Хурим хүртэл сарын хугацаа үлдсэн. Хичээл амарсанаас долоо хоногийн дараа би Бюн овогтой болно. Долоо хоног гэрээсээ гараагүй учраас харьцангуй тайван байгаа ч Бюн Бэкхёныг гэрт минь ороод ирэх вий гэсэн айдас биеийг минь бүрхсээр... Би түүнээс айж байгаа хэрнээ түүнд туслахыг хүсэж байна. Гэхдээ яаж??? Тэр намайг алж ч болох байхад тэр үед яагаад тэгж хэлсэнээ огт мэдэхгүй юм. Хэн нэгний үхлийг харахыг хүсээгүйдээ юу, өвчинөө дийлж чадалгүй гэм нүгэл үйлдэж буй Бэкхёныг өрөвдсөндөө юу... эсвэл үнэхээр сониуч зандаа хөтлөгдсөн биз. Долоо хоног энэ тухай бодож, нүдэн дээр минь өрнөсөн аллагыг мартах гэж хичээхдээ би гурван зүйлийг баттай мэдэж авав.
Нэг, би Бэкхёны өвчиний талаар бүгдийг мэдмээр байна.
Хоёр, би үнэхээр түүнийг эдгээхийг хүсэж байна.
Гурав, яаж эдгээхийг бурхан л мэдэх биз.
Минсок ахын хувьд би түүнд гомдож чадахгүй. Бизнесийн гэрлэлт хийнэ гэдэгтээ би хэзээнээс л бэлтгэлтэй байж ирсэн. Энэ нь Бэкхён гэдэг нь надад хэцүү ч ахад ашигтай болоод л ийм шийдвэр гаргасан гэдэгт нь бат итгэж байна.
💥💥💥
- Би дөнгөж сая манай сургуулийн бүх эмэгтэйн харцыг булаагаад байгаа залууг удахгүй чиний нөхөр болно гэдгийг мэдлээ.
Өнөөдрийн сүүлийн лекцэндээ суухаар танхимд орж ирээд хамгийн арын суудалд суухад урд сууж байсан залуу эргэж харан яриа эхлүүлэв. Гэхдээ би түүнийг танихгүй юм байна. Бюн Бэкхён сүүлийн хоёр өдөр хараал идсэн секси төрхтэйгээ хичээлд ирсэн учраас сургууль даяар яригдаж байгаа. Ихэнх хүмүүс гэнэтийн өөрчлөлтөд балмагддаг. Анхнаасаа тэрний доторхыг мэддэг байсан юм шиг... Энэ өөрчлөлт биш илчлэлт гэдгийг хэн ч үл анзаарна.
Стар группын ерөнхий захиралын хүү, өв залгамжлагч Бюн Бэкхён, ерөнхий сайд Пак Мүсоны нууц охин Пак Мисү нарын хурим дараа сард болно. Бэкхён бид хоёрын зургийг хавсаргасан мэдээлэл арван минутын өмнө цацагдсан. Энэ залуу тэр мэдээг уншсан байх. Магадгүй Бюн гэр бүлийнхэн ч бас...
- Надаас бусдынх нь харцыг булаадаг
- Сүйт залуудаа хайргүй юмуу? Бизнесийн гэрлэлт?
- Тэрэнд үү...
Би хаалгаар орж ирээд харцаараа ямар нэг зүйл хайх Бэкхён руу ширтэв. Хормын дараа ч тэр бас намайг олж хараад, чөтгөрийн гэмээр харцаараа цоолох шахам ширтсээр удаан алхаж эхэллээ. Намайг чиглээд...
YOU ARE READING
+++Anomaly+++ COMPLETED
FanfictionХээнцэр уруулын хээ түүний цамцан дээр үлджээ. Энэ бол бүсгүйн ирсэн гэх тэмдэг... Хатаж гандсан нулимсны мөр дэрэн дээр харагдана. Энэ бол бүсгүйн шаналалын илрэл... Хасах хасахын нэмэх. Гажиг залуу, галзуу эмэгтэй... Донтолт... Хүсэл тачаал... ...
