XXII

5.7K 526 58
                                    


⚜Мангасуудын ахлах  сургууль⚜

Бамбарын дохиогоор 9 оролцогч зэрэг ойруу орлоо. Бүгд тал тал тийш өөрсдийнхөө онцгой хүчийг ашиглан алга боллоо. Харин би Чанёолын үгнээс болоод цочирдон яахаа мэдэхгүй дэмий л зогсож байтал өрнийн багийн эмэгтэйчүүд бололтой орилох чимээ гарлаа. Чимээ гарсан зүгрүү байдаг хурдаараа гүйсээр очтол Ринег  хар хувцастай гурван хүн барьчихсан намайг харангуутаа толгойд нь уут углаад аваад шилжчихлээ.

Би: ЭНЭ ЮУН ХҮМҮҮС ЮМ БЭЭ????

Таогын хэлсэн аюул дэргэд ирсэн бололтой. Гэхдээ би одоо эндээс зугатах арга байхгүй. Бас хэн нэг нь ялагчын цомыг олох хүртэл ойгоос гарах хориотой. Тиймээс би бусдыгаа хурдан олж ямар нэг зүйл болохгүй байгааг анхааруулж цомыг хурдан олох хэрэгтэйг хэлэх нь зөв.

Байдаг чадлаараа хурдлан гүйсээр. Хэрвээ би хэт их шилжих юм бол ядраад яг хэрэгтэй үед шилжиж чадахгүй байх гэж бодоод гүйсээр нөгөө хэдийгээ хайлаа. Гэтэл азаар Чанёолтой таарлаа

Би: Ёол бидэнд аюул тулгараад байна

Тэр юм хэлсэнгүй хажуугаар зөрөх гэхээр нь: гуйя надад итгэлдээ

Ёол: хммм цомын төлөө ингэж байгаа ч юм уу чамд яаж итгэх юм миний сэтгэлийг газарт хаячихаа биздээ тэгээд ч мангастай ярьж цагаа үрэхээр явж цомоо ол!!!

Би: заза ямар ч байсан болгоомжтой байгаарай би чамайг гэмтээсэй гэж хүсэхгүй байна

Ёол: чамаар заалгахгүй хурдан энэ хараал идсэн тэмцээнийг нь дуусгаад ор сураггүй алга болох минь

Би түүний үнэхээр их гомдоож бас шархруулсанаа бүүр ч ихээр мэдэрлээ. Гэхдээ тэр нэгэнт үгэнд минь итгэхгүй байгаа учраас түүнийг хамгаалаад энэ бүхнийг дуусгаад бүх учраа тайлбарласан дээр бололтой. Би ойн энэ тэрүүгээр яваад бараг харанхуй болох гэж байхад Таотой таарлаа. Тао ихэд сандарсаар: аюул миний хэлээд байсан аюул

Би: би яг чамд хэлэх гэж байлаа

Тао: би их айж байна тэр хүмүүс их хүчтэй яах вээ байз

Би: чи надтай цуг яв би хамгаалж чадна

Тао: үгүй 2уулаа салж яваад хүмүүстээ хэлвэл арай олон хүн аврах байх би тэд нарт баригдвал энэ цаг зогсох болно

Гээд байнга хүзүүндээ зүүж явдаг цагаа өгөөд: харин чи замдаа таарсан оролцогчдыг ойгоос гаргаарай

⚜MONSTER HIGH⚜Where stories live. Discover now