Хэсэг:15

12.7K 691 42
                                    

Бэкхёны талаас:

-Тэгэхээр чи бага багаар дээрдэж байна бэкхён! Өдрөөс өдөрт чи өөрчлөгдөж байна! хэмээн эмч намайг магтах ч би өөрийгөө дээрдэж байгаа гэж бодохгүй байна. Би түргэн уураа барьж сурч байгаа ч бүрэн идгэсэн гэж би итгэдэггүй. Итгэсэн ч надад тэгж бодох эрх байхгүй.

Тэр минь намайг орхисноос хойш аль хэдийн 2жил өнгөрч! Хамгийн сүүлд түүний царайг харахдаа би яг л галзуурсан мэт санагдаж байсан. Хүйтэн шаландээр ухаангүй хэвтэх түүнийг хараад би яг л галзуурах гэж байсан!  Хэрвээ миний тэр эцэс төгсгөлгүй новшийн зан түргэн уур түүнийг минь надаас салгахыг мэдсэн бол би бүх үнэнг түүнд эртхэн хэлэх байсан юм. Жина чи жоохон л тэвчсэн бол бид хамтдаа жаргалтай байх байсан!

Жинаг анх над дээр ирэх үед би түүнийг хараад яахаа ч мэдэхгүй догдолж бас сандарч байсан. Үнэндээ араатаншиг зан гаргавал тэр хэзээ ч намайг орхихгүй гэж би боддог байсан ч эцэст нь бүх зүйл дууссан.

Хэрвээ би хэмитэй гэрлээгүй бол! Хэрвээ бүх зүйл эхлээгүй бол бүх зүйл өөр байх байсан тиймүү!?

-Ахааа! ахаа та юу бодоод байгаа юмбэ!? хэмээн бёл инээмсэглэн намайг сэгсрэх бөгөөд би ч үл ялиг инээмсэглэн
-Ахынх нь хамгийн хайртай хүнийг! гэтэл тэр амаа ангайн
-Хэми эгч үү! Салчихсан биздээ!? хэмээн нүдээ бүлтэгнүүлэн харин би толгой сэгсрээд
-Хэми бишээ жаал минь! Жина! чиний одоо хөл дээрээ тогтож байгаа нь энэ хүний ач!
-Тэгвэл бид тэр хүнтэй уулзаж болохуу!?

Хэрвээ болдог бол би ч бас уулзмаар байна! Дахин ганц л удаа! Ганц л удаа түүнтэй уулзах боломж олдвол би түүнд бүх үнэнг хэлэх болно!

Чанёол бол бёлын аав! Тэр үнэндээ жинад дургүй байсан шалтгаан нь намайг хэмиг орхин төлөвлөгөөг нураан жина дээр очихвий гэхээс л айдаг байсан байх. Хэмитэй би хайртайдаа гэрлээгүй. Би зүгээр л найзынхаа хүүд эмчилгээ хийлгэхэд нь тусалсан юм. Бидэнд тийм ч их мөнгө байгаагүй учраас бид хуувилдан хэмитэй гэрлэн бёлын эдгэрэшгүй өвчинг эдгээж чадсан. Хэрвээ тэр минь ганц л өдөр тэссэн бол би бүх үнэнг түүнд хэлэх гэж байсан! Хэрвээ бүх зүйл буруугаар эргэхийг мэдсэн бол түүнтэй хамт цагыг удаан өнгөрөөх байсан юм.  Миний араатан зан түүнд ингэж нөлөөлнө гэж би огтхон ч бодоогүй. Түүнтэй болзсон тэр үе л бидний хамгийн сайхан дурсамж бололтой тиймүү!?  Энэ бүхэн хэтэрхий оройтсон ч би чамд хайртай байсан жина! Чамайг нэг ч хором мартаж чадаагүй. Намайг уучлаарай. Чамд хийсэн болгонд!

°Demon•Where stories live. Discover now