түүний алаг нүднээс нулимс урсаж урт сомуусных нь үзүүрт торж байгаад шархан дээр минь дуслаа...

Хоромын дотор эдгэж саяхан л зүрхэн тушаа аймшигтай өвдөж байсан өвдөлт ч алга боллоо.

Би: Баярлалаа чи намайг аварлаа

Ёол:үгүй ээ чи намайг аварсан шүү дээ

Би:тийм ч билүү

Ёол: өөрөө уйлахын завдалгүй чи босож ирээд салтааруу өшиглөх вий гэж ямар их айваа???

Би: заза нөгөө хэдрүүгээ нисэцгээе

Ёол:анзаарсан бол би аль хэдийнээ эргээд чоно болчихсон нисэж чадахгүй

Би:ашш сая уурлачихсан байсан юм уу

Ёол:аль түүнээс хойш л ууртай байсан харин чамайг зүгээр болонгуут гарчихлаа

Би:ммм шилжээд харьж болох ч би нисмээр байна

Ёол:нар жаргатал хүлээж дээ

Би:юу байсан юм удахгүй шдээ 2уулаа энд суугаад нар жаргахыг харцгаая

Гээд өндөр хясааны ирмэг дээр суугаад доош хөлөө унжуулан өндрөөс эндхийн байгалийг ажиглалаа.

Бидний байсан ой их том бас манай сургуулиас үнэхээр хол болохыг дээрээс нь харж мэдлээ.

Ширэнгэн ойн хойд талын уулын цаана жирийн хүмүүсийн амьдардаг хот, ойгоос урагш нилээн яваад манай сургууль, сургуулийг тойроод том том гол нуурууд харин бидний байгаа хясаанаас зүүн тийш явбал далай байлаа.

Мэдээж энэ бүхэн хоорондоо маш хол зайтай замд нь тал хээр ой уул хад намаг гээд л есөн бусын юмнууд байгаа. Маш өндрөөс харж байгаа болохоор л бүгд илхэн харагдаж байлаа.

Ёол: нар жаргаж байна

Би:хөөх гоё юмаа

Улаан шаргал туяа татуулан жаргах нарыг ширтсээр. Нар уулын цаагуур орж бүрэнхий болох үед Ёол хүн болж хувирлаа.

Би:хаха

Ёол:яасан

Би: лааг сүрлэг чоно нэг дэлдийсэн банди болчихоор нь л

Ёол: намайг хувирч байхыг анх харж байгаа биш дээ

Би: анх харахад яг л ид шид шиг санагдаж байсан 2 3 дахаа ч бас харин энэ удаа үнэхээр инээдтэй байлаа.

Ёол миний хажууд суугаад: би дэлдэн ч царайлаг шүү

Би: бас эгдүүтэй

⚜MONSTER HIGH⚜Where stories live. Discover now