байсан

1.7K 179 6
                                    

Хоринхоёрдугаар бүлэг

Лили (Lily)

Этан шанаагаа барин газар унахад би байрандаа цочин гацлаа. Хүмүүс тэдэнд зай гарган тойрог үүсгэхэд Нико Этаны дээр гарч нүүрийг нь балбаж эхлэв.

Шоу гэнэт бас нэг өөр залуутай тойрогт орж ирээд Никог Этаны дээрээс татан босгосон ч Нико буцаад Этанруу дайран түүнд нэг зүйл ууртай хэлж байлаа. Шоу дахин түүнийг татаж босгоход би гацсан байрнаасаа хөдлөн Нико Этан хоёрын хооронд орж зогсоод Никогийн цээжинд гараа аваачин түүний нүдрүү харав.

Нико их ууртай байсан ч надруу доош харангуутаа шууд тайвшран нүдээ аниж урт амьсгаа аваад цээжин дээр нь байх миний нэг гарыг барин машинруугаа чирэн хурдтай байв.

Машинд нь ойртож ирэн бид суугаад Нико маш хурдан тэр газрыг үлдээн явлаа.

Шороон замаар хурдтай явж донсолгоо бүрт үсэрч байсаар засмал замд орсон ч тэр жолоогоо хэтэрхий чанга базсанаас болж гар нь цагаан болж бас дээр тэр хурдаа хасах шинж байсангүй.

Амандаа юм бувтнан ярьж жолоогоо байн байн цохиод байсанд би түүнийг тайвшруулж машин бариулахыг хүслээ.

Гараа явуулан түүний жолоон дээр байх нэг гаран дээр тавин 'Зогс' гэж нэг гараараа үзүүлэв.

Нико миний үгийг сонсож удалгүй замаас гарч зогсоод машинаасаа гаран хамар дээр нь суун хүчтэй амьсгалж байгаа харагдлаа.

Би өөрийн талын хаалгаа онгойлгон зөөлхөн алхаж түүний хажууд суун тэнгэр лүү харав.

Орой болж тэнгэр дээр сар болон од үнэхээр тод харагдаж байлаа.

Харин Нико хажууд хоёр гарныхаа хооронд толгойгоо барин үсээ базан юм ярьсаар байв. Эхэндээ хажууд нь суун түүнийг удахгүй тайвшрах байх гэсэн ч тэр ямар тийм шинж байгаагүй учраас түүний урд зогсон нэг гарыг нь барилаа.

Намайг түүний гарнаас барьсанд Нико гайхан урд нь зогссон ч адил өндөртэй байх надруу харав.

Түүний анхаарлыг өөртөө авсан би,

"Тайвшир. Урт амьсгаа аваад гарга. Хэрвээ тэгвэл чи тайвширна."

"Үгүй ээ. Би зүгээр."

Би толгой сэгсэрч,

"Миний хэлсэнээр хий. Урт амьсгаа аваад гарга."

Тэр хэсэг доошоо харж байсанаа миний хэлсэнээр амьсгаа аван удаанаар гаргахад би инээмсэглэв.

Mockingbird (Дууссан)Where stories live. Discover now