" гэж
- Дадлагажигч байхдаа зөвхөн Лухантай дотно байгаагүй. Бусадтайгаа ч бас дотно байсан. Гэхдээ лухан тэр 2-н холбосон зүйл бол bubble tea юм. Анх Кай-с хамт явж bubble tea уухуу гэж асуусан гэсэн яриа байдаг. Гэхдээ тэр үед Кай маш их бүжгийн бэлтгэлтэй болхоор явж чадаагүй. Тиймээс Чанёолоос асууж. Даанс Чанёол аль хэдийн Кристэй цагыг ин өнгөрүүлдэг болсон байж. Тиймээс Луханаас асууж. Шиүмин Луханыг хүнд үгүй гэж хэлж чададгүй хүн гэж байсан. Тиймээс лухан bubble tea-д нээх дуртай биш ч гэсэн Сэүнтэй хамт явж уудаг болж. Нэг удаа Лухан өдөр бүр К-д дормын гадаа тэр 2 уулзаж хамтдаа bubble tea уудаг байсан гэж байсан. Тиймээс тэдний нөхөрлөлийг bubble tea friendship гэнэ байх.
- Заримдаа усанд орж байхдаа резинэн нугасаар тоглодог
- Pinku pinku нэртэй ягаан тоглоомтой. Энэ тоглоомоо тэврэхгүй бол унтаж чададгүй
- Хэрвээ Сэүнийг унтаж чадахгүй байвал Чэн түүнийг залхаж үхтэл нь fanfiction уншиж өгдөг. Бас уйдсан үедээ Чанёолийн тухай тэнэг тэнэг юмнууд бодож баясдаг
- Сэүн Чэн 2 Heart strings гэдэг кино үзээд хамтдаа үхтлээ уйлж байсан. Бас Сэүн High kick үзээд уйлж байсан
- Хэрвээ шөнө өлсөөд байхын бол Сухогоор хоол авуулж иддэг. Бас баярласан үедээ Сухог хамгийн түрүүнд тэвэрдэг
- Фэнүүд нь түүнийг ямар зан араншинтай гэдгийг тодорхойлж чададгүй болхоор 4D гэдэг. Нэг fansign дээр тэр эгдүүтэй хөөрхөн зан гаргадаг бол өөр нэг fansign дээр cold зан гаргана. Эсвэл эгч фэнүүд рүүгээ нүдээрээ инээгээл эсвэл фэнүүддээ зүрх зурж өгөхгүй гонжроол...
- Нэг фэн нь түүнээс " Сэүнаа чи надтай болзохуу? Гэхэд Сэүн чухал харсанаа " Чамайг бусдаас маань ч бас тэгэж асууж байхыг би сонссон шүү " гэж
- Дунд сургуульд байхад нь Сэүний найз түүнийг дадлагажигч гэж ерөөсөө итгэж өгдөггүй байж. Нэг удаа чаддын бол Shinee-н гарын үсгийг аваад ир гэсэн чинь манай хүн нээрээ гарын үсэгтэй CD-г нь авчраад өгж
- Чанёол бас нэг дадлагажигч байсан эмэгтэй найзаа Сэүнтэй танилцуулж. Тэр үед Чанёол Сэүн 2 ноцолдож байсан бөгөөд Чанёол тэрийн нуруун дээрээ давуулаад шидчихэж. Тэр дадлагажигчийг Чанёолтой тааралдах бүрт Чанёол Сэүнтэй хамт явж байдаг байсан гэнэ. Бас Чанёол тэр 2-г дотно болгох гэж хичээдэг байсан гэнэ. (Тэр охин өөрөө cyworld дээрээ ингэж бичсэн байсан бөгөөд дараа нь хаяг нь устсан гэнэ)
- Бас нэг охин Сэүн өөрт нь хандтай байсан тухай өөрийн cyworld-дээрээ бичиж байсан байна. Харин охины найз залуу нилээд хартай байсан гэнэ. Тэгээд Сэүн найз охинд нь хандраад байгааг мэдээд nate on-ы чатаар Сэүнийг ална шулга гэж сүрдүүлж. Сэүн айгаад чатандаа Чанёолыг чирээд оруулаад ирж. Тэр охины найз залууг бас Чан.. гэдэг байж. Чанёол " Битгий ингэж муухай аашла. Бид чинь 2лаа Чан-ууд юм байна ш дээ " гэж. Тэгэс ингэс гэж байгаад нөгөө залуу нь гайгүй болсон гэнэ

Эксо хамтлагтай холбоотой бусадWhere stories live. Discover now