Хэсэг:8

11.3K 604 50
                                    

…Тэр орой юу болсон талаар би бодохоос ч айж байна. Тэр үнэхээр аймшигтай байсан. Миний ходоод түүний шингэнээр дүүрэн би өөрийгөө ч мэдрэхээ байсан. Тэр эцэст нь зүгээр л инээмсэглээд -" Би яллаа!" гэсээр яваад өгсөн. Магадгүй тэр Жундэ бид хоёроос болж уурласан байх. Эсвэл тэр зүгээр л хэтэрхий их уучихсан!

Хөлөө зөөж ядан угаалгын өрөөнд орж ирвэл нэг танихгүй охин надруу гунигтай гэгч нь ширтэн зогсож байлаа. Мэдээж тэр охин миний тусгал байж таарав. Би үнэхээр их өөрчлөгдчихөж! Жина чи мөн гэжүү!?

Нүүр гараа угаачихаад гэрт байх идчих зүйлсийг хүчээр идэн ойрд гараагүй тагтруугаа гаран агаарыг шуналтай нь аргагүй сорон зогслоо. Агаар л миний энэ сэтгэлийг засаж өгөх юм!

-"Хөөе үхэх чинь дутаа юу!?" гэх хүний хоолой намайг зүгээр л инээлгэж орхисон юм. Бид анх яг л ингэж харьцаж байсан! Би доош харвал жундэ инээмсэглэн зогсож байлаа.
-"Чи оройтлоо!" гэтэл тэр толгой дохин -"Чамд жимс авсан юм!" хэмээн торлуугаа заан би ч чадах хэрээрээ хаалга руу алхсаар онгойлготол жундэ ч орж ирж тааран надад авчирсан жимсээ арилган өгч байлаа.

-"Воаав чи ч үнэхээр халамжтай хүн юмаа!" гэтэл тэр амандаа алим зуун толгой дохиод -"Тэр ч тийм шүү!" хэмээн надруу ширтэж эхэллээ. Түүнийг надруу ингэж харах үнэхээр эвгүй санагдаж байв.
-"Битгий ингэж хараад бай!" гэтэл тэр санаа алдаад -"Мэдээд байсан юмаа! Бэкхён чамайг дахиад л новш шиг ашиглаа юу!?"
-"Үгүйэээ юу гэждээ!" хэмээн худлаа инээтэл тэр толгой сэгсрэн -"Чи яагаад энд байгаад байдаг юм им жина! Бид одоо ч зугтаж болно! "
-"Жундэ чи мэднэ би түүнд хайртай!" гэтэл тэр доош ширтэн -"Тэр чамаар хайрлуулах эрхтэй хүн мөн гэжүү жина!?"

Магадгүй үгүй байх. Гэхдээ би өөрийнхөө сэтгэлийг удирдаж чадахгүй нь. Хэдий тэр надтай новш шиг харьцдаг ч би түүнтэй байх дуртай. Магадгүй тэр намайг яасан ч би хайрласаар байх байх.
Толгой эргэн дотор муухайрах шиг болж байлаа. Дахиад л!

-"Жундэ би ус уумаар байна!" гэтэл тэр толгой сэгсрэн -"Битгий сэдэв өөрчлөөд бай жина!! Би чамтай чухал зүйл ярих гэж байна!" гэх түүний дуу орж гаран үнэхээр жундэгийн царай бүрэлзээд эхэллээ.

-"Жундэ надад ус!" хэмээн энгэрийнхээ товчийг тайлтал тэр л одоо мэдсэн бололтой ус авчирч өгөн миний цамцыг тайлан надаас зүгээр эсэхийг минь асууж байлаа. Харин миний бие бага багаар муудан түүний царай бүхэлдээ харанхуй болж эхэлж байна!

°Demon•Where stories live. Discover now