Таогын 2015 оны 11 сард өгсөн ярилцлага

1K 56 0
                                    

МС: Тао анх найздаа хань болж SM global audition-ны шалгаруулалтанд ороод тэнцэж байсан. Дараа нь солонгост ирж дэбүт хийхээр бэлтгэгдсэн. Тэр үед ямар байсан бэ?

Тао: Би анх удаа л онгоцонд сууж үзсэн. Мэдээж маш их сандарч байсан. Яагаад вэ гэвэл би цаашид юу болох тухай ямар ч төсөөлөл байхгүй шинэ газар ирж байсан шүү дээ. Ямар хүмүүс байгааг ч мэдэхгүй шинэ амьдралын хэв маяг, шинэ орчин. Би бага байсан болохоор юу болоод байгааг ч сайн ойлгохгүй байсан. Хэлийг нь мэдэхгүй болохоор хоол ч авж идэж чадахгүй. Бүжиглэж сурах ч юмуу бусадтай харилцахад ойлголцож чадахгүй байна гэдэг үнэхээр зовлонтой. Өөрийнхөө юу мэдэрч байгааг бусдад илэрхийлж чадахгүй дотроо хадгалаал байна гэдэг үнэхээр тавгүй.

МС: Тиймэрхүү байдалтай хэр удсан бэ?

Тао: 3-4 сар орчим болсон байх. Үнэнийг хэлэхэд би солонгос хэл сурахаар маш их чармайж байсан. Тэр үед бидэнд утас хэрэглүүлдэггүй байсан болохоор ном үзэг бариад өдөр бүр суудаг байсан.

МС:17-хон настай Тао-н хувьд хүмүүстэй ойлголцож чадахгүй, шинэ газар дасахад маш хэцүү байсан байх

Тао: Би өдөр бүр дуулах, бүжиглэх бэлтгэл хийдэг байсан. Дуулаал, бүжиглээл, хэлний дасгалуудаа хийгээд дахиал бүжиглээл нэг тиймэрхүү л байсан

МС:Өдөрт хэдэн цаг унтдаг байсан бэ?

Тао: Өөрөөс чинь л шалтгаална. Гол төлөв 5-6 цаг унтана. Хэрвээ амрахыг хүсвэл тэрнээс жаахан илүү унтана.

МС:Үргэлж дуулах бүжиглэх бэлтгэл хийгээд өөртөө зарцуулах цаг байгаагүй хэрэг үү?

Тао: Тэр үед дуулах, бүжиглэх миний амьдралыг гол утга учир байсан болохоор өөр зүйлд цаг зарцуулахыг хүсдэггүй байсан.

МС:Солонгосын хөгжмийн зах зээл дээр трэйний байх хүнд хүчир гэдгийг хүн бүр мэднэ. Жил бүр л хэдэн сайн сайхан охид, хөвгүүд трэйний болох замыг сонгодог. Гадаад трэйний нарын хувьд энэ бүх хүнд хүчир бэлтгэл дээр нэмээд гэр бүлийнхэнээ удаан хугацаанд харахгүй байна гэдэг асар их стресс нэмдэг.

Тао: Солонгост ирэнгүүтээ л шууд дэбүт хийхийн төлөө бэлтгэгдэж ирсэн. Анхны өдрөөсөө л суурь юмнуудаа сурж эхэлсэн болохоор маш их стресдэж байсан. Яг юу гэж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. Өдөрт 5-6 цаг унтаж маш их ядардаг байсан ч өөрийгөө хүчээр босгодог байсан. Яагаад гэвэл би бэлтгэл хийх ёстой, илүү их юм сурах хэрэгтэй байсан.

МС:Бусад хятад трэйний нартай харьцуулвал Тао харьцангуй азтай. Трэйний болоод 1 жилийн дараа Эксо хамтлагт орж дэбүт хийхээр сонгогдсон. Гэхдээ Тао-н хувьд энэ байж боломгүй зүйл шиг санагдаж байлаа

Тао: Тэр үед би СМ-д би дэбүт хийхийг хүсэхгүй байна. Дахиад 1, 2 жил бэлтгэл хийх хэрэгтэй гэж бодож байна гэж хэлж байсан. Харин тэд нар татгалзсан

МС:Чи өөрийгөө бэлэн биш байна гэж үзэж байсан юмуу?

Тао: Айж байсан . Тайзан дээр гарахад бэлэн болоогүй байхдаа би дэбүт хийсэн. Энэ чинь хамтлаг шүү дээ. Хүн болгонд өөрийн гэсэн чадвар байсан. Гэтэл би дөнгөж л суралцаж эхэлж байсан. Би хамтлагаа орхино гэж болож байгаагүй. Гэтэл бүх зүйл бодсоноос өөрөөр эргэсэн.

Эксо хамтлагтай холбоотой бусадWhere stories live. Discover now